Уншиж байна...

                           

            Өмнийн говийн сүлд хиймор болсон сүрлэг сайхан хайрхан Ханбогд хайрханы нэгдсэн залбирал амжилттай болж өндөрлөлөө. Монголын өмнийн говийн нэгдсэн тахилгын угтал болгон Ханбогд хайрхандаа нэгдсэн залбирал хийж, Өмнөговийн аймгийн зүүн хэсэгт орших их хайрханаас тахилгаа эхлэж байгаагаа лус, савдагт нь мэдүүллээ.

            Үүлгүй цэлмэг хөх тэнгэр, салхи үгүй халуун өдөр байлаа. Нэгдсэн тахилгыг Монгол бөөгийн их Удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан нар удирдан хийлээ. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын 100 гаруй улаач, шүтлэгтэн нар, Дундговь аймгийн төлөөлөл нэгдсэн залбиралд идэвхтэй оролцлоо.

            Ханбогд хайрханаа Оюутолгой, Таван толгой, Говь гурван сайхантай холбон тахих ажиллагаа ийнхүү эхэллээ. Өөрөөр хэлбэл алсаас залбирч, тахисаар Өмнийн говийн нэгдсэн тахилга хийх газартаа очих юм.

 

            Өмнийн их говийн анхны тахилга 2015 онд болж байсан түүхтэй бөгөөд Нарны тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Хайрхан тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Энхмаа нар хамтарч, Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Хишигжаргал, Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар нар тус тус толгойлон бөөлж хийж байсан билээ. Энэ л зан үйл, монгол бөөгийн түүхэнд тод бичигдэн үлдэх болно. Тэрхүү нэгдсэн тахилгаа Алтайн арван гурван хайрхан, Хөвсгөл нуур, Хөх уул, Шилийн богдтой холбон хийж, эх нутаг газар шороогоо хайрлан хамгаалах зорилго агуулан тахисан.

Энэ тахилгын дараа савдаг хилэгнэн хөдөлж, газрын гүнд их нуралт болж, Лус хилэгнэж зарим буруу үйл хийсэн эздийн амийг авч, тэнгэрийн хууль хатуу байдгийг сануулж байсан түүхтэй.

Ийнхүү Монголын өмнийн говийн нэгдсэн их тахилгын үйл ажиллагаа эхэлж байна.

Энэ үйл ажиллагааны дараа Нэгдсэн тахилгад оролцогчид Дэмчигийн хийд, Баяжихын агуй, Сайн эрийн агуй, Дуут хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.

3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
1
1
2 (2)
2 (2)
2
2
Previous Next Play Pause
3 4 5 6 7 8 9 1 2 (2) 2

 

Бусад мэдээ

Feb 20, 2024 98

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/