Уншиж байна...

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн далан хоёрдугаар хуралдаан, онлайн хэлбэрээр болж өнгөрлөө. МБНЭ-ийн хуралдаан анх удаа ийм хэлбэрээр хийгдэж байна. 

Хуралдаанаар: БОДЛОГЫН АСУУДАЛ болох ТАТВАРЫН ТУХАЙ гэсэн сэдвээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийлээ.


Хуралдаанд хэлэлцсэн асуудлаар Ц.Бор, Б.Анхбаяр, А.Оюунтуул нар дэлэгрэнгүй санал, Б.Мөнхчулуун, Б.Бадамсүрэн, Б.Мөнхбаяр, Н.Лхагва, Сэргэлэн, Цэндсүрэн, Б.Гомбо, Ц.Отгонсүрэн, Р.Маахүү, Г.Гэрэлмаа, Хүнбиш, Н.Цэвэлмаа, Д.Одонхүү, Л.Баяржаргал, Ж.Сонинжаргал нар санал, шүүмжлэл бичжээ.
Хуралдаанд ДЦХ-н байнгын гишүүн 26 гишүүн, урилгаар 5, Орон нутгаас Б.Бадамсүрэн,(Дархан Уул), Б.Нанжаа (Эрдэнэт), Ж.Өлзийсайхан (Дундговь), Ц.Бор (Өмнөговь), Б.Энхээ (Баян-Өлгий), Т.Цэндсүрэн (Хөвсгөл), Н.Цэвэлмаа (Говь-Алтай), Б.Солонго (Булган), Ж.Сонинжаргал (Завхан), Б.Энхбаатар, Отгонцэцэг, Буянцэцэг, Гарамжав, (Цогт-Цэций), Батмөнх (Сүхбаатар), Хоролгарав (Хэнтий) нарын гишүүд оролцлоо.
Хуралдаанд Т.Баттогтох, Л.Цагаанхүү, Я.Отгонбаатар, У.Ганхуяг, Д.Отгончимэг, Ж.Эрдэнэцэцэг, Да.Жаргалсайхан, Д.Мөнхжаргал, Бахаамаазагд, Б.Балжмаа, Б.Баттогтох, Ж.Алтантуяа, Сайхантуяа нар оролцсонгүй.
Хуралдаан 20.45 эхэлж, 23.00 цагт дууслаа.

ТАТВАРЫН ТУХАЙ
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийлээ. Тавьсан мэдээлэлдээ дараах асуудлыг хөндөж тавьлаа. (Товчлон нийтэлж байна)

Аливаа түүхийн үйл явц хүний үйл ажиллагааны идэвхээр бичигдэж ирсэн түүхтэй. Хэн гэдэг хүмүүс түүхэн үүрэг гүйцэтгэж, хэрэг зориг юу бүтээв гэдэг бол түүх билээ. МБНЭ-ийн түүх бол ийм л түүхийн нэг хэсэг юм.
МБНЭ байгуулагдаж, анхдугааар хуралдаан болж, олон сайхан хүмүүс цугларч бөөгийнхөө төлөө үгээ хэлж, ухаанаа уралдуулах боломж монголын бөөд бүрдсэн. Хуралдаан болж, нээлтийн урлагын тоглолт, санал шүүмжлэл болж, зохион байгуулалтын ажиллагаа хийж, нийтээрээ үдийн хоолонд орж, завсарлагаараа цай, кофе, ус ууж, бүх зүйл сайхан болоод өнгөрсөн.
Тэгвэл хүн болгон анзаардаггүй томоохон зүйл бол хэрхэн санхүүжүүлсэн бэ гэдэг асуудал цаана нь өрнөөд өнгөрдөг. Бэлтгэл ажлуудын үед хийсэн олон уулзалтууд, хуралдааны танхимын мөнгө, завсарлагаа болон үдийн хоолны зардал гарч байж, энэ ганцхан хуралдаан болоод өнгөрсөн.
