Уншиж байна...

2012 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 20-ны өдөр хот
МБНЭ-ийн анхдугаар хуралдаан “Цэцэг” зочид буудлын хуралдааны танхимд 15.30 цагт эхлэв.Хуралдааныг МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан удирдав.
Д.Жаргалсайхан:-Анхдугаар бага хуралдайг Ерөнхийлөгчийн хувьд би удирдана. Дараа дараагийн хурлуудыг та бүхэн зохион байгуулж, удирдана.Өнөөдрийн анхдугаар бага хуралдайгаар 2 асуудал хэлэлцэнэ.Хэлэлцэх асуудлаа батлуулъя.
- Нэгдүгээрт, зохион байгуулалтын асуудал,
- Хоёрдугаарт батламж бичгийн төслийг хэлэлцэнэ. Батлах уу?
- 100%-ийн саналаар батлав.


-МБНЭ-ийн хуралдайгаас гарах батламж бичгийн төслийг тараая. Дотоод журмын дагуу нэгдүгээр хэлэлцэх зохион байгуулалтын асуудал руу оръё.Манай өнөөдрийн бага хуралдайн зохион байгуулалтын асуудлаар МБНЭ-ийн хүндэт ерөнхийлөгчийг сонгох асуудал дээр 2 хүний нэрийг дэвшүүлж байна.Та бүхэн сайн мэднэ.Монголын бөөгийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд түүхэн үүрэг гүйцэтгэсэн.Энэ 2 хүнийг МБНЭ-ийн Хүндэт ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлж байна.
1. Сүхбат
2. Бямбадорж энэ 2 хүнийг сонгоё. Санал бодлоо хэлнэ үү.
Бямбадорж зайрангийн шавь үг хэлэв.
Сүхбат: -Энэ эвлэлийн хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон явдалд баярлалаа. Даруйхан хийх 5 ажил байна.
- Нэгдүгээрт: Манай өвөг дээдсийн шүтэж явсан тахилгатай 800 уул байгаа. Энэ уулын овоо болгон нь нурж унасан. Овоог сэргээх ажлыг энэ онд багтааж хийх хэрэгтэй байна.
- Хоёрдугаарт: Их монгол улсыг байгуулаад Чингэс хаан 1206 онд хаан ширээнд суусан Зүрхний хөх нуур гэдэг газар 3000 бөөгийн тахилга хиймээр байна. Монголын бөөгийн сүр хүчийг үзүүлмээр байна. Энэ ажлыг хийхдээ бөө нарын эв нэгдлийг бүрэн харуулах хэрэгтэй.
- Гуравдугаарт: Энд бид анхдугаар Их хурлаа хийх хэрэгтэй. Үүнийгээ Гиннесийн номд бүртгүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
- Дөрөвдүгээрт: Эзэн хааны гүнж, Монголын хаадуудын үе улиран амьдарч байсан Солонгосын Чежү арал дээр өвөг дээдсийн босгосон овоо бий. Тэр овоог энэ онд багтаан тахивал сайн байна.
- Тавдугаарт: Монголын Хубилай хаан Япон улсыг эзлэхээр 3 удаа довтолсон. Тэнд амь үрэгдсэн 10000 Монгол цэргийн булш хойт арал дээр байгаа. Энд хүндэтгэл үзүүлж, сүнсийг нь баясуулж монгол бөөгийн хэнгэргийн дууг сонсгомоор байна.
Далай доктор 1986 он гэсэн байх хатан Туулын уснаас 10литрийг 5 литр шар тостой аваачиж тэр шарил дээр Туулын усыг дусаасан гэж ярьсан. Хүн болгоны шарил дээр хүндэтгэл үзүүлсэн.Болж өгвөл Монголын бөөгийн хэнгэргийн онгод дууг шарил дээр сонсгоорой гэж захисан.Хүний нутагт нойрсож байгаа өвөг дээдсийнхээ алтан шарилд хүндэтгэл үзүүлэх нь бидний эрхэм зорилго мөн.Монголд үрэгдсэн япон цэргүүдийг бүгдийг аваачиж асар том цогцолбор байгуулсан.Тэр агуу их хүчтэй орон боловч бидний сэтгэл мэдэх асуудал.Энэ 5 ажлыг энэ онд багтааж хийх юм бол бид бодитой ажил хийсэн нь харагдана.Баярлалаа.
