http://www.zoofirma.ru/

2012 оны 05 дугаар Улаанбаатар
сарын10-ны өдөр хот

МБНЭ-ийн Бага хуралдайны хуралдаан “Сүнжин гранд” зочид буудлын хурлын танхимд 10.00 цагт эхлэв.
Хуралдайг МБНЭ-ийн ЕрөнхийлөгчД.Жаргалсайханудирдаж явуулав.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Хуралдайны ирц 50%-тай болсон байна. Дүрмийнхээ дагуу албан ёсоор хуралдайнаа нээж байна. Бид өчигдөр БНЭ-ийн ДЦЗ-ийн хурал хийсэн.

Богино хугацаанд Бага хуралдайгаа хийхээр зарлаад ажилдаа орж байгаа. Тийм учраас бидний хувьд зарлаж мэдээллэх үйл ажиллагаа нь дээрээ алдаж оносон байж магадгүй. Тийм учраас өнөөдрийн ирц бол жаахан хангалт муутай байна. Бид цаашдаа энэ нь дээр анхаарах ёстой. Ер нь бас зохион байгуулалтын талаар алдаж байна гэж ойлгож байна. Хурлын явцад бид нар бага хурлынхаа гишүүдийг 10-тын системд оруулаад тавьчих нь нэг ДЦ-ийн гишүүн 5-10 Бага хурлын гишүүн хариуцах журмаар тэрнээс бага байж магадгүй хувиарлаж аваад хурлын дараа бас зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэнэ гэж бодож байна. Зарлан мэдээллийг 5-т юм уу, 10-тын системд ороод ерөнхийдөө 10-т болгоно. Цаашдаа Бага хурлын гишүүд өргөжөөд тоо нь нэмэгдээд явна. Тэгэхээр бид нар одоо ДЦЗ-ийн гишүүд ойролцоогоор 10 гишүүн ноогдож байхаар хувиарлаж зохион байгуулсан асуудал хийнэ. Өнөөдөр хурлын эхэнд ороход та нарт өгсөн бичиг байгаа. Энийг бас та нарт хэлэхгүй бол зарим нь та нар дээр нь бичээд хүчингүй болгож магадгүй. Энэ бол БНЭ-ийн ДЦЗ-өөс баталсан албан даалгавар. Манай Бага хурлын гишүүн бүрт өгч байгаа. Энэ албан даалгаварынх нь ард талын хуудсан дээр манай хурлын шийдвэр байгаа. Энэ бол албан ёсоор та бүхэнд 8 сарын 31-ний дотор хэрэгжүүлэх ажлын талаар өгч байгаа албан даалгавар юм. Хүн нэг бүрчлэн авна. Та бүхэн бас энд хуралд хүрэлцэж ирээгүй. Бага хурлын гишүүддээ давхар хэлж ярих хэрэгтэй. Нэгдсэн төв байран дээр очоод аваагүй хүн нөхөж авах хэрэгтэй. Энэ даалгаварыг биелүүлэхгүй бол 8 сарын 30 гэхэд хүн нэг бүр дээр гаргадаг мэдээгүй дуулаагүй гэдэг асуудал гарч ирэх учраас хуралд ирээгүй хүмүүсдээ бас даалгавар өгсөн даалгавараа ирж аваарай гэж хэлээрэй. Энэ дээр БНЭ-ийн гишүүдийн анкет байгаа. Энийг та нар өөрсдөө олшруулаад орон нутагт ажиллаж байгаад хаа явсан газартаа олшруулаад гишүүн элсүүлэх асуудлыг зохион байгуулах ёстой. Энэ дээр анкетаа бүрэн бөглөөрэй. Манай түрүүчийн гишүүдээс анкетыг бүрэн бөглөөгүй учраас зарим нэг анкеттай танилцахад маш хэцүү. Энэ анкетын чинь учир начрыг нь зөв ойлгохгүй бол зарим нэг хүн буруу ойлгоод маргалдах хэмжээнд хүрч байна. Үнэхээрийн манай хүмүүсийн боловсролын талаар, юуны талаар мэдээлэл байхгүйулмаас бид нар эрс өвлөөс эхлээд сургалт зохион байгуулж эхлэнэ. Хоорондоо янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахад энэ анкетыг ангилж ялгана. Хойд талынхаа бөөгийнхөө асуултыг гүйцэт бөглөөгүй байсан шүү. Энэ даалгавараас гадна БНЭ-ийн дэмжигч сүсэгтний товч судалгаа байж байгаа. Та бүхэнд ирж үйлчлүүлдэг хүмүүстэйгээ болон хаа явсан бөөг дэмждэг сүсэгтэн байх юм бол ийм товчхон овог нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар, тухайн бүртгэсэн он, сар, өдрийг тавиад энэ хүн бол МБНЭ-ийн албан ёсны дэмжигч боллоо гээд өөрсдөд нь сануулаад хэлээд явах хэрэгтэй. Ийм албан даалгаварыг та нарт өгсөн шүү. Ийм учиртай учраас энийг тэгж ойлгоорой. Тэгэхгүй дахиад бид нар хойно нь бөглөх юм байна гээд бөглөөд цаасуудаа хүчингүй болгочих вий гэж ингэж хэлж байна. За ингээд зайлшгүй анхааруулчих асуудал байсан учраас ярилаа. МБНЭ-ийн хурлын хэлэлцүүлэх асуудлыг танилцуулъя.
1. Дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ.
2. Ноён уулын тахилгыг зохион байгуулах тухай
3. Туул голын зохион байгуулалтыг тахилгыг зохион байгуулах тухай
Ийм 3 асуудал байгаа. Та бүхэн зөвшөөрч байвал гараа өргөж батлана уу?
- Бага хуралдайны гишүүд 100%-ийн саналаар хэлэлцэх асуудлыг батлав.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Ингээд II Бага хуралдайны гишүүдээс санал шүүмжлэл үг хэлэх хүмүүсийн хугацаа 3 минутаар хурлын тэргүүлэгчдээс тогтоон оруулж байна. Өөр саналтай хүн байна уу?
