Уншиж байна...

Угтаа бол зуны улирал дуусч, зовидтой зуны аялал өндөрлөх өдрүүд, намрын налгар өдрүүд эхэлэх үед өмнийн говийг зорьж байгаа билээ. Улаанбаатар хотын автомашины түгжрэлээс зугтаж, өглөө эрт алсыг зорих гэж шөнийн 3 цагт бослоо. Номын өргөөгөөр эртлэн очиж аяны замын бэлтгэлийг хангалаа. Энэ өдрийн өглөөний сошиалын ажлаа дуусгаад 06 цагт хөлгийн жолоог өмнийн говийн зүгт заллаа.


Холимог үүлтэй өдөр байв. Буянт ухаагийн чиглэлэээр хуучин нисэхийн өмнө шинээр зассан хурдны замаар “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг зорьлоо. Хурдны замаар анхлан зорьчиж байгаа хэрэг. Уг замаар автомашин зорчих нь цөөн байгаа ажээ.
Мандалговь хотод аялалын багт Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан нэгдэж цаашид аян замаа үргэлжлүүллээ.

Дундговь аймгийн онцлог газраас дурьдвал:
Мандалговь хотын хойт өндөрлөг дээр 7,5 метр өндөр аварга том морин хуурыг урлан залсан нь Дундговь аймаг дуу хуурын орон гэдгийг илтгэдэг. Тэгээд ч аймгийн сүлд нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн жигүүрт хүлгийн дүрстэй.
Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг, хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд 2003 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Өвгөн хад, Сэнжит хад, Хаан хатан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий байц хад олонтой юм.
Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино. Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал байдаг.
Бага газрын чулуу өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг.
Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой алсран цэлийж харагдана. Энд бөөрний сувилалын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ.
Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий (хэвтэш) маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг байна. Энэ уулнаа их хааны шарилыг онголсон байж болох хэд хэдэн баримт таамаглал бий.
Энэ бүхнээр олонтой аялжээ. Өмнийн говийн энэ удаагийн аялал ажил үйлсээр арвин байгаа билээ.

4
4
5
5
1
1
2
2
acb54
acb54
Gobi-Gallery-6
Gobi-Gallery-6
20210830_155658
20210830_155658
20210830_102934
20210830_102934
Previous Next Play Pause
4 5 1 2 acb54 Gobi-Gallery-6 20210830_155658 20210830_102934

Бусад мэдээ

Feb 20, 2024 130

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/