Чинбат зайран:-Их хурлын шийдвэр гаргасан та бүхэндээ баярлалаа. Оноос хойш бөө мөргөлийн ажил хэрэг, төрийн гадаад дотоод зохиол ном цуглуулсан, энэ миний өөртөө хуримтлуулсан туршлагаараа энэ ажлыг би сайхан хийж чадна гэж бодож байна.Тэгэхээр Сүхбат зайрангийн хэлсэн мундаг сайхан санаа.Ерөнхийлөгч Элбэгдорж намайг урьж уулзсан л даа.Бөө мөргөлийг ер нь цаашидяах вэ, буруу зүйлээс шалтгаалж байгааг хорих уу, яах вэ гэдэг талаар зөвлөлдсөн.Хууль шийдвэрээ гаргачихаад дуудна гэсэн одоо дуудах байх. Монголын бөө нар эвлэлдэнэ гэдэг мундаг том аз завшаан, ялалт. Бөө мөргөлийн талаар ямар хууль тогтоомж гаргах талаар бид холбогдох заалтыг нь оруулж өгөх хэрэгтэй.Ийм учраас дараагийн асуудлаараа энэ асуудлыг ярилцаж зөвлөлдвөл яасан юм бэ гэдэг асуудлыг санал болгож байна.Одоогоос 4 жилийн өмнө ЮНЕСКО-д бөө мөргөлийн зан үйлийг өөрийн болгож хадгалуулахын тулд Олон улсын хурал зохион байгуулсан.Солонгос улс хамтарч Нуцтон гэдэг аралд урьсан.34 орны бөө мөргөлчид очсон байсан.Бүгд бөөлсөн.Хамгийн эхэлж би бөөлсөн.Монгол зан үйлийг үзүүлсэн.Дараа нь Дэлхийн Бөөгийн холбооны ерөнхийлөгч Нихорхосов гэдэг хүн очсон байсан.Тэр хүн Солонгосын тал драмчилсан байдлаар бөө мөргөлийг үзүүлсэн.Харин Монголын бөө Чинбат гэдэг хүн онгодтой харилцахдаа хэрхэн харилцав.Ийм учраас бид Монголын бөө нартай харилцан холбоотой хамтран ажиллана.Одоо надтай харилцаж байна.Саяхан Буриадын засгийн газраас санхүүжүүлж бөөгийн цогцолбор байгуулахаар шийдвэр гаргасан.Гэтэл бөө мөргөлийн төв голомтод энэ талаар ганц ч юм байхгүй. Одоо бол бөө мөргөлийн талаар хэлэх үгтэй, хийсэн юмтай болж байна.Та бүхэнд баярлалаа.
Лхагвадорж:-Бид залуучууд олон сайхан юмыг авч явдаг. Намайг нэвтрүүлэг хийж байхад хамгийн их дэмжсэн хүн Сүхбат, дараа нь залуучууд.Залуучуудын уур амьсгал энд алга.Тэр залуучуудыг тодорхой хэмжээгээр энэ бүрэлдэхүүнд оруулж өгөх хэрэгтэй.Дараа нь сэтгүүл хийхэд хамгийн их дэмжсэн нь залуучууд.Хэвлэлийн зардалд нь нэмэр болгоё гэж 10, 20000 төгрөг барьж ирээд өгч байсан тэр залуучууд хаана байна.Залуучууд хамгийн гол үүрэг рольтой оролцох нь бид нарын цаашдын зорилгод суурь нь болох болов уу даа.Энэ хоцрогдоод байна.Үүнийг оруулж ирэх хэрэгтэй.Орон зайг нь үлдээж байгаад.Санал нэг байна уу?
-Зөв байна. Бид ар араасаа залуусаа сургаж боловсруулаад явна.
-Наадахтай чинь санал зөрөлдөж байна.
-Залуучууд гэдэг нь өнөөдөр ондоо бодол сэтгэхүйтэй, ондоо нийгмийн харилцаанд амьдарч байгаа улсууд. Энэ бүтцэд залуучуудыг нэлээд түлхүү оруулж ирэх хэрэгтэй байна.