- Бага хуралдайны гишүүд 100%-ийн саналаар батлав.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Хурлын өмнө та бүхэнд анхааруулж бас хэлдэг. Манай өнөөдрийн Бага хуралдайны танхимыг зохион байгуулах өнөөдрийн хуралдайны бүх асуудлыг манай БНЭ-ийн Хяналтын цэцийнманай гишүүд нийтдээ хамтарч зохион байгуулж байгаа. Энэ өнөөдрийн Бага хурлаас зохион байгуулахад бидэнд ийм сайхан орчинг бүрдүүлж энэ талаар хичээн зүтгэж ажилласан Хяналтын цэцийн дарга Олдохдоо талархал илэрхийлье. Ингээд хурлын дагуу дотоод журам хэлэлцүүлэх асуудлын дагуу хурлынхаа гишүүдийг өргөтгөх тоог ийм асуудал оруулж байгаа. Өнөөдрийн Бага хурлын гишүүдийг нэмж оруулж байгаа гишүүдийг танилцуулъя.
1. Батболд
2. Бямбабат
3. Баяраа
4. Бурмаа
5. Одонхүү
6. Хонгорзул
7. Цэвээндулам
Ингээд энэ хүмүүсийг Бага хуралдайд гишүүдээр нэр цохож оруулж байгаа. Энэ хүмүүсээс асуух асуулт байна уу?
ДАВААСҮРЭН:-1. Анхны хуралдайн дээр 77 гишүүн байна гэж хуралдаад ойролцоогоор 73 болсон. Үлдсэн одоо 8 болж байна ш дээ. 4 болох юм уу? 8-аар тооцох юм уу?
2. Дүрэм баталсан ш дээ. 77-р батлаад 98 болгоод тэгээд Бадарч гуайн тайлбараар 99 болгосон. Ямар үндэслэлээр оруулж ирж байгаа юм бол ямар юмаар хэлэлцсэн юм бол? Ямар хурлаар хэлэлцсэн цэцийн тодорхойлолт гэж байдгийн, үндэслэлүүдээ сайхан тодорхойлооч?
Д.ЖАРГАЛСАЙХАН:-Энэ дээр ийм учиртай юм. Би тайлбарлая. Бага хурлын 99 гишүүнийг би тайлбарлая. ДЦЗ-ийн гишүүн 21-ийг яг 99-дээ оруулахгүйгээр байхаар тохирсон. Орж ирсэн байгаа юм ш дээ. Тийм учраас Бага хуралдайны 99 гишүүн бидний хувьд хангалттай байгаа. Хамаагүй оруулахгүй байгаа. Гишүүдийн байршил энэ тэрийг нарийн харж байж оруулж байгаа. Бид нар сая шинээр элсүүлж байгаа улсууд дотор Баян-Өлгийд байршилтай байгаа урианхай хүмүүсийг оруулж байх жишээтэй. Ерөнхийдөө бид нар өчигдөр үдээс хойш бүгдээрээ нарийн судалж байгаад оруулсан. Зарим нэг залуучуудыг хэлтэй улстай гадаад гадаад харилцаанд хэл усыг нь ашиглах зорилготойгоор Бага хурлын гишүүнд оруулсан. Ийм учир начиртай. Өчигдөр манай Дээд Цэцийн Зөвлөл хуралдсан. Тэрний дараа бид нар гишүүний өргөтгөлийн асуудлыг ярьж байгаа юм. Ер нь 99 хүртлээ 20-иод хүн нэмэх сонгогдох боломж байгаа. Гэхдээ бид нар ирээд хүний тоогоор гүйцээх хэлбэрээр биш бид нар байршил чанар дээр анхаарах ёстой. Намар гээд бид нар ирээд цуглахад та нар нилээд олон гишүүд авчирна. Тэр дотроос бид нар боломжтой чадалтай хүмүүсийг сонгож оруулах хэрэгтэй гэх мэтчилэн манай гишүүдийн тоо 99 дээр очиж тогтоно. Шаардлагатай гэж үзвэл би ингэж бодож байгаа юм шүү. Ер нь БНЭ-ийн маань үйл ажиллагаа Монгол улсын өнцөг булан бүрт явагдах энэ шаардлагын үүднээс бид бас 99 тоон дээр зогсохгүй. Бид та бүхэнтэй хэлэлцэж байгаад хэрвээ шаардлагатай бол 99 тоон дээрээ нэмж болно. Бидний үйл ажиллагаа бол биежээд Монгол улсынхаа хэмжээнд үйл ажиллагаа явуулах ийм шаардлагатай. Бид манай энэ байгууллагаа албан ёсоор шашины байгууллага гэж бүртгүүлж байгаа. Манайтай нэгдэж байгаа ТББ-ууд байгаа ш дээ. Үндсэндээ Монгол улсын хэмжээнд албан ёсоор Бөө маань хуулийн дагуу шашины байгууллага болгох бүрдүүлэх асуудлаар бид өчигдөр Нийслэлийн ИТХ-ын даргыг орлож байгаа Цогзолмаа даргатай урьд нь 2 ч удаа уулзсан. Өчигдөр утсаар ярьсан. Тэр хүнд ажил гараад уулзаж чадаагүй. Бид өчигдөр яриад албан ёсоор бичиг баримтаа бүрдүүлж өгөхөөр манай байгууллага шашины байгууллагад бүртгэгдэнэ. Бүртгэгдэхдээ манай Бөөгийн шашины дээд байгууллага төвлөрсөн дээд байгууллага нь болж бүртгэгдэж манай байгууллагын үйл ажиллагаа нэгдэж нягтарч явна. Өчигдөр ДЦ-ийн хуралд Сүлдэр ирж оролцсон. Одоо болох Ноён уулын тахилгад хамтарч ажиллана.
Манай дүрмийг уншиж нарийн судалсаны дараа манайтай нэгдэх үгүйгээ шийднэ гэсэн. Гэх мэтчилэн манайтай ТББ-ууд нилээн олон гишүүнтэй байгууллагууд нэгдэж байна. Энэ процесс цаашаа өргөжинө. Намар гэхэд үндсэндээ бид бас ер нь гол нэгтгэх үйл явцэцсийн үр дүнд хүрэх байх гэж бодож байна. Ийм шалгуураар энэ 8 хүнийг оруулж ирсэн шүү. Энд бас нэг боломж энэ дээр гарч ирж байна. Манай тэргүүлэгчид энэ дээр БНЭ-д Бага хуралдай дээр шинээр гишүүнээр элсүүлэх өөр саналаар орж ирж байгаа юм байна. Танилцуулъя. Тэгэхдээ шаардлага хангаж байгаа биз дээ. Жүжигчин Бямбацогт бос доо. За 10 боллоо. Эдгээр хүмүүсээс асуух сонирхох зүйл байна уу? Өөрсдөө босоод танилцуулчих.
