http://www.zoofirma.ru/

Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга өмнө хийж байсан учраас багагүй туршлага хуримтлагджээ. Бидний буудалладаг дэнж дээр зуслангийн айлууд буусан болохоор бид бага зэрэг урагшилж өмнө согоо уяж байсан толгойн ар талын тэгшхэн талбайд буудаллав.

 

Төв асар түүний 2 талд багахан асарууд эгнэн туг далбаанууд байрлалаа эзэлж намирав. Нийтдээ 110 гаруй улаач нар цугларсан байлаа.
Эхний арга хэмжээ урлагын тоглолт байсан боловч оройтож цугларсан болон Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хүлээн авалтын бэлтгэл ажилтай холбоотой урлагын тоглолтын арга хэмжээ тасарсан юм.
Бид тоглолтоо сумын клуб орж үзнэ гэхээр бүрэлдэхүүн тарж, дахин бүлэглэхэд хэцүү байсан. Нөгөө талдаа маргаашийн тахилгын мэдээлэл хүргэх шаардлагатай байсан тул цаг бага байлаа.
Ажлын хэсэг газар сонголт дээр нилээд цаг авав. Уг нь өмнөх үед хийсэн газраа давтан хийх болов уу гэж бодож байсан ч ялимгүй шилжиж хийгдэхээр болов.
Байрлал бүхий газартаа иргэж ирэхэд Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийхэн хүрэлцэн ирсэн улаач нартаа хүндэтгэлийн оройн хоол барьсан билээ.
Түүний дараа Нэгдсэн тахилгад хүрэлцэн ирэгсэд цугларч хуралдаанаа хийж маргааш болох тахилгын талаар санал бодлоо ярилцсан юм. Эндээс тахилга хийх бэлтгэл хэсгүүд өөр, өөрийн чиглэл болох ажилдаа идэвхитэй орцгоолоо.

1
1
2
2
3
3
4
4
5
5
20220706_223534
20220706_223534
20220707_091750
20220707_091750
20220707_132401
20220707_132401
20220707_133628
20220707_133628
20220707_133644
20220707_133644
zxc1233
zxc1233
Previous Next Play Pause
1 2 3 4 5 20220706_223534 20220707_091750 20220707_132401 20220707_133628 20220707_133644 zxc1233