http://www.zoofirma.ru/

Хэнтий аймгаас Сүхбаатар орох замд цас орж, халтиргаа үүсч хүнд даацын машин замаас гарч хөдөлгөөн хааж урт цуваа үүсчээ. Бид замын хажуугаар цас зүсэн гүвээн дээр гарч, улмаар замаа саадгүй үргэлжлүүлсэн. Төв замын дэргэд “Ээж нь хүүгээ их санаж байна даа” хөшөө угтана. Энэ хөшөөнд аян замынхан саадахаас аргагүй содон ажээ. Цөөхөн цаг давхиад Баруун Урт хотод очив.


Баруун Урт хот бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өнгө зүсээ өөрчилсөн аймгийн төв билээ. Хил залгаа хятадын хотууд бүрэн шинэчлэн өөрчлөгдсөн. Сүхбаатар аймагт шинэхэн уул уурхайн бүтээн байгуулалт өрнөсөн нь өгөөжөө өгсөн харагдана. Энэ бүхэн бол бусдын туршлагыг авч, хөгжиж чадах боломж байгааг харуулсан хөгжлийн хандлага, бодит бүтээн байгуулалт байлаа.
Миний хувьд аян замд их явдаг болохоор хятадын хилийн дагуу Манжуураас Шинжань хүртэл их замыг туулан зэргэлдээ улсын хөгжил дэвшилтэй танилцсан нь бас л ховор завшаан гэж бодож явдаг.
Баруун Урт хот хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь цэрэг татлага явагдаж, усан басейнд нь улсын аварга шалгаруулах тэмцээн болж байлаа. Түүнтэй холбоотой бүх зочид буудлууд хүнээр дүүрсэн байв.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум нь 1942 онд байгуулагдсан, 9 багийн нийт 5283 өрхөд 17463 хүн амьдардаг. Баруун-Урт сум нь аймгийн төвийн хот сум тул хүн амын нягтрал ихтэй, бусад сумын хүн амтай харьцуулахад 2,6 –аас 10,1 дахин их хүн амтай.
Сумын хэмжээнд жилд 9 аж ахуйн нэгж байгууллага, 39 иргэн 25.85 га-д төмс, 7.64 га-д хүнсний ногоо тариалж, 330.8 тонн төмс, 78.5 тонн нарийн ногоо хураан авч байна. Сум нь Төвийн болон зүүн бүсийн эрчим хүчний системд холбогдсон. Хоногт 550-600 м3 бохир усыг 243 худаг, 16.8 км урт шугам хоолойгоор дамжуулан зайлуулдаг.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 23 орон сууц байгаа бөгөөд, 2500 өрх нь амины орон сууцтай, 2783 өрх нь гэр сууцанд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай Дөрвөлж, Одкон, Ногоон хот зэрэг хотхонууд, Цайрт минерал компаний ажилчдын орон сууцнууд баригдаж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн 2 сургуульд хүүхэд суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 47 иргэн суралцаж байна. Төрийн өмчийн 8 цэцэрлэгт 1082, гэр цэцэрлэгт 270 хүүхэд хамрагдаж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд жилд 14 мэргэжлээр 449 сурагч суралцаж байна.
Суманд 155 ортой 1 эмнэлэг, 8 эмийн сан, 3 өрхийн эмнэлэг, хувийн эмнэлэг 3 үйл ажиллагаа явуулж, Нэгдсэн эмнэлэгт 55 их эмч, 131 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.
Баруун-Урт сумын "Жаахан шарга" театр нь 800 хүний суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Сумын хэмжээнд Эрдэнэмандал, Очирдарь гэсэн 2 сүм хийд буддын шашинийг сүсэгтэн олонд түгээн үйлчилж байна. Тухайн хийдүүдэд нийт 36 лам хуврага, ажиллаж байна.

 