Нээлтийн ажиллагаанд оролцсон урлагынхан хандивын тоглолт хийж, тоглолтоосоо шууд гадаадад аялан тоглохоор нисэх буудал явж байсан юмдаг. Сэтгэл байвал хүн ингэж л ханддаг.
Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан “эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга тайлгын ажиллагаа мөн л олон хүний хандив туслалцаатай амжилттай болсон. Санхүүгийн баримт түүхийг авч үлддэг.
Энэ үйл ажилагааг тасалдуулах зорилгоор намайг баривчлан хорьж байсан. Миний бие шоронд хоригдож байсан тул зарцуулалтыг бичиг, цаасны түвшинд танилцсан.
МБНЭ-ээс Батлах хэвлүүлэх, том хэмжээтэй “Монгол бөөгийн ёс зүй”-н альбом, “Монгол бөөгийн ёс зүй”-н ном, сэтгүүл хэвлүүлэн гаргасан бөгөөд 34 хүнтэй холбоотой нийт 11,975,000 төгрөгний авлага үүсчээ. Гэвч энэ бүхэн найдваргүй авлага болжээ.
Өнгөрсөн хугацаанд санхүүгийн тайлан гаргана гэдэг их ажил, цагт нь гаргаагүйгүйгээс нэг удаа торгуулж байжээ. Өөрөө нягтлангүй учир баланс гаргахад мэргэжлийн хүнийг дайчлаж иржээ. Нөгөө нэг ажил нь МБНЭ-ийн үйл ажиллагааг хууль эрх зүйн талаас тасралтгүй явуулахын тулд хийгдэж явдаг зөвшөөрлийн бичиг баримтууд, энэ бол их цаас боловсруулна. Дараа нь холбогдох байгуулагуудад өгч араас нь хөөцөлдөнө. Дээр нь сайтаа 7 хоног дутам, Фейсбүүкт өдөр дутам 4 материал оруулж, киногоо тасралтгүй хийж ирсэн. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд хугацаанд 137 кино мэдээлэл хийжээ.
Эдгээр гурван ачаалал бол бөөгийн байгууллагын үйл ажиллагааг өдөр дутам тасралтгүй хийж ирсэн ажил юм. Энэ бол олон хүн хамтарч хийх ажил байсан. Эдгээр ажлыг нэг л админ хариуцаж ирсэн. Одоо админгүй болоод удлаа.
Бид сар дутам байрны болон ус, цахилгаан, утас, интернет СӨХ-ийг өгч байгаа. Өнгөрсөн жилүүдэд компьютер, дүрс бичлэгийн аппарат, түүнтэй уялдаатай батарей, хувиргагч, суурь, алсын дамжуулагч техникүүдэд хөрөнгө зарцуулжээ. Ийм техникгүйгээр мэдээллийн санг бүрдүүлж чадахгүй, кино мэдээ хийж чадахгүй байлаа. Хээрийн нөхцөлд ашиглах сурталчилгааны техник хэрэгсэлтэй болжээ. Энэ хугацаанд техникын гэмтэлийг засахад нилээд хөрөнгө зарсан.
МБНЭ-ийн цол, тэмдэг, дипломонд зориулж багагүй хөрөнгө зарцууллаа. Монгол бөөгийн Их зайран удган-24, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган, зайран 7, Монгол бөөгийн тэргүүн удган, зайран 98, Монгол бөөгийн удган, зайран 180 цол авсан, нийт 309 улаач цол, тэмдэг авчээ. Давхардсан тоогоор 700 орчим хүн ажил үйлсээрээ шагнал хүртэж медалиар энгэрээ мялаажээ.
МБНЭ-ийн үйл ажиллагаа бодлогыг хэрэгжүүлэхийн тул ийм зардалууд гаргах зайлшгүй шаардлага байлаа.
Бид татвар төлөлтийг МБНЭ-ийн байнгын гишүүдийн хэмжээнд тусгайлан хэлэлцэж байгааг энд дурьдаж байна.
