Уншиж байна...

МБНЭ-ийн гишүүд зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцолтыг энэ журмаар мөрдөж дүгнэнэ. Энэхүү журам нь МБНЭ-ийн Бага хуралдай, Дээд цэцийн шийдвэрээр баталсан Нэгдсэн тахилгуудад оролцох гишүүдийн үйл ажиллагааг зүгнэх аргачлал юм.
Нэг. МБНЭ-ийн Нэгдсэн тахилгуудыг дараах байдлаар ангилна.
Улсын хэмжээнд, аймгийн, сумын хэмжээнд гэж ангилна.Үүнд:
1. Монгол Улсын хэмжээнд тахиж шүтэх ёстой Уул, ус, газар нутаг. Эдгээрийн уламжлан ирсэн байдал, судалгаанд үндэслэн МБНЭ-ийн Бага хуралдай болон Дээд цэцийн хуралдаанаас тухайн жилийн 12 дугаар сарын 1-ны дотор батална.
2. Аймгийн хэмжээнд Нэгдэж тахиж шүтэх арга хэмжээг зохион байгуулах, Уул, ус, газар нутаг. Аймгуудын МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор батална.


3. Сум орон нутгийн хэмжээнд Нэгдэж тахиж шүтэх арга хэмжээг зохион байгуулах, Уул, ус, газар нутаг. Сумын бөөгийн зөвлөлийн хуралдаанаар тухайн жилийн 12 дугаар сарын 31-ны дотор батална.
Хоёр. МБНЭ-ийн гишүүд бүртгүүлэх тухай.
1. МБНЭ-ийн гишүүд нь Нэгдсэн тахилга хийх газарт очингуут тухайн Нэгдсэн тахилгыг хариуцсан Дээд цэцийн ажлын хэсэгт бүртгүүлнэ.
2. Тухайн тахилгад зохион байгуулалтайгаар олон нийтийг хамруулан оролцуулах ажлыг зохион байгуулсанаа тусгайлан мэдэгдэх үүрэгтэй.
3. Настан буурлууд болон хүүхдүүд, бусад хүмүүст Хандив, бэлэг зэрэг тусгайлан зохион байгуулсан ажил байвал мэдэгдэнэ.
Гурав. Үнэлгээний тухай
1. МБНЭ-ийн зохион байгуулж байгаа арга хэмжээ бүхэнд оролцооны үнэлгээний оноо,Гишүүдийн хураах онооны хэмжээг МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл батална.
2. МБНЭ-ийн гишүүдийн оролцоог тухайн жилийн 12 дугаар сарын 1-ны дотор дүгнэж, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд танилцуулна.
3. МБНЭ-ийн гишүүдийн арга хэмжээнд оролцсон дүнг үндэслэн шагнал, урамшил олгоно.
4. Нэгдсэн арга хэмжээнд удирдан зохион байгуулах, олон хүн оролцуулах ажлыг хийсэн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж туслаж оролцсон тохиолдолд Шагналын оноог нэмнэ.
5. Улаанбаатар хотын ойролцоо зохион байгуулсан арга хэмжээг тасалсан тохиолдолд торгуулийн оноо өгч, нийт онооноос хасна.
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР
2015.02.12 дугаар Улаанбаатар хот
Арга хэмжээ бүхэнд оролцооны үнэлгээний
оноог тогтоох тухай.
МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн МБНЭ-ийн Дээд цэцийн 2015 оны 2 дугаар
сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан журамын 3.1-ийг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:
Нэг. 2015 оны МБНЭ-ийн нгэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулах арга хэмжээнүүдийг дараах оноогоор дүгнэсүгэй.
Үүнд:
1. Арван гурван алтай, Атаа таван тэнгэр, Монгол Улсын толгой уул “Цэнгэл хайрхан”-ны нэгдсэн тахилга 5 оноо
2. Монгол төрийн хэмжээнд Бөөг шүтэж эхэлсэний 2223 жил, Бөөгийн байгууллага үүссэний 20 жил, Бөө нар нэгдсэний 3 жилийн ойн арга хэмжээнд зориулсан Эрдэм шинжилгээний хурал 1 оноо
3. Ноён уулын нэгдсэн тахилга 2 оноо
4. Нарны нэгдсэн залбирал, Монгол бөөгийн байгууллагуудын сурталчилах
өдөрлөг 1 оноо
5. Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн тахилга 3 оноо
6. Говийн нэгдсэн их тахилга 3 оноо
7. БНХАУ-ын Чингисийн цогцолборт хийх аялал. 1 оноо
8. Туул голын тахилга, тайлга 1 оноо
9. Монгол үндэстэн баатруудын цогцолборт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 1 оноо
Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийн оролцоог 11 оноогоор, гишүүдийг 9 оноогоор тус тус хангалттай гэж тогтоосугай
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

Бусад мэдээ

Feb 20, 2024 132

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/