Бид Отгон сумаас хөдлөх үед чихэнд “Екселийн зам” чих дэлсэлж билээ. Цаг завтай байсных тэр замаар нь явахаар шийдэв. Энэ зам бол өмнө тогтоосон төв замын өмнөх уулын өмнө талаар гаргасан зам ажээ. Энэ зам жижиг тэргэнд хад чулуу тулахгүй, цаг хэмнэсэн дардан зам юм. Хамгийн их цаг бардаг чулуутай хэсгийг энэ зам дөтөлсөн байна.
Цуваа зогсолтгүй явсаар Ганцын даваан дээр гарч, овоон дээр өргөл өргөхөөр зогсов. Овооноос дээш шинэ зам гарч түүгээр Отгонтэнгэр хайрханыг зүүн талаас нь харах боломж бүрджээ.
Биднийг даваа уруудсаар Богдын голын эрэг дээр ирэхэд Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран Дорж, Монгол бөөгийн удган Нармандах нар идээ, айргаа барин угтсан билээ.
Улиастай хотын арал дахь хуучин хэрмийн туурийн өмнө хэсэгт буудаллаж байрлав. Төв майханаас хоёр тал руу жигд эгнэн ирсэн байгууллага, улаач нар байрлаж эхлэв. Манай хэсэгт нийслэлээс эхлэн Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, түүний багийнхан, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн багийнхан, Монгол бөөгийн удган Гэрэлмаагийн багынхан нэгэн цуваа болж ирж байрлав.
Байрлалд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Үүрийнцолмон, Монгол бөөгийн удган Цэндсүрэн нар, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Орхон аймгаас Монгол бөөгийн тэргүүн удган Б.Түвшинжаргал нар байрлалаа эзэллээ.
Энэ удаагийн тахилгад Өвөрмонголоос Монгол бөөгийн удган Нарангуагийн ахалсан арав гаруй хүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн байлаа.
Биднээс хэд хоногийн өмнө Монгол бөөгийн удган Солонго, Монгол бөөгийн зайран Баяржаргал нар багаараа ирж хайрханы шүүс бэлтгэх ажилдаа орсон байсан. Удалгүй Улаанбаатар хотоос гарсан хэсгүүд цугларч эхлэв. Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн удган Улаанцэцэг, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн удган М.Одгэрэл, тэдний араас Залуучуудын төлөөлөл болсон Монгол бөөгийн тэргүүн удган Баттогтох, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн удган Батчимэг нар хүрэлцэн ирлээ. Оройхон Отгон суманд үлдсэн Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ц.Борын ахалсан олон хүнтэй баг ирэв. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн Түдэвтэй сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарамын хэсэг ирснээр их хайрханд зориулж хийх нэгдсэн тахилгын бүрэлдэхүүн бэлэн боллоо. Бидэнд зориулж Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олноос хорхогоор дайлж, хүндэтгэлийн зоог барилаа.