а. МБНЭ-ийн гол бодлого бол монгол туургатны хэмжээнд бөөгийн үйл ажиллагаагаа танилцуулах асуудал чухал байр суурь эзэлдэг. Тиймээс гадаад харилцаанд багагүй хөрөнгө зарцуулдаг. МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн гишүүд гадаад арга хэмжээнд идэвхитэй оролцдог бөгөөд ОХУ-ын Буриад, Тува, Халимагт, БНХАУ, БНАСАУ-д Д.Одонхүү, П.Батжаргал, Янжихлхамын бүлэг зочилж, бөөлөө хийхэд багагүй зардал гаргаж байлаа. Бөөгийнхөө төлөө ингэж хөрөнгө, мөнгө зарцуулсан хүмүүсээс нэмэлт татвар авах нь илүүц хэрэг билээ. Гэхдээ эдгээр хүмүүс манлайлал үзүүлж, татвар төлж байсныг сайшаан тэмдэглэж байна.
МБНЭ нь үйл ажиллагааны хувьд олон талтай байж чадсан. Бид Дэлхийн шашины байгууллага, АНУ, БНХАУ, ОХУ, БНАСАУ-тай гадаад харилцаанд тодорхой амжилтад хүрсэн. Монгол туургатан болох ОХУ-ын буриад, Агийн буриадууд, Тува, ижил мөрний эрэгт орших Халимаг, Афганы Могол, Пакстаны Хазар, БНХАУ-ын Өвөрмонголчууд, ойн иргэд якут, Дээд монголчууд, Түвэд дэх монгол гарвалтангууд, Шинжань уйгарын монгол гурван аймгийн төлөөлөлтэй харилцаж чадсан нь бага хугацаанд том амжилт байлаа. Ийм ажлыг Монголын бөөгийн байгууллага хийж чадсан. Бид монгол туургатны хэмжээнд бүрэн ажиллаж чадсан гэж бахархан хэлж чадна.
Дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан АНУ-БНАСАУ-ын харилцаа ид өрнөж байх үед МБНЭ нь энэ хоёр орны хооронд өөр чиглэлээр, холбон харилцаж байсан цорын ганц харилцаа байсан байж магадгүй. МБНЭ нь АНУ-ын Элчин сайд 2 удаа Монгол бөөгийн өргөөнд морилж, БНАСАУ-д албан ёсоор зочилж, өндөр хэмжээний уулзалт хийж, бөөлөлт хийж байсан. Энэ бол жир бус хэрэг байлаа.
б. Гишүүний татвараа байнга төлдөг маш идэвхитэй хэсэг, бусдыгаа ямагт манлайлж явдаг. Бид П.Батжаргал, Д.Одонхүү, Янжихлхам, Я.Отгонбаатар, Б.Нарангэрэл, Р.Маахүү, Л.Баяржаргал, С.Сэргэлэн гишүүдээр бахархаж байна. Үүргээ нэр төртэй биелүүлж байгааг онцлон тэмдэглэхийн хүсч байна. Сэргэлэн татвараа идэвхитэй төлсөнөөс гадна хандив өргөж, эвлэлдээ санаачлагаараа туслаж байдаг.
в. Нэгдсэн тахилга дээр үндсэн үүрэг гүйцэтгэж байсан гишүүдийг татвараас чөлөөлж байлаа. Мөн шинээр элссэн гишүүд татвараа цаг хугацаанд төлсөнд талархаж байна. Цаашдаа бид татвараас хэн нэгнийг чөлөөлөх нь боломжгүй болж байгаа.
Г. Татвараа дутуу төлсөн гишүүд хамаарч байна. Эдгээр гишүүдэд хариуцлага тооцох болж байна.
Д. Татвараа огт төлдөггүй гишүүд байна. Тэгэхдээ энэ хугацаанд МБНЭ-ийн цол, тэмдэг, шагналыг бүгдийг авсан байдаг. Тэдгээрийг нэр заан шүүмжлэв. Дотоод асуудал учраас нэрийг нийтэд танилцуулахгүй.