Ж.БЯМБАБАТ:- Намайг Жамбадоржийн Бямбабат гэдэг. 1964 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Хотгойд хүн. Миний мэргэжил бүжгийн багш, хөгжмийн багш мэргэжилтэй. Хөвсгөл аймагт “Сэлэнгийн долгио” чуулгад ажиллаж байсан. Иркуст багшилж байсан: 5 жил ажиллаж байсан. Хөх хотод Дэдмао Их сургуульд багшилж байгаад ирсэн. Би бол бөө хүн биш. Бөөгийн шашиныг тэнгэр шүтээнийг дээдэлж явдаг. Шүтдэг хүндэлдэг ийм хүн байгаа. Би морин хуур урладаг, хийл урладаг. Гар урлалын нарийн урлалын талаар хийх хоббитой. Зохион бүтээх хоббитой. Нарны уртас компани байгуулаад сэргээгдэх эрчим хүчний эрхэлтээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Одоо малчдын гэрийг 220-той болгох, цахилгаантай, дулаантай, гал түлэхгүйгээр болгох дээр нь электрон мобил, цахилгаан машин байгаль экологит хоргүй. Өнөөдөр бид нар тэнгэр шүтээнтэй Монголчууд байгаль эхээ онгичиж амьдрах ёсгүй юмаа гэдгийг та бүхэнтэй санал нэгтэй байна. Тэнгэр шүтээнтэй эвсэлдэн нэгдээд явж байна. Та бүхэн надаас асуух зүйл байвал надаас асууж болно. Чөлөөтэй та бүхэнд баярлалаа.
ГЭРЭЛМАА:- Би энд “Тэнгэрийн зүчи” ТББ-ыг төлөөлөн оролцож байгаа. Манай ТББ-ын тэргүүнийг Тунгалаг гэдэг. Манай байгууллагын 400 гаруй гишүүнтэй. Үндсэн үйл ажиллагаа бол залуучуудад ёс заншил, өв уламжлал, уламжлалуудыг сургах байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Миний хувьд бол электрон технологич инженер хүн. Их дээд сургуулиудад багшаар ажиллаж байсан. Холбооны Герман улсад мэргэжил эзэмшсэн.
Н.ОДХҮҮ:- Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намбаралын Одхүү гэдэг. 1960 онд Увс аймгийн Хахираа суманд төрсөн. Цэргийн Холбооны ашиглалтын автоматын инженер мэргэжилтэй. Батлан Хамгаалах Их Сургуулийг 1983 онд төгсөөд Ардын армид 10 гаруй жил ажилласан. Би Баруун Ойрадын Дөрвөдийн Бөөгийг 9 жил бөөлж байгаа. Баруун Ойрадын бөөгийн болон угсаатны зан үйлийг сурталчилах, дэлгэрүүлэх зорилгоор Баруун Ойрадын “Ажнай” төвийг байгуулаад 9 жил гаруй болж байна. Төв маань 3 хорооллын Гэмтлийн эмнэлэгийн хойд талд байрладаг. Манайх шүтэн бишрэгчдэд бол баруун талд би одоо удам дамжсан бөөгийн хүн. Манай аавын эцэг бүгд манай нутгийнхан мэддэг. Шүтэн бишрэгчид бол 5000, 6000 байгаа байх. Шавийн хувьд бол би 9 жил бөөлөхдөө 2-хон шавьтай. Манай Баруун талруу шавь татахдаа тийм их өндөр үздэггүй. Дараа танилцахдаа тодорхой хариулт авна биз дээ. Асуух тодруулах зүйл байвал асуугаарай. Өөрийгөө танилцуулахад ийм байна. Та бүхэнд энэ үйлсдээ амжилт гаргахыг хүсье.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Дараачийн хүн болох Хүрэлбаатарын Хонгорзулыг би танхлцуулъя. Энд ирээгүй байна. Анкет нь байж байгаа. Бид нар бас бодлогоор оруулж ирсэн залуу хүн. БНХАУ-ын Нанжин хотын АУИС-ийг төгссөн хүн. Бид бас Хятад хэлийг ашиглах гэж байгаа.
БЯМБАЦОГТ:- Сайн байцгаана уу? Би бас нарийн учрыг нь мэдэлгүй нэг юманд сонгогдоод байх юм. Намайг юунд ашиглах гэж сонгоод байгаа юм бэ? Энийг эхлээд асууж мэдмээр байна. Хонгорзулыг Хятад хэлийг нь ашиглах гэж байгаа юм байна. Намайг яг юунд ашиглах гэж байгаа юм бэ? гэдгийг асуумаар байна. Миний хувьд болохоор би “Язгуур шүтээн” бөөгийн холбооны төлөөлөлөөр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Саяын бага хурлын гишүүний талаар тодорхой сайн ойлголтгүй байлаа. Тэндээс дэд ерөнхийлөгч шивнээд сонгочих шиг боллоо гэж бодож байна. Миний хувьд БНЭ-ийг дэмжиж байгаа. Энийг бол зөв зүйтэй асуудлаа. Цаг нь болсон гэж дотроо боддог. Шүтээн аваад 5 жил гаруй болж байна. одоо юм бол ил тод болсон дээрээ гэж байна. Ний нуугүй хэлэхэд өргөлөө өргөхөд нуугддаг. Энийгээ болих хэргэтэй юм шиг байна. Сүүлийн үед ийм сэтгэгдэл төрөөд байгаа. Зориг гаргаад “Язгуур шүтээн” бөөгийн холбоонд удирдах зөвлөлд нь ажилдаг. Үндсэн захиргаа Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Мэргэжил бол та бүхэн мэдэж байгаа. Гэр бүлийн байдал 1 эхнэртэй, 2 хүүхэдтэй. Морь жилтэй, халх гаруултай шүтээн залдаг. Ийм хүн байна даа.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Манай дэд ерөнхийлөгч зөв хүнээ санал болгожээ гэж бодож байна. Дараачийн хүн бол Батболд гэдэг хүн байгаа. Энэ хүн анкетаа өгсөн. Одоо ирж байгаа.
ОДГЭРЭЛ:-Одоо манай дэд ерөнхийлөгч Энхзаяа зайрангийн шавь Сартуул удмын хүн өөрийгөө танилцуулчих.
И.БЯМБАЦОГТ:- Сайн байцгаана уу? Намайг Ишхүүгийн Бямбацогт гэдэг. ХААИС төгссөн. Эрүүл ахуйн шинжээчийн анги төгссөн. Бөө болоод 5 жил болж байгаа. Тийм хүн байна.
