Уншиж байна...

2021оны 6 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговийн бөөгийн хүрээлэнгээс зохион байгуулсан Говийн тахилга амжилттай болж өнгөрлөө. Алтайн нурууны үргэлжлэл болсон Говь Гурван сайхан хайрханы өвөрт Хавцгайтын хормой дэнж дээрээс говийн их хайрхадын эзэдийг татан бөөллөө.
Гурван сайхан хайрханы тахилга нь энэ удаа цаг үе хатуу бэрх хөл хориотой байгаа боловч тэр бүгдийг даван туулж, тэвчээр гарган гарч өндөр хөх тэнгэртэй залбирч, онгод сахиусынхаа захиасаар тахилгаа урамтайяа эхэллээ.
Бид бүгд тэнгэр шүтлэгийн зан үйлийг сэргээж халх бөөгийн жаягаар уул усаа тахиж аргадлаа.


Эхний тахилга нар мандахтай уралдан идээ тахилаа засан нарны тахилгаар эхэлсэн. Нарны тахилгыг Монгол бөөгийн зайран М.Төгөлдөр толгойлон бөөлж, үргэлжлүүлэн Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Н.Байгальтөгс, Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор, лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар нар толгойлон бөөллөө.
Тахилгаар өөрсдийн онгодын хамгаалалт болсон хамжаа онгодуудаараа удган Б.Отгонжаргал зайран Г.Гэнэнхүү нар хуур манжигаараа дэмжин залбирч хүчжүүллээ.
Бид улаач байх хүнийхээ үүргээ биелүүлж, хан тэнгэрийнхээ дор хаан хатан хайрхадынхаа хормойд хөх лусаа хөглөж цагаан лусаа цалигуулж хар лусаа халигуулсаар идээ өргөлөө шүншилээр өргөлөө.
Олон түмнийхээ өмнө хариуцаж хийсэн тахилгадаа есөн цагаан сүүнийхээ заслаар ерөөл буяныг нь даатган төр түмэн олноо хүндэтгэн даатгалаа. Тэнгэр дугарч бороо шивэрлээ мөнх тэнгэр бидний мэдээллийг хүлээж авчээ.
Нар хэвийж байх. Бид оройны тахилгын бэлтгэлээ хийлээ . Ингээд хүрэлцэн ирсэн бүх удган зайрангууд хамтран галын тахилгаа хийгээд үйл ажилгаагаа өндөрлөлөө.
Өнөөдөр Их говь маань нэг л гуниглал дүүрэн байгаа. Учир нь хэн бүхэнд ойлгомжтой. Олон арван уул уурхай байгуулж уул усыг минь хөндөөд, харийн нэгэнд арилжаа наймаа болгож, алт эрдэнэсийг маань наймаалцан ашиг хонжоо хайгчид олширчээ. Хайран сайхан уул ус, газар шороо минь өрц нь онгойж ус нь ширгээд аюулд өртөх ойртжээ. Өнөө маргаашийн жаргалдаа улайрсан хэдхэн баячуудын үйлийн үр гэлтэй, ард үлдэх ард түмэн үр хойчоо бодохгүй байна. Нутаг усны маань их эзэд их л уур хилэнтэй байх юм. Арга ухаанаа хослуулан айлдах тэнгэрийнхээ захиасаар аргадан домнон гуйлаа бид.
Тахилгыг төрийн үйлчилгээний зарим нэг байгууллага дэмжсэнд бид баяртай байнаа. Хүрэлцэн ирсэн удган зайрангууддаа баярлалаа. Та бүгдэд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Н.Байгалтөгс

195050584_2256771294459311_5153143239659920869_n
195050584_2256771294459311_5153143239659920869_n
196732253_2256771144459326_2544296207324118557_n
196732253_2256771144459326_2544296207324118557_n
197812247_2256771167792657_2444300947130797332_n
197812247_2256771167792657_2444300947130797332_n
198531218_2256771191125988_2166550331683835263_n
198531218_2256771191125988_2166550331683835263_n
199391617_2256771231125984_7959953101980469101_n
199391617_2256771231125984_7959953101980469101_n
200519460_2256771251125982_4201752329651780031_n
200519460_2256771251125982_4201752329651780031_n
193148466_2256771177792656_7221401754814942674_n
193148466_2256771177792656_7221401754814942674_n
193755521_2256771154459325_426838505378094715_n
193755521_2256771154459325_426838505378094715_n
194350512_2256771267792647_275115291011955943_n
194350512_2256771267792647_275115291011955943_n
Previous Next Play Pause
195050584_2256771294459311_5153143239659920869_n 196732253_2256771144459326_2544296207324118557_n 197812247_2256771167792657_2444300947130797332_n 198531218_2256771191125988_2166550331683835263_n 199391617_2256771231125984_7959953101980469101_n 200519460_2256771251125982_4201752329651780031_n 193148466_2256771177792656_7221401754814942674_n 193755521_2256771154459325_426838505378094715_n 194350512_2256771267792647_275115291011955943_n

Бусад мэдээ

Mar 30, 2024 338

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 169

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/