Е. Энэ жилийн байнгын бус болон бусад гишүүдээс татвар төлөлтийг танилцуулж байна.
Дээрх байдлаас анхаарч гишүүд татвараа төлж хүндрэлтэй үеийг даван туулах нөхцөл тулгарч байна.
Хэлбэрийн төдий татвараа төлдөг, үйл ажиллагаанд түшиг болдоггүй гишүүдтэй хариуцлага тооцож, үйл ажиллагаагаа шинэчлэх цаг үед тулж ирж байна. Бид байгууллагаа бэхжүүлэхийн төлөө юу хийсэн бэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй болов уу.
Манай ДЦХ гишүүдийн хувьд нэгдсэн тахилгад оролцож, хуралд сууж, татвараа төлж ирсэн. Хамтын хүчээр явах болвол хамтарч зүтгэх асуудал байх болно. Тэгвэл ачааг хэрхэн хуваалцах вэ. Ажилаа хэрхэн цааш нь авч явах вэ.
МБНЭ бол хамтын байгууллага, учир шалтгаанаа тайлбарлаж байна. Ингэхгүйгээр асуудлаа шийдэж чадахгүй. Би бөөгийн төлөө өөрөөс шалтгаалах зүйлээ хийж ирлээ. Би бөө биш, тэгэхдээ бөөгийн төлөө зүтгээд явж байна.
Бичиг баримт, санхүү бүгд хэн ч хэдийд ирж үзсэн бэлэн байгаа. Манайхан үзэх хэрэгтэй, яаж бичиг баримт хөтөлдөг, санхүү яаж авч явдагийг, яагаад гэвэл энэ хуулийн хүрээнд цаашид үргэлжлэх процесс юм.
Унтаа байдалтай, хаяхан сэрээд нийлээд бөөлдөг хэлбэртэй бөөгийн байгууллагаас бидний хийх ажил тэс ондоо байдаг. Байнгын тогтмолжсон үйл ажиллагаатай байгууллага "хуулиар" оршин тогтнох цаг үе ирж байна.
Эцсийн үр дүн нь үүргээ ойлгож хариуцлага, байгууллагаа амьдруулахад гишүүний оролцох амьд оролцоо чухал байгааг сануулж байна.
Үнэн хэрэгтээ эвлэл бол зогсож болохгүй, галт тэрэгний зам дээр явж буй вагонтой зүйрлэж болно. Зүтгэж яваа толгой дотор нь цаашдын зорилго, үйл ажиллагаагаа ойлгосон олон сайхан ахмад үе, залгамж халаа болсон залуучууд удирдаж явж байна. Араас нь учраа олоогүй олон тийш харсан зорчигчид улаач нар арын вагонуудад нь явж байна. Толгойныхоо юу бодоод зүтгээд байгааг ойлгох хүртэл зорчигчид чирэгдээд л явна. Зорилгоо ойлгох цаг ойртож байна. Хаашаа явж байгаагаа ойлгох цаг дөтөлсөөр ирж явна. Надаа ийм л дүр зураг харагддаг. Энэхүү явж байгаа галт тэрэг шинэ, шинэ зорчигчид орж ирж, "хүн, хүчээр" сэлбэгдэж байна. Эвлэлийн дүрэм үйл ажиллагаа ийм маягаар зохиогдсон. Дээр дурьдсан зорилгынхоо төлөө тууштай явдаг хэсэг, говийхоны дайчин хамтач, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай явдаг чанар, үйл явцыг хараад хамтарая гэсэн иргэд, хэдий хаа хол амьдарч байгаач нэгдэх ёстойг ойлгон дэмжиж байгаа улаач нар "вагон"-д орж ирлээ. Хүч сэлбэгдэж байна. Вагоныг одоо хамтын хүч л хөдөлгөнө гэдэг "аксиом" дээр хүрч ирлээ.
