Уншиж байна...

Энэ жилийн галын тахилгын хамтлага бүх язгуураас оржээ. Галын тахилга багагүй бэлтгэл шаарддаг өвөрмөц тахилга билээ. Энэ удаагийн тахилгад олон улаач нар хамтран зохион байгуулжээ. Гэхдээ төв байгууллагад хэн ямар үүрэг гүйцэтгэж оролцсон нь тодорхойгүй байлаа. Угтаа энэ бүхэн бол бөөгийн түүх болж үлдэх учиртай.

Байрлалын төвд гурван асар байрлаж, өмнө нь төрийн болон байгууллагуудын туг, далбааг байрлуулжээ. Байгуулагынхаа тугийг байрлуулах ажиллагаанд Бурхан халдуны нэгдсэн их тахилгын галын тахилгыг удирдах Монгол бөөгийн тэргүүн зайран Өсөхбаяр  хөл тавин алхаж тэнд байсан олныг тэрүүхэндээ хөгжөөв. Тэгээд тэр шууд галын тахилгын бэлтгэл ажилд орсон юм. Төв асарын хоёр талаар тахилгад ирэгсэд байрлал эзэлж буудалсан байна. Байрлалын төв хэсэгт гортиг татаж Галын тахилгын байрлалаа засав.
Монгол бөөгийн тэргүүн зайран Өсөхбаярын удирдсан ажиллагаа хаана ч зохион байгуулалт, бэлтгэл ажиллагаагаараа ялгарч байдаг. Тиймээс ч Бурхан халдуны нэгдсэн их тахилгын галын тахилга эртнээс бэлтгэл сайн хангадагийн хувьд бэлэн боллоо.
Бурхан халдуны нэгдсэн тахилгад зорин ирэгсэдийн буудалсан их хүрээний дунд зэл татан Бурхан халдуны Галын тахилгын бэлтгэжээ. Олны хүч оломгүй далай гэдгээр галын тахилга бэлтгэлээ сайн хангажээ.
Оройны 21.30-аас Бурхан халдуны Галын тахилга эхлэж, галын тахилгад оролцох хорь орчим улаач нар байрлалаа эзлэн тойрон суужээ. Бурхан халдун хайрханы Галын тахилгыг Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр толгойлж бөөлж эхлэв. Өнөө цагийн өнгө дэг жаягийг харуулсан хуяг дуулга, нэгдсэн уриа дуудлагаар тэнгэртээ мэдүүлж, залбирал хийж байсан. Монгол бөөгийн өнөөгийн байдлаар ямар төрлийн хуяг хэрэглэж байгаа нь галыг тахилга дээр тод харагддаг билээ.
Бурхан халдун хайрханы Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр эхлүүлэв. Түүний бөөлөлтийг тойрон суусан олон бөө нар хуур, манжиг, хэнгэрэгээр дэмжиж байлаа. Олон язгуурын бөө нарыг төлөөлсөн, өнөө цагийн бөөгийн бүх чиглэлийн улаач нар багтсанаараа энэ тахилга бусдаас ялгарч харагдана. Тэд язгуур, угсаа, чиг хандлагаа харуулсан хуяг дуулга, нэгдсэн уриа дуудлагаар тэнгэртээ мэдүүлж,залбирал хийж байсан.
Хэнгэрэгийн дуу огцом цууриатаж, уламжлалт дэг жаягаар галын тахилгаа хөгжөөн Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригтбаатар бөөлөв. Галын тахилгад Монгол бөөгийн их зайранДангаасүрэн бөөлж оролцлоо. Ийнхүү Галын тахилгыг удирдсан Монгол бөөгийн тэргүүн зайран Өсөхбаяр онцлог хамтлагыг бүрдүүлсэн, хамтаар бөөлөлтийг хийлээ.
Бурхан халдун хайрханы Галын тахилгад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан,  Монгол бөөгийн их зайран П.Батжаргал нар Монгол төрийн өнөөгийн байдал,  хэрэгжүүлэх ажлууд, одоо цагийн “хаан”-аа тодотгосон их бичгээ Монгол босоо бичгээрээ бичиж, Галын тахилгын галдаа өргөж, тэнгэртээ мэдүүлсэн болно. Энэ ажиллагаа нь Мөнх тэнгэрийн зан үйлээр хийх Нэгдсэн тахилгын үндсэн үйл, Монгол бөөгийн гол үйл ажиллагаа болж байгаа билээ. Мөнх хөх тэнгэр “Улаач” нарынхаа мэдүүллэгийг хүлээн авч “Их хаан”-ы сонголтыг хийснийг цаг хугацаа батлан харууллаа.
Бурхан халдун хайрханы Галын тахилгад оролцож байгаа хамгийн ахмад нь болох Монгол бөөгийн Буриадын их зайран Б.Болд Тахилгын идээ, шүүсэнд түрүүлж гар хүрч хүндэтгэл үзүүлж, идээ, шүүсний дээжээ галдаа өргөнө билээ.