-Өнөөдөр бидний дээдэст ч, дээдсийн дээдэст ч зангидсан гар шиг нэгтгэсэн үе боломж байгаагүй байх.Ид баярлаж байна.Бидний тэнгэр баярлаж байна.Тулганд гал асаах гэж эхэлж байна гэж баярлаж байна.Бүх шашины дээд нь бөөгийн шашин гэж Монголч эрдэмтдийн 5 дугаар их хурал хуралдахад ярилцаж байсан.Энэ бусад шашинууд бөөгийн шашинаас тасарч гарсан тус тусын чиглэлтэй гэж байна.Би бол үнэхээр тийм байх гэж боддог.Өнөөдөр миний аавыг залуу үеэс авахуулаад миний үе хүртэл яаж хямгадаж арвилж, хүндэлж ирснийг би харлаа.Би ийм байгаа гэж ерөөсөө бодоогүй. 40-өөс дуулсан, 50-иас дээш насныхан мэдэж байгаа байх гэсэн чинь үгүй юм байна.Та бүгдэд баярлалаа.Энэ хурлыг зохион байгуулж, энэ эвлэлийг байгуулж байгаад баярлаж байна.Надад гол эмзэглэж байгаа юм байна.Миний буурлууд цөм улаач хүмүүс, Баян удган багшийн хүүхдүүд цөмөөрөө улаач нар.
Ингээд харахад бөөгийн нэр хүндийг маш их унагаж байна. Хүн тодорхой хугацаанд хангайд яаж залбирах, галдаа хэрхэн залбирах, уул ус яаж тахих, гэрийн онгодыг хэрхэн тахихав, хээрийн савдагтай яаж уулзах тал дээр ёс журам байх ёстой. Энэ алга.Би та бүхэн үүнийг эмхэлж, цэгцэлж, атгаж, чангалж өг хүсэх байна. Бөөгийн шашиныг инээдэм наадам шахуу юм болгож байна. Би үүнд маш их харамсаж байна.Иймээс улаач 3 жилд бөөлөөгүй байж, тэр хээрийн онгод тахиж байна.Тахиж байгаа хүн харлаа.Зүгээр л шууд бөөлөөд унадаг.Эргэн тойрны уул ус эр эм савдагтай, ус нь хаанаа байна, эргэн тойрондоо юу болсоныг мэдээгүй байж идээгээ тохируулж өргөхгүй, ёс журам алдагдаж байна. Үүнийг та нар зангидаад энэнээс хойшхи улаач нарыг жинхэнэ чамбай, жинхэнэ улс орондоо нэмэр хандив болох, шашинаа аваад явах тийм улаач нар болгож өгөөрэй.Та бүхэн бүгд шавьтай байгаа.Би шавьгүй. Иймэрхүү зүйлийг үздэггүй учраас шавь аваагүй. Тиймэрхүү зүйлийг хийлгэхгүй байж хаа гэж хэлмээр байна.Баярлалаа.
Д.Жаргалсайхан:-Эрдэнэбаяраа, залуучуудыг цуглуулаач, та нар цэгцэрч чадах юм бол ахмадууд зааж сургана. Ямар ч эхний ээлжинд залуучуудын байгууллага бий болгох хэрэгтэй.Нийгмийн тулгамдсан асуудалд манай залуучууд чухал үүрэг гүйцэтгэнэ.Залуучуудын асуудал их чухал байна.Анхаарах хэрэгтэй.Ирэх зуны саруудад ажил ихтэй, намар цөөрөөд ирэх үед графиктай арга хэмжээнүүд зохион байгуулах хэрэгтэй.Залуучууд хэлбэрээ сонгоод, сэдвээ сонгоод ирэх юм бол бид хоорондоо бие биенээ аяндаа ойлгож, цэгцэрнэ байх гэж бодож байна.Залуучуудын байгууллагыг ойрын хугацаанд хурдан арга хэмжээ зохион байгуулаач гэж хүсэж байна.
Эмэгтэй: -Залуучуудын байгууллагыг дэмжиж байна. Энд багш нар нь ирсэн байна.Багш нар шавь нартайгаа ажиллана.Энэ бүхнийг шавь нартаа зөвөөр ойлгуулж, тайлбарлаарай.Үүнийг зохион байгуулж байгаа сүүлийн хоёр сар нойр хоолгүй ажиллаж байсан эдгээр улсууддаа маш их баярлалаа.
