http://www.zoofirma.ru/

Гурван жил болоод хоёр удаа давтагдан хийдэг Бурхан халдуны нэгдсэн их тахилга амжилттай болж өнгөрлөө. Монгол Улсын толгой, эцэг болсон Их хаанаа (Монгол Улсын Ерөнхийлөгч) сонгох их сонголтоо түмэн олон ард олноороо хийх хариуцлагатай их үйлсийн өмнө Нэгдсэн тахилга хийгдсэнээрээ онцлог байв.
Бас нэг онцлог бол дэлхийг нийтийг хамарсан олон хүнийг нэрвэсэн бас амийг авсан, хүмүний ертөнцийн өмнө бэрхшээлийг авчирсан түүх үе байлаа.
Энэ удаагийн ДЦХ нь хоёр хэсгээс бүрдэж байна.
Нэгдүгээрт: Нэгдсэн их тахилгын Бурхан халдун Нэгдсэн тахилгын дүнг Дээд Цэцийн Хуралдайн Даланзургадугаар хуралдаан боллоо. Хуралдаанд:
Нэгдсэн их тахилгын Бурхан халдун Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их зайран П.Батжаргалын мэдээлэл,


Нэгдсэн их тахилгын Лусын тахилгыг толглойлж бөөлсөн Монгол бөөгийн Тэргүүн удган Т.Цэндсүрэнгийн мэдээлэл,
Нэгдсэн их тахилгын Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Борын мэдээлэл,
Нэгдсэн их тахилгын Галын тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэнгийн мэдээлэл зэргийг тус тус хэлэлцлээ.
Тэнгэрийн айлтгалууддаа Улс эх орон ард түмнээ даатган Монгол Улсын толгой, эцэг болсон Их хаанаа өргөмжлөн залах үйлд зориулсан бөөлөлт залбирлаа хийлээ
Нэгдсэн их тахилгын явцад онгод, лус, савдагийн айлтгалийг хүлээн авч нийтэд мэдээллэв. Монгол орны сүүлийн хагас жилийн цаг агаар, зон олны байдлын талаар мэдээллийг нэгтгэн дүгнэв.
Төр улсын хувьд Улс орноо удирдан авч явах Улсын их хуралдайн ихэс дээдэс, Монгол Улсын толгой, эцэг болсон Их хааны талаар ойрын төлөв байдлыг тодотгон харахыг эрмэлзлээ.
Хоёрдугаар хэсэг нь хотод ирж, сошиалаар нийт аймгуудын хэмжээнд үргэлжлэн хийгдлээ. Хуралдаанаар Нэгдсэн тахилгын Аймгуудад хийгдсэн тахилгын хэсгүүд Дархан-Уул, Хөвсгөл, Өмнөговь аймгуудын нэгдсэн тахилгад зориулсан салбар тахилгуудын дүнтэй танилцлаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд Нэгдсэн тахилгад оролцогчидоос ёс зүйн зөрчил гаргасан улаачид зэмлэл өгч санууллаа.
Бүх майхан, асар хүмүүс нэгэн чигт байрласан, тэр олон хүний нүдэн дээр орилж чарлаж шавь нартаа уураа гаргаж эрхээрээ чанга чанга ороолгож, бас хуяг дуулгыг нь хурааж авах гээд байгаа ч юм шиг булаалцаад байгаа үзэгдэл гарлаа. Тэгээд хурал дээр нэрийг дуудахад хүн дэрлээд унтаад сэрэхгүй байсан болохоор "уучихаж” гэж бодлоо, тэгж харагдлаа. Сүсэгтэн олон байсан хэцүү л харагдсан. Багш хүн шавь нараа зэмлэж болно, үнэхээр аргагүй арга хэмжээ байсан бол олны нүдэн дээр бус өөр газар хийж болно шүү дээ. Дараа дараагын үйл явц, ажил үйлсдээ илүү хянамгай хандаж хаана хийх, хийж болох болохгүй гэсэн үйлдлээ мэддэг байх нь чухал юм. Хамт олны хувьд буруу зүйл нь бусдад сургамж болж үлдэх ёстой. Олны өмнө болсон бол олны өмнө хариултыг нь өгч байгаа хэрэг юм. Дутагдалаа шингээж авбал өөрт нь сайн хэрэг.
