Уншиж байна...

 

                       Хайрханы тахилгыг хамтын хүчээр хийлээ.

Өглөөний наран мандах мөчид их хэмжээний усархаг бороо тасралтгүй орж, тахилга эхлэх мөчид зогсов. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг хийхээр нийт бүрэлдэхүүн нэг эгнээнд зэрэгцэн суулаа. Хайрханы тахилгыг бүгд зэрэг хуур манжигаар хийхээр шийдвэрлэсэн юм. Энэ жилийн онцлог гэвэл бараг бүгд хуур, манжигаар бөөлдөг болжээ. Гол зохион байгуулалтын ачааллыг Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Нанжаа хариуцан хийсэн. Учир нь өнгөрсөн жил, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг анх удаа Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун хийхээр болзоо тавьсан байсан ч Монгол бөөгийн их удган Юра тэнгэрт халиж, ар талыг нь хариуцах их ажил гарч, бөөлөх боломжгүй болсон тул оронд нь Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлон бөөлсөн түүхтэй. Араас нь Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд босч бөөлсөн.

 

Энэ жилийн Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Хайрханы тахилгад анхлан болзоо тавьсан Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун ирээгүй учраас оронд улаач бөөлөхөөр томилсонгүй. Бидний хувьд оронд нь бөөлөх хэд хэдэн улаач бэлтгэсэн байсан боловч, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай ингэж эцэслэн шийдвэрлэсэн билээ. Түүний араас дагаж бөөлөх Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд давхар биетэй болсон учраас энэ удаа бөөлөхөөс чөлөөлсөн болно.

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг ийнхүү тахилгад ирсэн МБНЭ-ийн хамт олон хамтран хуур, манжигаар хийлээ. Тахилга ч өвөрмөц сонирхолтой болж өнгөрсөн. Хамтын нэгдсэн залбиралаар их хайрхандаа залбирч, идээнийхээ дээжийг хамтран хүргэлээ.

Бусад мэдээ

Feb 20, 2024 98

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/