Өсөхбаяр зайран:-Би Энхбаатар гэж хүний шавь байна. Би тэнгэрийн хүчтэй зууралдаад 7 жил болж байна.Эвлэлдэн нэгдэх дээр сэтгэл эмзэглэх гэж айхтар асуудал байна.Заримдаа надад тэнгэр авчихаад би одоо юу болчихов гэж эргэлзэх хүртэл зүйлүүд гарч байлаа.Энэ эргэлзээг минь эвдсэн зүйл бол энэ эвлэл мөн.Багшаас минь өөр харах юмгүй юм шиг өдрүүд олон байлаа.Үхэл зовлон, өвчинд туйлдаж, сөхөрч зовсон асуудал зөндөө байлаа.Тэгээд ийм олон сайхан хүмүүстэй хамтарч нэгдэж байгаа явдал нь бидний сүр хүчийг нэмэгдүүлж байна.Хамгийн гол нь шавь төрүүлэх асуудалд анхаараач ээ.Төрүүлсэн шавь нар юугаа ч мэдэхгүй хүмүүс байх юм.Эсрэг сурталчилгаа их явагдаж байна.Миний тэнгэрийг булааж авч байна, миний хүчийг сороод авчлаа ч гэх шиг яриа яригдах болж.Бид тэнгэрийн хүчээр, өвөг дээдсийнхээ одгодынхоо хүчээр түмэн олноо засах үйлэндээ ордог.Бидний өвөг дээдэс тийм муухай санаатай зүйлс байгаагүй юм шүү.Бүгд эвлэлдэн нэгдэцгээе, Үүнийг таслан зогсооё.Салбар зөвлөлөө байгуулъя.Бидэнд эрч хүч хайрлаж байна.Сүр хүч хайрлах болтугай.
Өвгөн:-Тэгээд энэ нэгдсэн дээрээ бид төрийн хэмжээнд бөөгийн соёл, заншлаа авч үлдэх нь маш чухал үүрэг, асуудал болоод байна. Үүний тулд асуудлыг жижиг гэхгүйгээр багаас нь эхэлж засах хэрэгтэй.Би өдөр бүр бөө нартай ажилладаг хүн. Учир нь дархан хийдэг учраас.Бөө нарын зарим нэг нь онгирсон, хөөрсөн, дээрэлхсэн, зарим нь болохоор айсан, ичсэн, болгоомжилсон, зарим нь юугаа ч мэдэхгүй, учраа олохгүй улсууд явж байна.Үүнийг уг бариулахдаа маш зөвөөр бариулах хэрэгтэй.Хамгийн нэгдүгээрт Сүхбатын бичсэн ном дээр бөөгийн тангараг гэж бичсэн байна.Тэр тангаргийг бөөгийн багш нар шавь нартаа хэлж бариулаачээ.Төр түмнийхээ тусын тулд бөө болж байгаа шүү.Ихэнх нь мэдэхгүй, мөнгө олох хэрэгсэл мэтээр үйлчилэхээр бөөгийн нэр хүнд унаж байна.Багш болж байгаа хүн шавь нартаа заавал тэр тангарагыг өргүүлж байх хэрэгтэй.Тэгээд багш болж байгаа хүн шавиа боловсруулах хэрэгтэй.Соёл боловсрол алга.Би бол жирийн хүн. Хүмүүсээ хүмүүжүүлж авъя.Дагвадорж түрүүн ярьж байсан.Хандив өргөх нь зөв байх.Би дэмжиж байна.Бид чинь Монгол улсынхаа тусгаар тогтнолыхоо төлөө ажиллаж байгаа улсууд шүү дээ. Үүнийхээ төлөө харамлах хэрэггүй. Ер нь бөөгийн нэр хүндийг унагаахгүй байх тал дээр бас нэг ёс заншлын асуудал байна. Энэ үхэгсдийн үйлд нарийн хандах хэрэгтэй байна.Нас барсан хүнийг оршуулах үйл дээр тухайн хүнийхээ бүх хувцсыг нь устгах болдог.Энэ тал дээр хүмүүс их эмзэглэж байна.Үүнийг эрдэмтэн мэргэд тодорхой болгож жижиг сажиг гэлтгүй судалж өгөөчээ.Би элдэв юм бодож явдаг.