Эвлэлийн ажил алдан онон оролцдог болохоор тогтсон дэг журмаас ангид байх юм. Шавь нартайгаа буруу харьцах байдал гаргасан, миний хувьд дүгнэхэд өөрийгөө л товойлгох гэсэн үйлдэл санагдлаа. Түүний цаана нөгөөх л би гэсэн үзэгдэл байлаа. Яавч хамт олон, нийтийн өмнө гаргаж болохгүй алдаа юм. Уусан уугаагүй гэж мэтгэхээс илүү ямар үед ямар үйлдэл гаргаж байсан нь чухал гэж бодож байна. Залуу хүн засаарай.
Улаач-Тахилгад бөөлөх нь чухал болохоос бусад асуудал хамаагүй хэмээн хариулав. Алдаагаа заснаа хичээнээ, суралцаж хэлүүлж байж алдаа оноогоо засна гэв. Ta нарт тэгж хэцүү байгаа бол би заавал энд байх албаггүй.
МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч Сэргэлэн:
- Хурал дээр нэг шавь тас тэвэрсэн унтаж байсан. Босоод явахдаа хүртэл цуг ирсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсээр хоёр талаасаа сугадуулж явж байсан. Тийм процессийн үед хэлье гэж бодсон боловч том хайрханы тахилга болоод дуусч байхад хэл ам гаргаад яахав гэж бодоод дараа нь хэлье гээд орхисон юм.
Шавь нарын дэргэд асуудал хөндөх нь хэрүүл болж өргөснө. Тиймээс ДЦХ өмнө зэмлэж байгаа хэрэг л дээ. Өнгөрсөн хугацаанд их аядуу байсан. Одоо чангахан байх шаардлага гарч ирж байна.
Хэрвээ бусад ТТБ-аас хүн ирсэн, сүсэгтэн олон байсан бол эдгээр үйлдлүүд нь МБНЭ-ийн нэр хүндэд асар их хор нөлөө учруулах байсан гэж бодож байна. Өөрийн асуудлаа хүлээж авч засч, цаашдаа маш сайн анхаарч байгаарай. Баярлалаа.
Улаач- Хүн болгоныг жижиг сажиг асуудлаар дээр нь үнэн, худал асуудлаар ярих юм. Өмнө ч олон улаач ингээд л байхгүй хаяад л явсан. Энд байх хүсэл зорилго ч алга.
Уг асуудалтай холбогдуулан зайран П.Нарангэрэл, Т.Баттогтох, Маахүү нар саналаа бичжээ.
Жаргалсайхан-Тахилга сайхан болсон. Би дараа үеийн залуусаараа бахархаж байна. Миний бие бүх л монгол туургатнаар явж бөөгөө судаллаа. Биеэ засч чадсан бөө хүний бөөлөө өөр шүү.
Өмнө нь Лусыг Бадамсүрэн, Тэнгэрийн тахилгыг Отгонсүрэн, галын тахилгыг Эрдэнэбаатар нар хийж байсан. Мөн тэнгэрийн тахилга хийх Отгонсүрэн өвдсөн учир чөлөө авсан.
Энэ удаа зөвхөн хотынхоны оролцоотой Нэгдсэн тахилгаа хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч Өмнөговь, Хэнтий аймгаас улаач нар ирж оролцох болж тахилга өргөн хүрээтэй боллоо.
Манайхан өөр өөрсдийн онцлог болсон дэг жаягаар бөөллөө. Цаг агаар сайхан, хоорондоо эвтэй найртай сахилга дэглэмтэй боллоо.
Манай бөөлсөн залуучууд сайн байлаа. Онгод зөв бурууг нь цаанаасаа мэдрүүлээд өгнө лээ. Тиймээс би энд бичих шаардлагагүй. Онгод үнэхээр орсон л бол бага ч гэсэн алдааг зүгээр өнгөрүүлдэггүйг харуулсан. Цэндээ удганы бөөлөлт, өмнөговьчуудын хамтач ажиллагаа үлгэр жишээч байлаа. Та бүхэн итгэлийг дааж сайхан зан үйлээ гүйцэтгэлээ. Хамгийн чухал нь залуу үе маань сайхан төлөвшиж байна.