СҮХБААТАР АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАВ.
МБНЭ байгуулагдсан анхны жил 2012 онд Сүхбаатар аймагт бөөгийн хүрээлэнгээ байгуулахаар ирсэн юм. Бүрэлдэхүүнд хоёр дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал нар байсан. Тэр үед Баруун Уртад бөө тун цөөн байсан. Тэд голдуу шинэхэн уг авсан улаач нар байв.
Энэ удаа ажлын хэсэгт Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Болортунгалаг нар орсон байлаа. Баруун Уртад бид хоёр хүнтэй эхлэн уулpана гэж төлөвлөсөн байв. Нэгд хамтран ажиллахаар зорьсон зайран Б.Батмөнх, нөгөө нь бөөгийн үйл ажиллагаагаа сошиалд сурталчилаад байдаг Униа удганыхаар орж, Сүхбаатар аймгийн “Голомт” бөөгийн салбартай танилцахыг хүссэн. Манай бөөгийн хүрээлэнгүүд онгодын өргөөнд төвлөрдөг. Харин “Голомт”-ын салбар тусгайлан байгуулсан байртай байв. Бөөгийн ажлын шинэлэг хэлбэр ямар байдлаар ажил өрнөж байгаа нь сонин байсан. Тиймээс Сүхбаатар аймгийн “Голомт” бөөгийн салбарын туршлагыг сонирхосон хэрэг.
Монгол бөөгийнхөө төлөө зүтгэж яваа бидэнд байгууллага гол асуудал биш. Хамгийн гол нь нэгдсэн үзэл санаа чухал юм. Харамсалтай нь Униа удган хөдөө явчихсан байсан учир уулзаж чадсангүй.
Бид шууд Баруун Урт сумд амьдардаг зайран Д.Батмөнхийнд очив. Бид танилцаж ажил үйлс, зорилгоо таниулж, харилцан үзэл бодлоо солилцсон. Харилцан бие, биеэнээ олсон болохоор бид баяртай байлаа. Харилцан яриа, зорилго, эрх ашиг олон зүйлээр бид нэгдмэл байлаа. Төлөвшсөн, даруухан, ажил хэрэгч, дайчин байдал ярианы өнгөнд тодорно. Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулах ажилд шууд орсон. Зохион байгуулалтын асуудлаа тохиролцов. Аймгийн төвд улаач нартай уулзахаар зар тавьсан. Өмнө оролдож байсан болохоор хүн цугларах нь бага гэдгийг мэдэх тул нэг их санаагаа зовоосонгүй.
Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулах хуралдаан зайран Д.Батмөнхийн гэрт нь болсон. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үйл ажиллагааны талаар танилцуулж, манай ажлын хэсгийнхэн асуултад хариулсан. Бид ирэх жил болох арга хэмжээнд бөөгийн хүрээлэнгүүд хэрхэн оролцох талаар санал бодлоо ярилцсан. Уулзалтын төгсгөлд Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар зайран Д.Батмөнхийг, Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагчаар Б.Оюунзулыг сонгож, баталгаажуулсан билээ.
Уулзалт ярилцлагын дараа манай төлөөлөл зайран Д.Батмөнхийн онгодын өргөөнл орж хүндэтгэл үзүүлж, танилцсан билээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулагдав. Хэрхэн ажиллах нь цаг хугацаа харуулах болно.
Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулах түүхийг эргэн дурсав. Анх МБНЭ-ийн үйл ажиллагаанд Баруун Урт хотын тэнгэр шүтлэгтэн зайран Ц.Тод-Эрдэнэ, маш идэвхтэй оролцож, хурал зөвлөлгөөнд суудаг байсан. Түүнд МБНЭ-ийн удирдлага итгэл өгч, хамтарч ажиллахаар болсон. Бид нэг нэгнийгээ сайн танихгүй, тэнгэрийн үйлээрээ нэгдэгсэд байв. МБНЭ-д гишүүнээр элссэн боловч бөө мөн эсэхээ ч тодруулаагүй нэгэн байсан. МБНЭ-ийн холбоотой цөөнгүй баримт бичиг аваад явсан. МБНЭ-ийн салбарыг Сүхбаатар аймагт байгуулахаар зорьсон тэрээр аажимдаа сураг тасарсан юм. Утасны дугаараа солиод бүр чимээгүй болсон билээ. Сүхбаатар аймагт өөр улаач байсангүй. Ажлын эхлэл бүх л аймагт ижил түвшинд эхэлж байсан болохоор энэ бүхэн жирийн үзэгдэл байлаа. Бүх ажил итгэлцэл дээр суурилж эхэлдэг болохоор ийм зүйл МБНЭ-ийг байгуулахад олон тохиолдсон.

1
1
2
2
4
4
20201021_155216
20201021_155216
20201021_195418
20201021_195418
20201022_091914
20201022_091914
20201022_111113
20201022_111113
20201023_201701
20201023_201701
20201023_201815
20201023_201815
20201023_201822
20201023_201822
Previous Next Play Pause
1 2 4 20201021_155216 20201021_195418 20201022_091914 20201022_111113 20201023_201701 20201023_201815 20201023_201822