Манай төрийн сүлд ямар байх бол доо гэж би гаргалгаа гаргасан.Ер нь Монголчууд бэлэгдлийн чанартай байдаг, би ийм төрийн сүлдний зураг гаргасан.Одоо бас энэ маань ч надад учир дутагдалтай болоод байна.Өнөөдөр дөрвөн тивийн төлөөлөл Хятад улс байна гэж сүлдэн дээр харуулсанаараа Хятад дэлхийн тэргүүлэгч орон болоод байна.Америк ч өөрцгүй, олон одны эзэн огторгуйн эзэн болно гэсэн санаатай сүлдтэй, одоо дэлхийн том гүрэн байна.Тэгвэл Монгол хөгжлөөрөө яагаад тэргүүлж болдоггүй юм.Сүлд бол хамгийн энгийн бөгөөд билэгдэлтэй байх ёстой.Дэлхий дээр ганц мөрдөж байгаа сүлдийг хийсэн юм.Энэ бол буруу ч байж магадгүй. Үүний оронд цагаан туг, нар сар байх нь зүйтэй болов уу, та бүгдийн бичиж байгаа номыг уншиж байх үед Монголчууд эрт үед нар сараа шүтээд их хүчирхэг байжээ.Одоо бөө гэдэг нь бөөн эрч хүч нэгдэл гэсэн үг. Тэр үедээ хүчтэй байж.Тэгэхлээр хамгийн түрүүнд шүтэх шүтээнээ бид гаргаж авах хэрэгтэй.Олон түмэн хүлээн зөвшөөрсөн төрийн сүлдийг гаргаж авах хэрэгтэй.Бөөгийн нэгдэл нь төрдөө төрийн сүлд ийм байх нь зөв юм гэсэн санаа оноогоо өгөөч ээ.БНЭ-ийн эмблем бол эмблем биш өвөг дээдсийн тэнгэр шүү дээ.Бид эмблем гэж яриад байгаа болохоос. Тэнгэр юм шүү дээ.Бурхан гэдэг маань тэнгэрийн бүтээл юм шүү дээ.Үүн дээр анхаараасай гээд амжилт хүсье.
-Би эцэг өвгөдийнхөө ариун шүтээнийг аваад олон жил болж байна. Би улаач хүн. Өнөөдөр хүн хүнээ хүндлэх, эцэг өвгөдөө дээдлэх тал дээр их муу байна.Хамганаа үгүй бол ямар бөө гэх юм, жүжиглэлт болоод байна. Бөө хүн 99 тэнгэрээ, Этүгэн 77 тэнгэрээ, 81 сахиусаа дуудаж чадахгүй байж бөө болно гэж жүжиглээд Улаанбаатараар дүүрэн бөө болчихоод байна.Нэг гэрээс 5 бөө болгочихсон байна.Нэг айлд ээж, хоёр охин удган, аав хүү зайран.Бөө хүн архи уудаггүй. Онгод бол орчин цагийн хатуу хар дарснаас хол байдаг юм.8 настай хүүхдэд ундаа гэдэг юм байна.Энэ бол тоглоом болоод байна.Эрхэм зайран, удгадууд минь гаргаж байгаа шавь нараа сайн анхаар.Курсээр бөө болгож байна.45 хоногийн 5 сая төгрөг авч бөө болгож байна.Курс нь хоёр зурганд мөргүүлдэг гэнэ.За чин угаа барилаа одоо мөнгөө өг гэдэг гэнэ.Байхгүй бол гэр орноо зараад манай хашаанд амьдар гэдэг гэнэ.1000 шавьтай хүн байгаа гэнэ, 32-ийн тойрогт байдаг гэнэ.Би тэр хүнийг үнэхээр үздэггүй. Үнэхээр бөөгийн нэр хүндийг гутааж байна.Дундуур нь эзэнгүй зуугуул юмнууд орж ирээд элэг барьж байна.Зовсонд нь тусал, Жаргаж байгаад нь нэмж жаргал хайрла гэж биднийг томилсноос зовлон дээр нь зовлон нэм гэж томилоогүй. Тэрнээс эрхмүүд минь маш болгоомжил.Хоёрдугаар мөнгө нэхэж байна.Сүнсийг чинь дуудна, 500000.Тэр нь хаана байна.Хүндлэлээрээ бид нарт алд самбай хадаг, алгын чинээ даавуу нь бидэнд онгод тэнгэрт өргөл болдог.Бид чинь баян биш.Хэзээ бөө хүн баян яваагүй. Хотын бөө нар чинь баян байдгийн байна. Бид чинь вагоноороо л ирж очдог. Би цагдаагийн байгууллагад 20-иод жил ажилласан.Мэргэжлийн бүжигчин хүн. Надад эцэг өвгөдөөс харах мэлмий заяасан байгаа боловч цагдаа ухааны юм яваад байдаг юм.Үнэхээр юм хийж байна уу гэдэг дээр цагдах ухаанаар харах гээд байдаг.Удган, зайран гэж ямар үгийн улбаатай үг гэдгийг сайн тайлбарлаж өг.Удган гэдэг нь авралт эх гэдэг утгат үг. Зайран гэдэг үгийг нэг хүний тайлснаар олон хүний бичсэнийг уншсан.Энд нэгдэж ирсэн та бүхэндээ баярлалаа.