Харамсах зүйл бол зарим улаач нар шүүмжлэлийг даалгүй ДЦХ-аас гарч байх шиг байна. Хамт олон хэдийд ч байж байдаг зүйл, харин хувь хүн хамт олонтойгоо байх уу, үгүй юу гэдэг өөрийнх нь шийдэх асуудал. Олон нийтийн арга хэмжээнд байнга оролцдоггүй, зөвхөн бөөлөх болохоор үзэгддэг улаач нараас ёс зүйн зөрчил гараад байгаад анхааруулах нь зүйтэй болов уу.
Цаашдаа хуралдаанд харилцахдаа анхаарах зүйл байна.
1. Удирдлагын бичиж байгаа зүйлийг гүйцэт бичсэний дараа хэлэх гэж байгаа зүйлийг бүрэн санааг ойлгож байж манай гишүүд саналаа бичих хэрэгтэй байна.
2. Олон жилийн явцаас харахад манай залуучууд үг даадаггүй нь олон удаа ажиглагдаж байсан. Байгууллага төлөвшөөгүй байхад хатуурахад хэцүү байсан. Одоо цаг өөр болж байна.
3. Олон хүн хараад "том" болох гэж харагдах гээд байдаг. Нүднээс далд бол шинэ хуучины ялгаа гаргаад байдаг. Шинэ хуучны ялгаа байдаг л даа, тэр нь хэмжээ заагтай байх хэрэгтэй.
4. Байдлыг дэргэдээс хараагүй нөхцөл маргаанд оролцох хэрэггүй. Зөвлөх ч хэрэггүй.
5. Цаана нь юу өрнөж байгааг ТА БҮХЭН МЭДЭХГҮЙ. Та нарын нүдэнд харагдалгүй, чихэнд сонсогдолгүй олон асуудал яригдаж, хөвөрч байдаг. Удирдагч хүн ийм олон талын мэдээлэл дээр тулгуурлан хэлэх ярих үгээ сонгодог. Зүгээр нэг бодсоноо хэлдэггүй. Хүнтэй ажиллана гэдэг ярвигтай асуудал, тэр дотроо бөө нартай ажиллана гэдэг хэцүү.
6. Манайханы дэндүү аминч үзэлтэй, хувиа ч их боддог байдал байсаар байна. Ерөөс тал талаас ирсэн болохоор нэгдэж ажиллахад нэг л хэцүү байдаг. Харин нэгэн багш нарын дор байдаг Өмнөговь, Хэнтийхэний хувьд өөр харагддаг.
7. Одоо миний хувьд нийтийн төвшинг нэгтгэхээс илүүтэй манлайлагчийн төвшинд хамтран ажиллахад илүү анхаарах болно.
Нэгдсэн тахилга их сайхан болж өнгөрлөө.
Монголын ард түмний бахархалт хайрхан, Их хаадын минь онгоныг залсан Бурхан хайрханы нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрсөнд талархал илэрхийлье.

199727668_2256019717867802_6508495466009618305_n
199727668_2256019717867802_6508495466009618305_n
194291378_2256019384534502_4698213995765692990_n
194291378_2256019384534502_4698213995765692990_n
194324329_2256019447867829_4368913848876224614_n
194324329_2256019447867829_4368913848876224614_n
194541369_2256019627867811_4674737562446253678_n
194541369_2256019627867811_4674737562446253678_n
195048034_2256019594534481_7095981151570607715_n
195048034_2256019594534481_7095981151570607715_n
195378753_2256019704534470_8610783096243734578_n
195378753_2256019704534470_8610783096243734578_n
196659674_2256019684534472_6805214243627991901_n
196659674_2256019684534472_6805214243627991901_n
196860425_2256019637867810_6286590613785620740_n
196860425_2256019637867810_6286590613785620740_n
198740347_2256019557867818_4748977389463085165_n
198740347_2256019557867818_4748977389463085165_n
198778988_2256019661201141_1052733598458723329_n
198778988_2256019661201141_1052733598458723329_n
Previous Next Play Pause
199727668_2256019717867802_6508495466009618305_n 194291378_2256019384534502_4698213995765692990_n 194324329_2256019447867829_4368913848876224614_n 194541369_2256019627867811_4674737562446253678_n 195048034_2256019594534481_7095981151570607715_n 195378753_2256019704534470_8610783096243734578_n 196659674_2256019684534472_6805214243627991901_n 196860425_2256019637867810_6286590613785620740_n 198740347_2256019557867818_4748977389463085165_n 198778988_2256019661201141_1052733598458723329_n