БУРМАА:- Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд бол Монголын түүхийн үндэсний хувцасаар угсаатан зүйгээр доктор хамгаалсан. Оёдлын технологич мэргэжилтэй. Түүгээрээ бол хамгийн сүүлд хийсэн бүтээл бол Майдар Орчлон Норваг хийж байгаа. Удган болох талаараа надад нэг их юм тийм байхгүй. Миний удамд бол маш олон жилийн хугацаатай олон зуунаар хугацаатай аавын маань ээжийн маань үлдээсэн тийм хайрцагтай юм бол надад бий. Өнөөдөртэй Хотгойдын ард түмний энэ нандин юмыг задлах цаг нь болоогүй байх гэж ээжийнхээ 80 нас хүрсэнийхээ дараа гэртээ авчираад 20-иод шахуу жил болж байгаа. Ингээд одоо Энхжаргал удган, Батчулуун эгч маань сууж байна. Эд нар одоо бараг мэднэ. Өнөөдөр ирэх ёстой гэж хэлсэн. Одоо Хаянгийн Доржпагма өөрийнхөө удмаар хөөх юм бол аав ээжийнхээ төрсөн эцгээрээ овоглох юм бол Хотгойдын Зундуй, баян Зундуй гэж нэршсэн тэр хүний ганц охин. Аяндаа тэр бүтээл маань энэ бөөгийн төвийг нээгдсэн энэ анхны одоо нээсэн манай Энхжаргал удгантай анх нээж байхад хувцасны талаас боломж өгч байсан болохоос энд урьсан Энхжаргал удгандаа баярлалаа. Би өөрийнхөө чадлаар хувцасны тал дээр бага ч гэсэн тус болж чадна.
ОДГЭРЭЛ: -Хуралдайны гишүүнээр батлах үйл ажиллагааг эхлэе.
1. У.Батболд-100%
2. Ж.Бямбабат-100%
3. Баяраа-100%
4. Одонхүү-100%
5. Хонгорзул-100%
6. Цэвээндулам-100
7. Доржпагма-100%
8. Бямбацогт-100%
9. И.Бямбацогт-100%
10. Тунгалаг-100%
Эдгээр сонгогдсон хүмүүстэй баяр хүргэе.
Д.ЖАРГАЛСАЙХАН:- Өнөөдөр манай Бага хуралдайны гишүүнд 10 хүн шинээр нэмэгдэж байна. Би энд бас дэс дараагаар дахиад нэг анхааруулчихъя. Манай Бага хуралдайны гишүүд энэ зун урд нутагт ажиллаж байхдаа та бүхэн гишүүнчлэлийг элсүүлэх асуудал дээр нь дэмжигчдийнхээ тоог гаргах асуудлыг анхаарах ёстой. Энд явж байхдаа бас Бага хуралдайг өргөжүүлэх боломжийн үнэхээр нэг хүн цаашаагаа олон хүнд нөлөөлөхөөр тийм хүмүүсийг сонгож бас манай удирдлагадаа танилцуулж, урьдчилаад танилцуулах ёстой. Дээр нь анкетыг нь заавал авчирч байх хэрэгтэй. Тэгээд ингээд танилцуулаад эгнээг өргөтгөх ажилдаа хувь нэмрээ оруулах байх гэж бодож байна. Шинээр элссэн манай гишүүд анкетаа сайн бүртгүүлээрэй. Манай хуучин Бага хуралдайны гишүүд анкетаа сайн бүртгүүлээгүй учраас тэд нарын хувьд юм тодруулхад маш их хүндрэлтэй зүйлүүд гардаг учраас анкетаа буруу дутуу бөглөсөн хүмүүс төв дээр очоод бүрэн гүйцэд болгох хэрэгтэй. Та бүхэнд манай төвийн утас бүх юм жижигхэн цаасан дээр бичээд тараасан байгаа. Тэрүүгээр ярьж харьцах хэрэгтэй. Хоцорч ирсэн 2 хүнийгээ танилцуулчихъя. Ер нь бид нар бие биетэйгээ сайн мэдэж байх хэрэгтэй.
БАЯРАА:- Сайн байцгаана уу? Би 1964 онд Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ суманд төрсөн. Одоо хувиараа автозасварын ажил хийдэг. Одоогоос 8 жилийн өмнө онгод тэнгэртэй учирсан. 8 жил гаруй бөөлж байна даа.
БАТБОЛД:- Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу? Намайг Батболд гэдэг. Би “Буурч Гранд” компаний захиралаар ажилдаг. 2003 оноос хойш энэ ажлыг хийж байна. Би уг гарлаар бол Увс аймгийн Цагаан хайрхан сумын харъяат хүн байна.
Д.ЖАРГАЛСАЙХАН:-ДЦЗ-ийн гишүүнд дараах хүмүүсийн нэрсийг оруулахаар та бүхэнд санал болгож байна.
1. Энхтайван
2. Өлзийхутаг
3. Ч.Энхбаяр
4. Сумъяа
Энэ 4 хүнийг санал оруулж байна. Ер нь бид бие биенийгээ сайн танилцаж байх нь зүйтэй юм байна. Би ч гэсэн дүрийг нь мэдэхээс нэрийг мэдэхгүй нэгдсэн эвлэлийн хурал хийж байгаа үүднээс хүмүүсээ танилцуулж байх нь зүйтэй.
СУМЪЯА:- Би ер нь Голомт төвд 21 дэх жилдээ байгаа. Бх Олон улсын Бөөгийн холбооны гишүүн. Би Буриадад хамгаалсан. Голомтод 4,5 жилийн дараа Голомт төвийг маань Сүхбат доктор маань бид энэ төвөө байгуулахдаа 60%, 40%-иа өөрсдөө авдаг. Ийм маягаар Голомт төвөө өнөө хүртэл авч явж байгаа. Би өөрөө балетчин. Уралд төгссөн анхных нь. Дараа нь Москвад төгссөн. 9 жилийн дараа танин мэдэхүйн гүн ухаан доктор авсан. Ийм нэг эмэгтэй хүн байна. Өнөөдөр энэ бөөгийн холбоонд албан ёсоор гишүүнээр орж байгаад би баяртай байна. Гаргасан дүрмийг нь би баримталж ажиллана гэж бодож байна.