Эмэгтэй:-Тэнгэрүүд, дээдсүүд маань ямар их баярлаж байна. Энэ үйл ажиллагаа маш их амжилттай, зоригтой байгаад баярлалаа.Тэнгэрүүдийнхээ өмнөөс залбиръя. Бөөгийн зам мөр ариун байж, энэ зам гажилтайгүй, ариун тансаг байгаасай гэж залбирч байна. Монгол орныг бид аварна.Тэр битгий хэл бид дэлхийг аварна. Ингэж байж өвөг дээдсийнхээ бидэнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ гэж бодож байна. Биднийг санамсаргүй дэлхийд ирүүлээгүй, томилгоогоор ирсэн.Бид тодорхой зорилготой, үүрэгтэй, зовлон жаргалыг туулах хүчин чадалтай ирсэн улс.Өнөөдрийн ажиллагаа амжилттай боллоо.Та бүхэндээ их баярлалаа.
Өнөөдөр настайхан улсууд цуглалаа.Залуучууд хаана байна гэх асуудал гарч ирж байна.Бидэнд гажуудал их байна.Бид өөрсдийгөө эхлээд засъя.Өнөөдрөөс бидний асуудал тодорхой боллоо.Төр түмэн олон маань хүлээн зөвшөөрч байна.Бид нүүрээ ил гаргаж, үгээ дуугарч ярилаа.Бид нөхдөө оллоо.Ураг төрлөө оллоо.Урьд нь бид ганцаардаж явж байна.Бидэнд агуу их хүч байна.Бусад бүх улсууддаа талархаж мөргөж байна.Эрчүүдэд их баярлалаа.Чингэс хааны маань сүр сүлдийг барьж байна, эхчүүдэд баярлаж байна.Эхчүүдийн онгод сүлдийг авч явж байгаа та нартаа баярлалаа.
Би Сүхбаатар аймгийн хүн. Алтан-Овооныхоо эздийг, Сүх жанжны эх Ханд эжийгээ, Өүлэн ээжийг дуудаж бөөлдөг хүн. Та бүхэндээ баярлалаа.Бүгдээр бие биенээ дэмжие, бурууг нь засъя.Бидний ардаас үр сад, залуучууд маань гарч ирж байна.Тэд оюун ухаанаар гаргаж ирж байна.Хуучин цаг үе рүүгээ орж болохгүй. Өнөөдөр нэгдэж байгаа нь хамгийн гайхамшигтай.Үүний дараа бид их ажил хийх хэрэгтэй.Засахыг нь засая, болохгүйг нь хасъя, таслан зогсооё.Ингээд бүгдээрээ нэгдэе, магадгүй бид урьдын ерөөлөөр учирсан байх аа.
-Манай Батсайханы ярьж байгаа зүйл шинжлэх ухааны үүднээс та бүхэнд ойлгоход хэцүү байгаа байх.
-Энэ оройн амар амгаланг эрье. Би залуу үеийг төлөөлж дуу хоолойгоо хүргэж байна. Хүмүүс бөөд гарч байгаа завхарлын талаар.Олон бөө нартай уулзаж учирч явсан.Таван овгийн зан үйлийг судалж үзсэн.Ер нь бөө судлалд гурван янзын судлаачтай.
