http://www.zoofirma.ru/

Монголын нутаг, нутгаас ирсэн олон язгуурын улаач нарт нутгийн олноо төлөөлж Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатарын ээж Б.Пүрэвсүрэн, түүний түшээ хүндэтгэл үзүүлж хүлээн авалт хийж, хоолоор дайлж, цугларсан олон харилцан бие биентээгээ танилцах ажиллагаа хийгдсэн билээ.

Зайран П.Эрдэнэбаатарын ээж Б.Пүрэвсүрэн бол улаачийн амьдралын гол түшиг тулгуур төдийгүй Монгол бөөгийн сайн түшээ, сайн зохион байгуулагч, манлайлан дагуулагч нарын нэг билээ.
Манайханы хувьд олон газраас ирж байсан болохоор уван цуван цугларсан билээ. Энэ тахилгад гол хэсгийг Бямбасүрэнгийн шавь нар болох арав гарүй машин бүхий цуваа бүрдүүлж байлаа. Тэднийх зохион байгуулалт, дэг журам сайтай байлаа.
Хамгийн хол газраас сэтгэл гарган зорьж ирсэн Өмнөгоьийн бөөгийн хүрээлэнгийхэн орой, бүрэнхий болж байхад ирэв. Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хэд зохион байгуулалтай ирж нэгдсэн тахилгадаа оролцов. Мөн Дархан-Уул, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн ирэв. Ийнхүү цугларсаар нутаг, нутгийн 100 орчим улаач нар хүрэлцэн ирсэн.
Бид нэгдсэн хуралдаан хийж Тахилгын зохион байгуулалтаа тодотгон ярилцсан. Энэ үдэш Эрхэл багийн байр олон аймгаас ирсэн улаач нарын хөлд дарагдсан ховор түүхэн өдөр байлаа.
Зуны дэлгэр цаг байсан болохоор манай удган зайрангууд багийн байрангийн эргэн тойрон майхнаа барьж хоноцгоосон билээ.

 

1
1
2
2
3
3
4
4
5
5
20220704_202537
20220704_202537
20220705_095041
20220705_095041
20220706_003227
20220706_003227
20220706_003246
20220706_003246
20220706_003336
20220706_003336
20220706_003401
20220706_003401
20220706_003510
20220706_003510
Previous Next Play Pause
1 2 3 4 5 20220704_202537 20220705_095041 20220706_003227 20220706_003246 20220706_003336 20220706_003401 20220706_003510