ӨЛЗИЙХУТАГ:- Сайн байцгаана уу? Энэ өдрийн түмэн амгаланг эрье. Намайг Улаан Хуулар Бөө судлалын Дэлхийн Академийн ерөнхийлөгчөөр 3 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн мэргэжил бол бакалавр зэрэгтэй. Намжаагийн Дашзэвэгийн МЭЗДС-ийн гаалийн байцаагч мэргэжлээр төгссөн. Магистраа тэнд хамгаалсан. АНУ-ын Ойр орчмыг Санкверкс 3 дээд сургуулийн эрдмийн дээд зөвлөлийн хүрээлэнд батлагдсан уг бөөгийнхөө Чингэс хааны төрийн шашинг гэсэн бөө мөргөлийнхөө шашинг дэлхийн тавцанд тодорхой хэмжээнд танилцуулж бас дэлхийн шашин судлалын салбарын ШУ-ны доктор, профессор гэдэг цол гуншинтай. Бас амжилттай хамгаалсан. 1880 онд байгуулагдсан ОХУ-ын Ломносовын дээд сургуулийн социологийн мэргэжлээр докторурист хамгаалж байгаа. Бас Лондонгийн дээд сургуульд суралцан яваа. Дэлхийн Монгол туургатны бахархал хүн ОХУ-ын Путингийн дэргэдэх дууны холбооны Оросын бөөгийн академийн Монголын албан ёсны анхны гишүүн. Иймэрхүү цол хэргэмүүдтэй өнөөдөр явж байна. Улаан хуулар Бөө судлалын Дэлхийн Академид одоогоор ахлаад явж байна. Уугуул аймаг Булган аймаг. Булган аймгийн анхдагчдын нэг.
Ч.ЭНХБААТАР:-Түрүүчийн хуралд товч танилцуулсан. Дахиад танилцуулъя. Чулууны Энхбаатар. Улаанбаатар хотод төрсөн. Ээж, ааваар бол Сүхбаатар, Дорнодын гаралтай. Мэргэжил бол багш, орчуулагч хүн. Энэ цэцийн зөвлөлд багтааж байгаа бол би өөрийнхөө хүч мэдлэг чадвараа дайчлан цэцийн зөвлөлийн бүх ажилд нь хүчин зүтгэнээ гэж та бүхэнд баттай хэлье.
Д.ЖАРГАЛСАЙХАН:-За ингээд танилцуулга маань болчихсон. Энхтайван байхгүй байна. ДЦЗ-ийн гишүүнээр сонгогдох гэж байгаа хүмүүсээ хүн тус бүр дээр баталъя.
1. А.Энхтайван-100%
2. Өлзийхутаг-100%
3. Ч.Энхбаатар-100%
4. Сумъяа-100%
ОДГЭРЭЛ:- ДЦЗ-ийн гишүүнээр батлагдсан 4 хүндээ баяр хүргэе.
1. МБНЭ-ийн Бага хуралдайны гишүүдийг сонгох тухай тогтоолыг уншиж танилцуулав. Тогтоолыг хавсаргав.
2. МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүнээр сонгох тухай тогтоолыг уншиж танилцуулав. Тогтоолыг хавсаргав.
Бага хуралдайны гишүүд 100%-ийн саналаар дээрхи тогтоолуудыг батлав.
ЭНХЗАЯА:-Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын бөө нар нэгдэж, Монголын бөө нар энэ өдөр хуран чуулж чаддагийг үзүүлж, өнөөдрийн бага хуралдайн 2 цугларалтаараа харуулж байна гэж үзэж байна. Энд нэгдэж хуран чуулж байгаад баярлалаа. Өөрийнхөө зүгээс. Мөнхийн юм байдаггүйтэй ижилхэн хүний амьдрал гэж богинохон юм. Богинохон амьдралын хугацаанд хүн сайн явах, саар явах гэж хүний хувь заяа өөрөөс нь шалтгаалдаг болж. Тэнгэртээ та бүхэн төр улсынхаа төлөө түмэн олон ард түмнийхээ төлөө санаа сэтгэл нэгдэж зөвлөж чадаж байгаад чинь би та нарт давхар давхар их баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүгдийг минь заяа буян, тэнгэр эцгийн минь хишиг буян дүүрэн болтугай гэж ерөөе. Ноён уул энэ хайрхан бол манай манай эрт эдүгээ үед Хүннүгийн үеэс эхлэж тахилцаж эхэлсэн. Бөөгийн тахилгатай 300 гаруй өвгөдийн маань шарил, ариун их онгон сахиус байдаг юм гэж дуулсанаас би тэр хайрхан уулын хажуугаар явж өнгөрсөнөөс дээр гарч дэргэдээс нь гэж үзсэнгүй ээ. Тэгээд өнөөдөр Түмэнбаяр зайран Онгобаатар зайран тэр хүмүүсийнхээ буянгаар уг хайрхан дээр очиж дэргэд нь гараад буухгүй ч гэсэн хажуунаас нь хараад хослон босож тэнгэртээ хэрэг дуулгах гэж байгаадаа би өөртөө нэг хугацааны нас нэмж хүч чадлаа суулгаж тийм л сайхан ховор тохиол надад ирлээ гэж бодож байна.
Миний бодож байгаатай та бүхэн минь санал нэг байгаа байх гэж бодож байна. Ноён уулын тахилга маш зохион байгуулалттай явагдана. Энэ хийгдэх ажил хурлаар хэлэлцэж асуудал дээр энэ Ноён уулын тахилгыг зохион байгуулах комисст Гомбобаатар зайран Б.Түмэнбаяр гэж энэ 2 хүн орж удирдан явуулж байгаа. Энэ дээр мөн ДЦ-ийн гишүүд бид бас давхар хяналт тавьж маш нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа учраас та бүхэн мааньбас өөрсдийнхөө хариуцаж байгаа шавь нар өөрийнхөө авч очиж байгаа хүндэтгэж явдаг өөр өөрсдийнхөө дагуулж явж хүмүүстээ даалгаж сануулж эрүүл ажиллагаанд оролцуул их зүгээр байна гэж бодож байна. Өнөөдрийн хийж байгаа бид нарын тахих гэж байгаа уулын тахилгын үйл ажиллагаа болон нэгдсэн эвлэлийн анхны томоохон үйл ажиллагаа нэг учраас бөө нар гэж ямар байдаг юм.