Нэгдүгээрт бөө хүн өөрөө бөө судлаач.Мөн салбарын эрдэмтэн судлаач нар байна.Эдгээр хүмүүст өөрийнхөө санал бодлоо хэлэх гэсэн юм.Дэмжээсэй гэж бодож байна.Бөө тодруулах үйл.Мөн олон жил бөөлж байгаа, олон түмэндээ тустай дэмтэй, тийм бөө нарыг олон түмэнд сурталчлах үйл ажиллагааг явуулах хэрэгтэй.Тэгвэл бөөлж чаддаггүй бөө нар аяндаа шахагдаад чанаржина.Дээр нь бөөг бизнес болгож хүмүүстэй хатуу тэмцье.Бөөгөөр амжиргааны эх үүсвэрээ болгохоо больё.Хажуугаар нь туслах ажил мэргэжил, бизнес хийх хэрэгтэй юм.
Бөө мөргөлийн төвүүдийг цогцолбор, аялал жуулчлалын бааз гэх мэт, зураг, гар урлалын бизнесүүдийг давхар хийж болно.Зан үйлийн талаар ялгаатай байдаг.Язгуур байна.Түүн дотор зэрэг байна, түүн дотор уг байна.Би нэг бөө нар дээр очиж байсан.Та нар тэнгэрийн байрлалыг хэл дээ гэхээр зүг чигээ мэдэхгүй, мунхаг бөө нар олон байна.Үүнийг тайлбарла гэж эзэн дээдэс хэлсэн юм.Дэлхий ертөнцийн тэнгэр сахиусын байрлал эсрэг байдаг.Зүүний 44 тэнгэр баруун зүгт байна.Юуны өмнө зүг чигээ зөв ольё.Мэдэхгүй хүмүүс нь мэдээсэй гэж хүсч байна.Сахиусны байршлыг тодорхойлох дээр би судалж байна.Муу чөтгөрийг оруулсан бөө нар зөндөө байна.
-За ингээд санал бодлоо тасалъя. Тэр гараа өргөж залуугаар санал бодлоо дуусгая.
-За намайг Шүрэнчимэг гэдэг. Ийм сайхан улсуудтай хуран чуулж байгаадаа баяртай байна.Залуу үеээ дэмжье гэж байгаа нь сайшаалтай.Туулсан амьдралынхаа алдаа онооны ухааныг залуучууддаа зааж сургах хэрэгтэй.Холбооны доторх, гал доторхи хүмүүсээ сургах хэрэгтэй.Бид бөөгийн нэр хүндийг арай өөр түвшинд болгох хэрэгтэй.Бид та бүхнийг харж үлгэр дууриал болгоно.Би түшээд авах хүнгүй. Би онгодынхоо ухаанаар явж байна.Улаач их мэдлэгтэй байх хэрэгтэй.Энэ талаар бичсэн юм алга.Сургаж бидний замыг зааж өгөх хэрэгтэй.Над шиг ийм залуучууд зөндөө байгаа.
-За ингээд дараагийн ажлыг яръя. Дараа дараагийн хурлаа тодорхой сэдвээр ярилцъя.Манай хяналтын зөвлөл хуралдаад хүрээлэнгийн захирлыг танилцуулаагүй. Манай хяналтын цэцийн дарга Олдох.Хүрээлэнг шаардлагатай зүйлсээр хангах асуудлаар номын сантай болгох, бичиг ном цуглуулах хэрэгтэй.
-Шүүхийн байгууллагатай болох хэрэгтэй байна. Бөө нараа чиглүүлэх, шалгуур тавих хэрэгтэй байна.Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнуудын ажлыг тодорхойлж, цалин урамшуулалтай байх хэрэгтэй.
-Бид нэг чанартай байгууллагатай болж, цэгцрэх хэрэгтэй. Цэцийн зөвлөл гэдэг чинь шүүх асуудалтай холбоотой.Ингээд төгсгөлийн баримт бичгээ батлах саналыг гаргая.Батлах уу?
-100%-ийн саналаар батлав.
-Одоо төрийн дээд байгууллагуудад мэдэгдэл өгөх хэрэгтэй. Засгийн газарт дэмжигдэх хэрэгтэй.
