http://www.zoofirma.ru/

Нэг. ХИЛИЙН 999 ДҮГЭЭР БАГАНА
Миний хувьд ховор азтай хүн. Учир нь монгол улсынхаа хилийг гурвантай тойрсон нэгэн билээ. Монгол улс, БНХАУ хоорондын хилийг анх 1984 онд шалгаж байсан бол Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрууд улсын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах ажлыг 2001-2004 оны хооронд гүйцэтгэсэн. 120 цэгээс бүрдсэн геодезийн сүлжээ байгуулж хуурай газарт 1:50000-ны масштабтай, усан гадарга бүхий хэсэгт 1:10000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байна. Монгол улс, БНХАУ хоорондын хилийн шугамын нийт урт 4709 км гэж тогтоосон байна.


Энэ удаа монгол улсын хилийн 999 багана дээр очиж хүндэтгэл үзүүлэх боломж олдсон билээ. Хилийн харуулын дайчидтай уулзаж, эх орны өглөөний гарыг хил дээр угтах боломж таарлаа. Халх голын застав дээр хонох үедээ сэтгэлд буусан үгээр “эх орны цэрэг” дууг зохиож, урлагын гавьяат зүтгэлтэн эрдэнэбат аяыг нь зохиож билээ.
ТАЛЫН АГУЙ,
Нэгэнт сүхбаатар аймагт ирсэн болохоор байгалийн болон түүхийн замаар аялсан билээ. Аялалаа шууд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Шилийн богд уулаас баруун хойш 14 километрт орших талын агуйнаас эхлэв. Угийн байгалийн тогтолцоогоор байсан агуй, эргэн тойрон хашаа, зам, шат, дотор талдаа нуралтаас хамгаалсан багана зэргээр ихээхэн өөрчлөлт орсон байв. Бид агуйн дэргэд дурсгалын зураг авахуулсан билээ. тэгшхэн талын уудам хөндийд тогтсон гурван тусдаа тасалгаатай агуй оршино. Орох амны дэргэд овоо босгосон байдаг. Талын агуй нь Монгол оронд одоогоор мэдэгдээд байгаа агуйнуудаас хамгийн том төдийгүй хамгийн үзэсгэлэнтэй нь байжээ. Агуйн амаар босоо хүн багтахгүй учир бөхийж орно.
Дөнгөж ормогц бараг эгц доошилдог. Агуйн нийт урт нь 240 метр, нийт багтаамж нь 10 мянган шоо метрээс илүү ажээ. Агуйд ормогц маш сэрүү татан сэнгэнэдэг. Дараагийн тасалгаа нь хүрмэн чулуун асга бүхий байдаг бол гурав дахь хонгил нь мөсөөр хучигдсан байдаг байна. Өвөлдөө 40 градус хүйтэн, мал хүртэл тогтож бэлчдэггүй энэ газарт анчин гөрөөчид их ирдэг байсан учраас Талын агуйг “Гөрөөчдийн агуй” ч гэж нэрлэдэг байж. Зун дэлгэр цагт анчид агнасан зээр, гөрөөс, тарвага, зурмаа Талын агуйд хийж орхиод хэдэн хоногоор явсан ч авласан ав нь хөлдөж найдвартай хадгалагддаг байжээ. Талын агуй газар доогуурхи жимээрээ 70 километр үргэлжилж Дарьгангын Зүүн нартын агуйтай холбогддог юм байна. Гэвч Талыг агуйн тасалгаанууд одоо газрын нуралтын улмаас шороонд дарагдсан байгаа бөгөөд агуйн дээгүүр уул уурхайн хүнд даацын машинууд явснаас шалтгаалсан хэмээн үздэг. Агуйг хамгаалах, мөн иргэдэд үйлчлэх зорилгоор хааш хааш нь 250 метр хашаа барьж машины замыг хааж жуулчны бааз барьсан байна.

ШИЛИЙН БОГД ХАЙРХАН.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т д.т.д 1778 м-т оршдог ба энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Богд гэдэг үг бол монголд Будда дэлгэрсэн үеээс нэрлэгдэх болсон нэр. Хэдэн жилийн өмнө энэхүү хайрханд залбирах үед савдаг нь машин тэрэгтэйгээ оройд дээр нь гардаг талаар өгүүлж, ихээхэн догширсон байсан. Харин эргэн тойрон машин гаргахааргүй болгон тохижуулсан байна лээ. Манай бүсгүйчүүд машиндаа үлдэж эрчүүд нь шилийн богдын оройд гарчзалбирч, өргөл өргөсөн юм. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг эртний сөнөсөн галт уулыг харж болно. Орой дээрээ ширүүн салхитай, хүйтэн байв.
МОНГОЛЫН ХҮН ЧУЛУУ БА ТООРОЙ БАНДЫН ХӨШӨӨ
Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Ламтын заставын дэргэдэх хүн чулуунаас бидний энэ өдрийн аялал эхэлж, алтан одооны дэргэдэх хүн чулуун хөшөөгөөр аялал өндөрлөсөн билээ. Хамгийн орчин үеийн хүн чулуун хөшөө бол алдарт тоорой бандын хөшөө байлаа. Тэрхүү хөшөөг өвөрмөц төрхөөр, байрлалыг нь зөв сонгож хийсэн бөгөөд олны очих дуртай газар болжээ.
Хүн чулуу нь эртний хүмүүсийн сүсэг бишрэл, нийгмийн харилцаа, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ.
ГАНГА НУУР
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Энэхүү оргихын булаг дээр монгол бөөгийн их удган б.бадамсүрэн хуур, манжигаал залбирал үйлдсэн нь их содон байлаа.Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд юм. Биднийг очиход алсыг зорих хунгын чуулга бүрэлдэж олон өнгийн дуугаар гангналдан чуулж байлаа.
АЛТАН ОВОО
Алтан овооны дэргэд дарьганга сум байдаг. Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуй, Лог, Будар, Зараа, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл бүхий Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн тал гэх мэт байгаль түүхийн дурсгалт газрууд бий. Ховор нандин өвс ургамал бүхий байгалийн гоёмсог баян бүрдээс гадна цагаан зээр давхилдсан их талын орон билээ.
Монгол эрсийн цог хийморийн бэлгэдэл болсон Алтан-Овоо буюу Дарь-Овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. Далайн түвшинээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул ба аймгийн төвөөс 180 км зайтай. Бид алсаас алтан овоондоо залбирал хийгээд уаруун урт хотын зүг хөдөлсөн билээ.
энэ сайхан нутагт хоёр дархан удгантай хамт ирээд залбирч байсан тэр мөчөө эргэн дурсаж сууна. Сайхан байжээ. Харин одоо бид имонгол бөөгийн их зайран п.батжаргал, монгол бөөгийн их удган б.бадамсүрэн, монгол бөөгийн тэргүүн зайран п.нарангэрэл, удган болортунгалаг нартай хамт ирлээ. Түүх улам баяжин тэлж байна. Бид улам олуулаа болж байна.

0 (2)
0 (2)
2
2
4
4
5
5
20201022_143057
20201022_143057
20201022_145425
20201022_145425
20201022_150148
20201022_150148
20201022_151034
20201022_151034
Previous Next Play Pause
0 (2) 2 4 5 20201022_143057 20201022_145425 20201022_150148 20201022_151034