Админ бол байгууллагын гол ажиллах хүч юм. Манай админ маш чухал үүрэгтэй. Тиймээс улаач хүнийг сонгох гээд улайраад байдаг нь учиртай. 21 зууны монгол бөөгийн амьд дүрс түүхэнд авч үлдэх ёстой. Монгол туургатны хэмжээнд мэдээллийн санг бүрдүүлж байна.
Биднийг зориод маш олон хүн ирсэн. хүмүүсийн итгэл ажилла гээд байдаг. Хөөс маягийн дэмжлэг одоо хэрэггүй болсон, ажил хэрэгч дэмжлэг хэрэгтэй. Олон жил хамт байгаа боловч ганц өгүүллэг биччих чадвар эзэмшихгүй, түүнийгээ байх зүйл мэт өөрсдийгөө зөвтгөөд явж байгаа. Өөрсдөө чадваргүй, бас хүнээр юм хийлгэх чадваргүй, бас суралцах сонирхолгүй, энэ зэмлэл залуучуудад чиглэж байгаа. Ийм байдлаар хол явахгүй
Бөө нар нэгдэнэ гэдэг бол стратегийн зорилт, хугацаа шаардана гэсэн үг. Бид төв бөөгийн байгууллагын хувьд манлайлж, чиглүүлэх зорилго агуулна.
Нэг хэсэгдээ бөө нар бие даасан хэлбэрийг илүүтэй эрхэмлэнэ. Бие дааж орших гэж нэг хэсэг нь явна. Биер зовлонг туулж үзсэн байгууллагууд цаашдаа нэгдэхийн ач холбогдлыг ойлгоно. Тодорхой хугацааны дараа, ялангуяа хууль гарсаны дараа нэгдэх үйл явц түргэлнэ.
Цаашдаа нэг төвлөрсөн байгууллагад захирагдах нь зайлшгүй. Бөө бөөгийн бөөлөлт ондоо, бөөгийн олон байгууллага байвч, байгууллагын мөн чанарт ойртож чадахгүй. Жижиг түвшинд асуудлыг шийдэж чадахгүй.
Орчин үеийн байгууллагын хэлбэрт шилжих явцад бөөгийн нийгмийн асуудал тавигдах л болно. Байгууллагаас Нийгмийн даатгал, ЭМД гээд олон асуудал шийдэх шаардлага гарна. Хэзээ нэг цагт бөө нар нийгмийн халамжаас хүртэх шаардлагатай болно. Үүнийг жижиг, тархай бутархай бөөгийн байгууллага шийдэж чадахгүй.
Бөөгийн онгодын өргөө зэрэг асуудлыг төртэй хамтран ажиллаж байж, хот төлөвлөлтийн асуудалд тусган нүүдлийн соёлоо авч үлдэх шаардлага урган гарна. Тиймээс бөө нар нэгдэж ажиллах цаг хэтдээ ирэх болно.
Бидний үйл ажиллагааны далайц манай улаач нарын зорилгоо ойлгох мөн чанар, нөгөө талдаа санхүүгээс шууд хамааралтай асуудал. Бид хамгийн хэмнэлттэй зардлаар олон зүйлийг зөв зохистой шийдэх гэж зорьж яваа, "манлайлагч" цөөнх юм. Цаашид:
1. Татвараа бүгд цаг хугацаанд төлж хэвшүүлэх
2. Үйл ажиллагааны зардал үнэлгээ өгч, дүйцүүлж тооцож байх,
3. Татвараас чөлөөлсөн гишүүнийг заавал Захирамжаар баталгаажуулах,
4. Татвар төлөөгүй гишүүнд цаг тухайд нь дүрэмд заасан арга хэмжээ авч байх.
5. Дүрмийн заалт биелүүлээгүй гишүүдийг сошиалаар нийтэд мэдээлж байх,
6. Татвараа дутуу төлсөн гишүүдийн татварыг төлж гүйцээж, дүнг ДЦХ-д мэдээлж байх.

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 334

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 169

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/