Бөө нар гэж юуг хэлдэг юм бэ? Энэ төр улсад харуулж энд нарын өчүүхэн ч хатуугаа айдас суулгаж өгөхийн төлөө энэ тахилгыг хийж өгөх гэж байгаамаа. Тийм учраас та бүхэн хичээгээрэй гэж би гуйж байна. Энэ Ноён уулын тахилгын зохион байгуулахын тулд бид хууль дүрмийнхэн дагуу Зүүнхараагийн ЗДТГ-т мэдэгдэл хүргүүлж байгаа, Зүүнхараагийн цагдаагийн газарт мэдэгдэл хүргүүлж байгаа, Зүүнхараагийн онцгой байдалд мэдэгдэл хүргүүлж байгаа.Тухайн ойн байцаагчдад мэдэгдэл хүргүүлж байгаа. Центр Гольд компанид мэдэгдэл өгөх зэрэг ийм ажлуудыг зохион байгуулж байгаа бид яагаад гэвэл бид энд зөвшөөрсөн зөвшөөрөөгүй зэрэгт бид Монгол юм бол харийн амьтан, харийн амьтагсдад худалдагдсан өчүүхэн жаахан бөөс хорхойноос айж дальдчилж эрхээ хасуулахгүй учраас энэ хуурамч цаасаар нүүрээ тахалж бид нарыг хуурамч цаас, хуурамч бичгээр буцааж хариулж мэдэх учраас ийм зохион байгуулалтаар хийж байгаа юм шүү. Тэгэхээр бидний урдаас эсэргүүцэл хүч мохоосон асуудал тулж ирж мэдэх учраас та бүгд минь санаа сэтгэл бодлын хувьд маш бэлтгэлтэй байгаарай. Тэгээд өөрсдийнхөө хувьд хийгдэх ажил зохион байгуулах ажлынхаа талаар ерөнхий маш сайн ойлгоцтой мэдлэгтэй олж мэдэхгүй байгаа улсуудад тэр мэдээллээ авч ингэж ирвэл үйл ажиллагаанд оролцоорой гэдгийг би хүсье. Одоо өөр надад хэлэх зүйл алга. Энд хэлээд байвал зөндөө үйл ажиллагаа байна.
Тэгээд өөр өөрсдийнхөөрөө тус тусынхаараа ажлаа зохион байгуулаад хамтдаа нэгдэцгээе Монголчуудаа. Мөнх хөх тэнгэртэйгээ хамт бид үргэлж гэрэлтэй мэт нартай, туяатай мэт хүчтэй, заяатай мэт түвшин дүүрэн амьдарцгаая гэж өвөг эцэг дээдсийнхээ ариун онгод дээдэс шүтээнээ барин та нартаа ерөөл айлтгая.
ЧИНБАТ:- Тахилж тайлах энэ асуудлыг яагаад ингэж зохион байгуулж байгаа гэвэл Монголчууд эрт дээр үед уул ус лус савдагийг тахихдаа нэгэн цаг минутанд нэг зэрэг тахилгын тайлгыг хийдэг байсан уламжлал дээр суурилж энэ ажлыг зохион байгуулсан юм. Энэ ажлыг анх эхлээд 2006 онд билүүдээ Дархадын хотгорын Дэлгэр хан Өлийн Халзаны 13 овоог надаар сэргээж сахиулсан.
Жинхэнэ бөөгийн зан үйлээр 17,16-р зуунаас хойш тахилгүй байсан. Тэрийг цэвэрлэж тахисан. Тэгэхэд Дархадын хотгорын уул усыг голд байгаа бөө удган зайрангуудыг бүгдийг нь 1 цаг минутанд тэр тэр хариуцаж бөөлж тахиараа гэж хэлээд уул, уул өөрсдийнхөө удам судрынхаа гол байдаг байсан тэнд жатар гэж нэрлэдэг асар гэж нэрлэдэг тэр бөөгийнхөө шарил онгод тэр сайхан юмнуудыг зэрэг тахиж тайлдаг тэр гол, тэр уулыг зэрэг тахидаг тэр голыг тэр чигт нь голын савдаг эзэд тэр бүгдийг нэг цаг нэг минутанд зэрэг өгсөөж хөөргөдөг сэрээдэг сэргэдэг ийм зан үйл байсан юм. Ингэхэд тэр гол тэр чигт нь ганц уул овоо биш ганц мод нь биш тэр голыг тэр чигтээ эх адгийн бүгд савдагыг бүгдээрээ зэрэг сэрдэг ёстой.
Энэ удаа бид Туул голынхоо хүрээд хийж байна. Түүнээс биш Хэнтий талруу, Хэнтий нуруулуу их л юм хийх хэрэгтэй. Тэр доошоо Орхонлуу цутгаж байгаа цутганлуу хийх хэрэгтэй. Тахилгыг зэрэг зэрэг хийж цаашид хийх ёстой юм байгаа. Ингэж сэргээж өгсөнөөр тэр голд тэр голын урсгалд соронзон урсгал биотехник энерги ШУ гэж юу байдгийн тэр голын савдаг эзэд бүгд сэрдэг сэргэдэг ийм сайхан уламжлалтай.
Ингэснээрээ зуд турхангүй аж төрдөг хар толгойтой хүн, хатан туурайтай мал сүрэгт зовлонгүй зуд турхангүй өвчин аюулгүй айдас эмгэг байхгүй сайн сайхан байлгахын тулд 6 сарын 22 гэдэг өдөр нар буудаг. Нар буцахаас өмнө энэ зан үйлийг хийдэг байсан улмжлалтай. Харамсалтай нь энэ зан үйл маань сүүлийн үед өөрсдийнхөө ая тухтай байдлыг хараад мал цагаан идээ гарсан таргалсан зүлэг ногоо сайхан болсон. Улсын баяраас хойш 7, 8 сарын хооронд тахилыг хийдэг болсон.
Тэгэхгүй тэр нарны илч энерги дэлхий дээр ирж шингэж байгаа үед тэр голынхоо овоо эзэд удган модондоо ирж цуглуулж шингээж авчаад бөөгийн ид шидээр тэгээд дараа нь хойтон жилийн өнөөдрийг хүртэл ирэх жилийн эдүү хүртэл хар толгойтой хүн хатан туурайтай мал сүрэг газрын лус савдагтай аж жаргалтай байлгахын тулд тэр энергиэ цуглуулж авдаг байсан гэсэн. Ийм уламжлал дээр тулгуурлаж зан үйлийг хийж байгаа юм шүү. Цаашид энэ зан үйлийг өшөө тодорхой өшөө сайхан бид та бид бүгдээрээ хийх болно. За баярлалаа.
ОДГЭРЭЛ:- За тэнгэр газрыг холбосон их хүчийг амьлуулагч онгон сахиусын алтан буултаар мөргөсөн тэнгэрийн улаач та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Энэ бөөгийн эвлэл байгуулагдсан хугацаанд би нэг ч удаа өөрийн санал шүүмжлэлээ хэлж байгаагүй учраас би анх удаа санал шүүмжлэлээ хэлэх гээд микропоны өмнө зогсож байна. За та бүхэн бөөгийн язгуур шүтээний тухай, өнөөдөр МБНЭ яагаад байгуулагдсан тухай, өнөөдрийн цаг нийгэм бөөгийн нийгэмд оруулах хувь нэмэр, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох талаар тодорхой бодолтой явж байгаа нь ойлгомжтой байгаа.
