Уншиж байна...

Отгон тэнгэр хайрханы хойд хэсэгт нь бид зорьж очин шөнө нь буюу Өвгөн долоон од тэгширэн ,байрласан газрынхаа урд тахилгад оролцогчид мааньДолоон одны хэлбэртэйгээр байрлалаа эзлэж түүдгээ зэрэг асаан Долоон өвгөн одны тахилга маань эхэллээ.


Долоон өвгөн одны тахилгын-
1.Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад:
Монгол бөөгийн тэргүүн зайран Ч.Болд,
Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэг,
Зайран Б.Баяржаргал
2. Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд :
Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Нанжаа,
Монгол бөөгийн удган Балжинням,
Монгол бөөгийн удган Б.Нарангоо,
3.Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд :
Монгол бөөгийн удган Үүрийнцолмон
Монгол бөөгийн зайран Дэвэл, удган
Удган Алтанзаяа
4. Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд :
Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж
Монгол бөөгийн зайран Одбаяр
Монгол бөөгийн удган Ц.Сувдаа
5.Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд :
Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр
Монгол бөөгийн Тэргүүн удган Д.Наранцэцэг
Монгол бөөгийн удган А.Оюунцэцэг
6.Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд :
Монгол бөөгийн удган Б.Солонго
Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал
Монгол бөөгийн удган Т.Баттогтох
7.Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд :
Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан
Монгол бөөгийн Тэргүүн зайран Зоригто
Монгол бөөгийн зайран Мөнхчулуун нар тус тус бөөллөө.
Долоон өвгөн одны тахилгад оролцогчид өөр өөрсдийн угсаа язгуурыг харуулсан өвөрмөц зан төрхийг тусгасан бөөлөлтийг хийж байлаа. Энэхүү тэнгэрийн зан үйлд Монгол туургатан Дархад, Халх, Буриад, Урианхай, Дөрвөд, Ойрод, Барга, Хотгойд, Торгууд, Тува, Цаатан бөөгийн язгуур, отог, овгууд оролцсоноороо онцлог байлаа.
Шөнийн харанхуйд хавирган сарны тод туяанд Отгонтэнгэр хайрхан минь оргил хэсэг сүүдэрлэн харагдаж, өндөр газраас харахад газар дээр бадамлан асах галууд тэнгэрээс газарт одод заларч байгаа мэт тод гэрэлтэн харагдана.Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одны улаач нар сүсэгтэн олонд идээ будаагаа тарааснаар Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс анх удаа зохион байгуулсан Долоон өвгөн одний тахилга маань өндөрлөлөө.
Хөх мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс Монголчуудыг ивээх болтугай.

Бусад мэдээ

Feb 20, 2024 98

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/