http://www.zoofirma.ru/

2012 оны тавдугаар сарын 12-ны өдөр буюу ням гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн “Ноён уул”-ыг тахиж тайх ёслол амжилттай болж өндөрлөсөн билээ.
Монголын бөө мөргөлийг зөв голдиролд нь оруулах, бөө нарыг нэгтгэх, мөн монгол бөө мөргөлийг дэлхий дахинаа түгээн таниулах зорилготой байгуулагдсан “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл” анхны дээд хуралдаанаа зарлан хуралдуулснаас хойш сар хүрэхгүй хугацаанд санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь онцгой ач холбогдолтой томоохон үйл явдал байсан.
“Ноён уул” нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын нутгийг дамнан орших бөгөөд Хүннүгийн үеийн түүх соёлын олдворуудын өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ.


Монголын нутагт хүчирхэг Хүннү Улс оршиж, өрнө дорно зүгт өөрийн хүрээгээ тэлж, хөрш зэргэлдээ гүрэнүүдийг өвдөг чичрүүлж байсан тэртээ холын дүрсамж “Ноён” ууланд үлджээ. Мөнх тэнгэрийн шүтлэгээ эрхэмлэн дээдэлж төрийн хэмжээнд шүтэх шийдвэрийг өнөөгөөс 2223 жилийн өмнө гаргаснаараа Монголын түүхийн “Алтан” үеийн эхлэлийг тавьсан билээ. Монголын төр, төрийн хэмжээнд Мөнх тэнгэрийг шүтэж ирсэн түүх чухамхүү ийнхүү эхэлсэн. Ноён уул түүнийг тойрон Монголын түүхийн “Алтан” үеийн түүхэн үйл явдал үргэлжилсэн. Дээд өвгөд дээдэс минь, Монгол Улсын түүхийн төв цэг “Ноён” уулыг тойрон амьдарч, өөрсдийн айлдвар юугаа, бас ул мөрөө үлдээсэн, ихэс дээдсийн бунхан, ариун шүтээний иэхнх нь энд бий.
Ихэс дээдсийн алтан өлгий нутаг “Ноён уул”-нд Хүннүгийн үеийн 200 гаруй булш мөн балгас, туурь байгааг олж тогтоосон юм. Одоо энэ уул “балгас” болоод байгаа. Хэвлийдээ олон тонн алтан эрдэнэ агуулж байгаа болохоор ийм тавиланд өртжээ. Тэгээд ганц бөө бөөлөөд, тэмцээд хүч хүрэхээргүй болжээ.
Уул усны эзэд, онгод сахиусууд хилэгнэж, ган гачиг болох, мал сүрэг үхэж үрэгдэх, ард олны амьдрал үгүйрэн доройтох явдлаас урьдчилан сэргийлж, байгаль экологийн эмч, хэлмэрчийн үүрэгтэй бөө нарын төлөөлөл болсон 300 гаруй удган, зайран “Ноён уулын тахилга тайлга” арга хэмжээнд оролцсон. Бөө нар болон тэдний гэр бүлийнхэн, нутгийн зон олон нийлсэн 800 гаруй хүн идээ цагааныхаа дээжийг өргөж, “Ноён уул” хайрхандаа сөгдөн мөргөж, бөө нар уул ус, овооны тахилга тайлгын зан үйлийн дагуу бөөлсөн юм.
“Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл”-ийн цаашид санаачлан зохион байгуулах олон чухал ажлын эхлэл байснаараа “Ноён уулын тахилга” нь анхдагч, түүхэн үйл явдал байлаа. МБНЭ-ээс тахилга зохион байгуулах төлөвлөгөө гаргасан юм. Тэгээд тахилга хийх боломжоор хангаж, газар нутгийг олгож хайрла хэмээн “Сентерра Гоулд” ХХК-ны захиргаанд албан тоот илгээсэн билээ. Түүний хариу албан бичиг ирэв. Тэрхүү албан бичгийн дор тус компаны гүйцэтгэх захирал Сандаг гарын үсэг зуржээ. Монголын Тагнуулын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Сандагтай би Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байхдаа ҮАБЗ-ийн Шинжээчийн хувьд цөөнгүй удаа харилцаж байсан билээ.
Монгол Улсынхаа гал голомт болсон тэр сайхан нутгаа хамгаалах тэмцэлд миний бие нэгэнт сэтгэл шулуудан орохоор шийдэл гаргачихсан цаг хугацаа байсан юм. Хатуу хариу ирнэ гэдгийг ч мэдэж байсан.
“Ноён” уулын арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцсон Зайран Гомбобаатар, Түмэнбаяр, Энхзаяа, П.Зоригтбаатар, Чулуунбаатар, Дангаасүрэн, удган Ш.Энхбаяр, П.Нарангэрэл нарыгаа эргэн дурсахад таатай байна. Чулуунбаатар зайран, удган П.Нарангэрэл, зайран Өлзийхутаг нарын гал бусдаас илүү бэлтгэлтэй иржээ.
Цугларсан олон бүрэнхий болох үед тахилгын бэлтгэлээ хангаж, өглөө үүрээр бүрэнхий байхад өргөлийн идээ, цагаагаа авч “Ноён” уулын оргилын зүг бөөлөлт хийхээр хөдөлсөн юм. Өглөөний наран мандах тэрхэн агшинд доор цугларсан олныг манлайлж Дархадын Цэгмэд удганы хүү Монгол бөөгийн Дархан зайран Чулуунбаатар, дээр овооны дэргэд Монгол бөөгийн Тэргүүн зайран Энхзаяа, Чинбат, Эрдэнэбаяр, нар тэргүүлэн бөөлж “Ноён” уулын нэгдсэн тахилгыг хийсэн билээ. Нэгдсэн тахилгын төгсгөлд Удган Ш.Энхбаяр, зайран Дангаасүрэн, удган Х.Энхмаа нар томоохон тахилгыг бие дааж гүйцэтгэсэн юм. Оноо алдаа ихтэй байсан ч анхны энэ тахилга Монгол бөөгийн түүхэнд тод бичигдэн үлдэнэ.
Тэрхүү тахилгын дараахан Монгол Улсын төрийн нууц задалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, намайг баривчлан цөөнгүй хоног ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хорьсон юм. Төрдөө 30 гаруй жил зүтгэсэн, амь насаа эх орныхоо төлөө өргөхөөр тангараг өргөсөн надад айх зүйл алга, зорисондоо хүрнэ. Хүний үзэл санаа, эрхэм зорилгыг нуга дарах хүч байдаг гэдгийг мэддэг ч, айх үе ард хоцорчээ. Үхсэн байлаа ч далд ертөнцийн ид шидээр дээд өвгөд, ихэс дээдсийн өлгий нутгаа хамгаалан тэмцэх болно. Гэхдээ тэмцэх сонгосон арга нь өөр, өөр байх болов уу.
Монгол бөө нар хувь, хувиа хичээн өөрсөддөө ирдэг хэдэн шүтлэгтэнгээр сэтгэлээ хязгаарлаж ирсэн цаг үе ард хоцорч, даяаршлын эрин зуунд Монгол орныхоо онгон байгаль, өвөг дээдсийн алтан өлгийг хамгаалах тэмцэлд санал нэгдэн оролцож байгаагаараа энэ ажиллагаа онцлог байлаа.
“Ноён” ууланд ирж буй гамшигийг мэдрэн хийсэн бидний нэгдсэн тахилга үр өгөөж, үйл явдлаараа Монголын ард түмэнд сэрэмжлүүлэг болсон, ихэс дээдсийн үйлэнд нэгдэн тэмцэх цаг үеийг мэдрүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл байлаа.
Монгол Улсын төв нутгын нэг, Монгол бөөгийн түүхтэй салшгүй холбоотой Хүннүгийн их гүрний алтан өлгий, амин сүнс нь шингэсэн энэ Ноён уул бол бидний мандал бадрал, үгүйрэл сүйрэлтэй нарийн шижмээр амин холбоотой билээ.
Дээдсийн орон минь амгалан байдаг бус уу
Дэргэдэх лус, савдаг минь хамгаалдаг бус уу
Хөндсөн бүхэн хорлолд унадаг бус уу
Ховдог санаатангуудыг тэнгэр гэсгээдэг бус уу
Их онгодын хүч эрч аван эргэлд
Лус савдаг минь хүч түрэн нэм,
Хасын эрчимээр их үйл минь хөдөл
Харанхуйн орноос бид их хүчийг дуудаж байна.
Хүннүгийн үеэс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өвгөд, дээдсийн амин сүнс минь биднийгээ өршөө.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч

195485101_2260013797468394_7065137686200231943_n
195485101_2260013797468394_7065137686200231943_n
195873971_2260013897468384_7086797438028727333_n
195873971_2260013897468384_7086797438028727333_n
196352923_2260013907468383_1443250503128557611_n
196352923_2260013907468383_1443250503128557611_n
197356415_2260013870801720_1880222596691670367_n
197356415_2260013870801720_1880222596691670367_n
198033057_2260013780801729_160441307267723973_n
198033057_2260013780801729_160441307267723973_n
199111593_2260013920801715_5304585880637753315_n
199111593_2260013920801715_5304585880637753315_n
201949185_2260013837468390_5206632687407327834_n
201949185_2260013837468390_5206632687407327834_n
131816551_2260013857468388_5155533115264649958_n
131816551_2260013857468388_5155533115264649958_n
194786155_2260014004135040_7197273499151233462_n
194786155_2260014004135040_7197273499151233462_n
194909653_2260013980801709_1787342137596541661_n
194909653_2260013980801709_1787342137596541661_n
Previous Next Play Pause
195485101_2260013797468394_7065137686200231943_n 195873971_2260013897468384_7086797438028727333_n 196352923_2260013907468383_1443250503128557611_n 197356415_2260013870801720_1880222596691670367_n 198033057_2260013780801729_160441307267723973_n 199111593_2260013920801715_5304585880637753315_n 201949185_2260013837468390_5206632687407327834_n 131816551_2260013857468388_5155533115264649958_n 194786155_2260014004135040_7197273499151233462_n 194909653_2260013980801709_1787342137596541661_n