Тэгэхлээр миний хувьд өнөөдөр 370 жил хаалттай байсан бөөгийн зан үйл маань өнөөдөр эргэж сэргээд 20 жил болж байна. Та бүхэн мэдэж байгаа. Энэ 20 жилийн хугацаанд нийгэм иргэний сэтгэл зүйчийг энэ тэнгэр язгууртай хүмүүс оролж ирсэн. Өөрөөр хэлбэл хорвоод сүүтэй үнээ, сүүгүй үнээ, хурдан морь, хурдан биш морь, ухаантай хүн, ухаангүй хүн, удамтай хүн, удамгүй хүн гэж байдаг болохоор өөрийнхөө уг гараар 20 жилийн хугацаанд иргэний сэтгэл зүйчийг орлохдоо ямарч хүнийг алаглаагүй.
Жирийн иргэнээс эхлээд МУ-ын Ерөнхийлөгч хүртэл бүхий л хүмүүс нь сэтгэл зүйн хямралд орсон үедээ төрийн саарал ордон юм уу? Төр захиргааны байгууллага руу явдаггүй. Нөгөө л бөө удганлуугаа явдаг. Ингэхлээр юу хэлэх гээд байна вэ? Гэвэл энэ гурван зуун далан жил тасарсан бөөгийн зан үйл маань дөнгөж хөл дээрээ тогтож эхэлж байна. Өөрөөр хэлбэл гэдэс нь өвдсөн хүн ямарч өнгөргүй болсонтой адил өнгөргүй байгаа учраас тэр өнгөрийг тогтоохын тулд өнөөдрийн бөөгийн зан үйл маань тодорхой хэмжээгээр муу, сайныг бүгдийг нь алгасалгүй туулж ирсэн тэгэхээр өнөөдөр Монгол бөө нар бие биенийхээ муулах, эв нэгдэлгүй байх ямарч үндэсгүй.
Яагаад гэвэл өнөөдөр Будда бие биенээ муулдаггүй. Есүс бие биенээ муулдаггүй. МУ-ын гурван зуун хэдэн суманд бүгд өөр өөрсдийн төлөөллөө байгуулсан Есүс бие биенээ хэзээ ч муулдаггүй. Тэгэхээр өнөөдөр МУ, Монгол төр, Их эзэн Чингис хаан маань тогтон өөрчлөхийн эх үндэс болсон бөөгийн зан үйлээ сэргээхээр бид бүхэн цуглаад байгаа нь бол их том нэр алдар гавъяаны хэрэг шүү. Тийм болохоор та бүхэнд баяр хүргэе.
За тэгээд өнөөдөр МБНЭ байгуулагдах гээд дөнгөж гүйцэд цуглаагүй шахуу байж байна. Тэгэхээр энэ хугацаанд хувь хүний бодол тухайн хүний онгон нь бараг гараагүй шахуу дутуу хагас трасст орсон хүмүүсийн үзэл бодол гэх мэт зүйлүүдийг туулж ирчихээд, өдөр болгон БНЭ дээр Монголын бөө гэсэн олон хүмүүстэй уулзаж ярилцаж байна. сайнтай муутай нь маш олон хүн орж ирж байна. Тэгэхээр бид бүгдийн өмнө
1. Нэгдсэн үйл ажиллагаа явуулах, нэгдсэн үйл ажиллагаа төр, олон улсад тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрүүлтлээ сайн ажиллах
2. Гурван том асуудал байгаа. Өнөөгийн бөө нарт тулгамдсан асуудал байгаа. Жирийн бөө нарт
a) Би угтай юм уу? Уггүй юм уу? Гэсэн хүмүүс Монголоор дүүрэн байна. Энэ асуудлыг яаж зохицуулах уу? Би угаа барьсан чинь болохоо байчихлаа гэсэн хүмүүс Монголоор дүүрэн байна.
b) Бөө гэж юу юм бэ?
c) Бөөгийн зан үйл чинь ямар учиртай юм бэ? Учрыг нь олдохгүй юм гэсэн хүмүүс Монголоор дүүрэн байна.
Энэ гурван асуудал дээр бид нарын үйл ажиллагаа аажим аажмаар явсаар цэг тавьж, бид нар эх Монгол улсын эдүгээ цагийн Их тэнгэрийн ивээлийг хүртэх цаг нь ойрхон байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр та бүхэн бодол хүрсэн газраа чадлаан хүргэж, бодлын боол болдоггүй, ихийг бүтээхийг өргөн дэвшүүлье. Нийт гишүүддээ амжилт хүсье. За баярлалаа.
Д.ЖАРГАЛСАЙХАН:-Эхлээд бөөгийнхөө асуудлаар эхэлчихье. Нэг зүйлийг бид хатуу ойлгох ёстой. Монголын түүхэнд Монгол улс хамгийн хүчирхэг байхдаа бөө төрийн шашин байсан. Энийг Хятадын Манжийн бодлогоор орж ирээд энийг чинь устгаад Монгол хүний үндэсний үзэл, үндэсний омогшил олон юмнаас нь салгаж байж өнөөдөр бөө гэдэг юмыг шал өөр өнцгөөс нь хараад бараг танихгүй болсон байхгүй юу.
Монголчууд өнөөдөр олон юманд үндэснийхээ ийм шинж чанараа гээгээд хажуунаас харахдаа толинд харахдаа өөрсдийгөө танихгүй болтлоо өөрчлөгдсөн. Энэ чинь байна шүү. Харийн төрийн бодлогын нөлөө байсан. Монгол гэдэг улс дэлхийг эзэлж явсан хүчирхэг гүрнийг юу ч үгүй болгохын тулд хаанаас эхэлсэн гэж бодож байна та нар. Энэ шашин гэдэг юмыг Монголын Бөөгийн шашиныг чинь байхгүй болгож бүр яг өнөөдөр орчин цагийн хэллэгээр генацит гэж олон бөө нарыг алж хядан тэр онолынхон олон тэр судрыг нь авч устгаж, тэгээд ороод ирсэн ш дээ.
Түүх үнэн. Өнөөдөр тэрийг чинь хаана ш дээ. Яагаад гэж үнэхээрийн тийм байхгүй юу. Үнэхээрийн зөв юм хэлж байна. Хятад өнөөдөр энэ асуудлыг чинь ингэнэ шүү. Оросод ингэнэ шүү. Өнөөдөр Оросод нэгтгээд Буриад гэдэг улсыг хязгаарлуу нь оруулаад шингээж байна ш дээ. Үнэхээрийн цаашаа яриад байх юм бол үндэсний асуудал ярина. Тийм үндэсний асуудал яригдана. Бид эндээс айх юм уу? Үгүй. Бид өөрийнхөө бөөг хөгжүүлэхийн тулд олон бэрхшээлийг давж гарна. Энэний хамгийн анхан шат нь энэ.