Үндсэн үйл ажиллагаа өндөрлөсний дараа Бурхан халдун хайрханы Галын тахилгад бусад бөө нар оролцож, залбирал хийж, идээний дээжээ өргөх ажиллагаа болсон.
Бурхан халдун хайрханы Галын тахилгын үйл ажиллагаа зохион байгуулалтын өндөр хэмжээнд болж өнгөрсөн.
Галын тахилга дуусч олон улаач нар онгод, шүтээнээ баясган монгол ардын болон зохиолын дуугаа дуулж баясан галаа манаж, шөнөжин сууна билээ.
Өнөөгийн тахилгууд толгойлж бөөлж байгаа улаачийн мөн чанарыг харуулахад нэн түвэгтэй байдлыг үүсгэдэг. Галын тахилга гэхээр олноороо бөөлөх утгыг харуулах болсон байна. Толгойлж бөөлж байгаа улаачийн зан үйлийг тодотгох боломж олгохгүйгээр дараачийн улаач үйлээ эхлэн, түүний араас бусад бөө нар бөөнөөр бөөлөх гээд шйл явц өрнөдөг. Угтаа бол зохион байгуулалтын асуудал юм. Албан ёсны галын тахилга толгойлж болон тэргүүлж бөөлөх бөөлөлт дуусангуут залгаад чөлөөт бөөлөлт эхэлмээр байдаг. Энэ хэсэгт зааг ялгааг гаргаж зохион байгуулах шаардлага харагддаг. Галын тахилгадаа олон бөө нарын хандав авсан болохоор тэд түүндээ ижил хэмжээнд оролцохыг хүсдэгтэй зарим талаар холбоотой байж болох юм. Нөгөө талдаа галын тахилга дээр хүссэн болгон бөөлөх эрхтэй мэт боддогтой холбоотой.
Энэ мэтээс болоод толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нарын мөн чанар тодорхойгүй болж харагддаг.  Энэ байдал бүх л галын тахилгад харагддаг юм.
Тахилга дууссаны дараа шөнө өнгөрөх алдад, манай залуу “Улаач” нар архидан согтуурч, хоорондоо маргалдах байдал гарав. Энэхүү таслан зогсоогдохгүй байгаа “архидалт” улаач нарт муу нэр авчирч, тахилгын эцсийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг засахгүй бол нэгдсэн их тахилгын учир утга алдагдах аюултай. Эртнээс мөрдөж ирсэн хуулиар бол хатуу цааз хүртэх байсан биз. Одоо цагт олон зүйл хүний эрх чөлөөгөөр хэмжигдэн яригддаг болсон үед  архи хэтэртэл хэрэглэж, биеэ авч явж чадахгүй хэмжээнд байгсадыг нэрийг нь тодорхой бичиж, нийтэд мэдээлж байх нь зүйтэй болов уу.
Бурхан халдуны Галын тахилгыг толгойлж бөөлсөн улаач нар:
Чимэдцэрэнгийн ДАНГААСҮРЭН, Монгол бөөгийн их зайран, Төв халхын зайрангийн удамтай, Буриадын Цэрэн баавай, Удган Батбаяр нарын шавь. 

      “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.

-Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, хүрэл шонхор,Мөнгөн шонхор,Алтан шонхор медалиар тус тус шагнагдсан.-“Тэнгэрийн сүлдэр холбоо”-ны гишүүн
Пагважавын ЗОРИГТБААТАР, Монгол бөөгийн тэргүүн зайран. Эцгийн галаасаа үе дамжсан халх бөө.Ховд аймгийн Цэцэг сумын харъяат.

Ø2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.  

Ø2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.

Ø2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцож, Галын Тахилгыг толгойлж бөөлсөн.

Ø2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон. 

  •  МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

-Мөнх тэнгэрийн төлөө хүрэл шонхор,Мөнгөн шонхор,Алтан шонхор медалиар тус тус шагнагдсан
 Жанчивдоржийн ӨСӨХБАЯР-Монгол бөөгийн тэргүүн зайран, Архангай аймгийн харъяат,Төв халхын Цагаан бүргэдийн удмын улаач.

-Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, хүрэл шонхор,Мөнгөн шонхор,Алтан шонхор медалиар тус тус шагнагдсан                                       

Бусад мэдээ

Feb 20, 2024 98

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/