-Нарийндаа бол ийм л асуудал байна. Би төрд ажиллаж байсан.Төрийн гурван өндөрлөгийн удирдлаган доор ажиллаж байсан.Энэ байгууллагыг төртэй хэрхэн холбох талаар одсон юм байгаа.Үүнийг хийж чадна.Хүн нэг бүрийн санал бодол их чухал.Ингэж байж бид хамтарч хүссэн зорилгодоо хүрч чадна.
Энхзаяа:-Өнөөдөр би энэ МБНЭ байгууллагад орж гишүүнээр элсээд та бүхэнтэйгээ танилцаж, зүс царайгаа харж, хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид эргэлтийн хөрөнгө, эдийн засгийн баталгаатай байх ёстой.“Иргэдийн заяа” гэдэг байгууллага байгуулаад 4 жил унтаа байдалтай байна.Бас нийгэмлэг байгуулсан.Унтаж байгаа.Та бүгдийн төрийн байгууллагууд бүгд унтаж байгаа.Бид унтаа байгууллагуудыг сэрээгээд Монголын ард түмнийхээ төлөө юм хийгээсэй гэж хүсч байна.Ардчилал үүсэхэд “Хонхны дуу” гэж гарч байсан.Бидний хонх дуугарч байна.Дөнгөж эхэлж байна.
Д.Жаргалсайхан:-Ингээд бага хурлын ажиллагаа дуусч байна. Нэгдүгээрт, анкетаа заавал бөглөөрэй.Зургаа өгөөрэй.
-Өөрийн цуглуулгандаа номноосоо байгууллагадаа хандивлаж байна.Хувийнхаа зүгээс 500000 төгрөг дансанд нь хийнэ.
-Би олон бөөгийн байгууллагын хуралд оролцож байсан. Байгуулагдаад нэг яриад унтаад болж өгөхгүй байсан.Энийгээ яг зохих хэмжээний байгууллага байгуулаад Их, бага хуралдайгаа хийгээд албан ёсоор бүртгүүлж байгаа.Яг номоор нь.Энэ бол зөхөн нэг хүний өмч биш, та бүгдийн өмч байх ёстой. Дээд хуралдайнхаа бичиг баримтаа бүрдүүлээд бүртгүүлсэн. Нэрээ бол авсан.
Эмэгтэй:-МБНЭ-ийн анхдугаар дэд хуралдайд ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэнгэрээс надад мэдээлэл ирсэн.Ийм байгууллага байгуулагдах болно гэж.Яг ингэж эвлэлдэнэ гэдгийг ерөөсөө ойлгоогүй ирсэн.Үүнийг анх надад мэдээ дуулгасан хүн бол эрдэмтэн доктор Бадарч гуай.Энэ мэдээг сонсоод маш их баярласан. Би өөрөө Чингэсийн ордосын тахилгыг үзэхээр очсон .Тэнд учир дутагдалтай юм байсан. Өвөр монголын телевизэд би ярилцлага өгсөн. Түүн дээр би Чингис онгод язгууртай хүн, Чингэс бөө зайран хүн байсан гэж хэлсэн.Ар монголоос долоохон хүн онгоны тахилган дээр очсон.Яг 4 дүгээр сарын 18-ны өдөр болсон.Том хэмжээнд хүлээж авсан.За тэгээд Жаргалсайхан гуайд баярлалаа. 2010 онд зүүдэлсэн миний зүүд биеллээ олсон гэж бодож байна.Та бүхэндээ баярлаж байна.Хувиасаа би 1 сая төгрөг хандивлъя.Эвлэлдэн нэгдэнэ гэдэг маш том зүйл.Та бүхэнд баярлалаа.
Бат: -Энд хуран цугларсан тэнгэрийн улаач нарт баярлалаа. Ингэж нэгдэж гарч ирсэнд маш их баярлаж байна. Энэ сайхан ажлыг нэр төртэйгээр авч явах байх гэж найдаж байна. Намайг Бат гэдэг. Би Орост байгаа болоод эндэх бүх шавь нараа төлөөлж 500000 төгрөг хандивлана.

Тэмдэглэл хөтөлсөн: Д.Уранчимэг
Танилцсан: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Mar 30, 2024 382

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 173

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/