Энзоглобид бүх юмнаас уншиж үзэхэд өнөөдөр бөөг хаана ч гэсэн зан үйлд байгалийн харьцааны асуудлаар тайлбарлаж байгаа. Үнэхээрийн энийг шашин гэж ярих юм бол олон газар шоолж инээж магадгүй шүү. Гэхдээ бид нарт бахархах юм бий. Монголчууд бид өнөөдөр энэ бөө гэдэг юмыг чинь төрийн шашины хэмжээнд авч явсан. Цорын ганц улс ш дээ. Манж бол өөрийнхөө бөөтэй цуг устгаад алга болсон. Дэлхий дээр байхгүй тэр хүн. Тийм үндэстэн байхгүй. Байхгүй болсон. Одоо байгаа ганц үндэстэн бол Монгол. Монголчууд бидний гол үндэсний шашин бол бөө. Бөөтэй явж байхдаа бид дэлхийг эзэлсэн. Бүхэл бүтэн том гүрнийг байгуулж, дэлхийг эзэлж өнөөдөр мянган жилээр, мянганы жилийн шилдэг хүнээр Чингис хаан тодорч явж байгаа.
Өнөөдөр бид нар олон зуун жилээр бөөгийн эсрэг явуулсан үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр бид нар бөө гэдгээ бусадтай адилхан зан үйлийн хэмжээнд ойлгодог болсон байхгүй юу. Энэ үнэн. Бид цаашдаа ажиллаад ирэхээрээ зүгээр магадгүй Монголоос тасарсан энэ хоёрд байгаа. Монголоос тасарсан 2 үндэстэнүүдээ саад болж магадгүй. Болно. Үнэхээрийн энийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээрийн шашин гэвэл хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бид энэ 2 үндэстэнээсээ 2 юмнаас айгаад бид шашин гэдэг юмнаас татгалзах ёстой юу? Үгүй
Бид харин ч өнөөдрийн эдийн засгийн энэ нөхцөл байдалд, улс төрийн нөхцөл байдлын гараан дээр бид өөрсдийгөө өндөрт гаргаж тавьж биш энийгээ шашины хэмжээнд өнөөдөр тэр Лал, Будда, Христ байж байна ш дээ. Бид нар тэд нараас доогуур бөөгийн шашинаа тавьж зан үйл ийм тэр байгаль дэлхийтэй холбоотой тийм байна. Үнэндээ биш та бүхэн тэнгэр газартайгаа, харьцдаг. Бөө гэдэг чинь шашинаас дээгүүр асуудал байхгүй юу? Бид нар тэрийг гаргаж тавих ёстой. Өнөөдөр бид нар хуулиндаа захирагдаад шашинаас ч байхгүй. МУ-ын үндэсний аюулгүй зөвлөл дээр шашины асуудал ярихад бөөг шашинаар тооцож ярьж байна. Энд саяын ярьсан 3 шашин дээр Бөөгийн шашин гэж ярьж байна.
Өнөөдөр Монголчуудын хэдэн хүн нь Бөөгийн шашин шүтэж байна. Албан ёсны тоогоор 4,8%. Хэзээ ч 2%-иас дээш гарч байгаагүй. Өнгөрсөн хугацаанд. Анх удаа сүүлийн судалгаагаар 4,8%. Энэ бол ахиц энэ чинь хэний ахиц юм бэ? Та нарын ахиц байхгүй юу. Та нар энэ олон хүмүүстэйгээ харьцаж бөөг ойлгуулж, бөөгийн шашиныг шүтэж байгаа учраас хүн амын 4,8% нь бөөг шүтдэг гэж зоригтой бичдэг болсон байна. Энэ өснө. Би хэлж байна ш дээ. Бид энэ зан үйл байгальтай харьцдаг юмнуудаа шашины хэмжээнд өргөж тавих ёстой. Одоо бусад шашинуудыг чинь ойлгодог болсон байна ш дээ. Ийм ийм юмнуудыг шашин гэдэг.
Тэр түвшинээс чинь өндөр түвшинд бид нар хүмүүстэйгээ ойлгож харьцах асуудал гарч ирж байгаа байхгүй юу. Тэгж байж манай Бөөгийн шашин бол олон нийт хүлээн зөвшөөрсөн. Монголчууд үнэхээрийн дэлхий дээрхи зон нүүдэлчин юмаа. Нүүдлийнхээ зан үйлийг аваад үлдсэн улс ш дээ. Тэрэн дээр нь нэмээд энэ чинь Монгол гэдэг чинь Бөөг үнэхээр шашинаас өндөр хэмжээнд аваад үзсэн.Ийм л бахархмаар үндэстэн байхгүй юу. Бид энийгээ гаргаж ирэхгүй бол хэн гаргаж ирэх юм бэ? Бид энийг хийнэ. Өөр хүн хийж өгөхгүй. Бид нарыг сүүлийн олон жил дандаа хүний гар харуулж сургасан байхгүй юу. Бид тийм замаар явж болохгүй .
Тийм учраас Монголчууд бид өөрийн үндэстэн гэдгээрээ бахархахын тулд Монгол омогшилоо бий болгохын тулд байгальтайгаа харьцдаг тэр суу ухаанаа дахиад дэлгэрүүлэхийн тулд өнөөдөр бид бөөг бүх юмнаас дээгүүр авч үзэх ёстой. Бид өөрсдөө давж үзэж байж бусдыг дагуулна. Өөрөөр хэлбэл та нар манлайлагч байх ёстой. Олон арван шүтэн бишрэгч араасаа дагуулж байж өнөөдөр бид энэ зорилгоо биелүүлнэ. Бид гарааны шатан дээр байгаа шүү. Энийг л сайн анхаарах ёстой.
Өнөөдөр манай llБага хуралдайны үйл ажиллагаа ингээд өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Мөнх тэнгэр, Ихэс дээдсийн ариун сүнс та бүхнийг минь ивээх болтугай. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.ИнгээдХуралдайхаасныгмэдэгдье.

Хуралдайны үйл ажиллагаа 12.30 өндөрлөв.


Тэмдэглэл хөтөлсөн: Б.Батсувд
Танилцсан:
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан