http://www.zoofirma.ru/

 

             2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр МБНЭ-ийн тавдугаар бага хуралдай хуралдав. Хуралдайг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нээв.

             Хуралд бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Монгол бөөгийн тэргүүн удган Ш.Энхбаяр хийсэн ажлын талаар мэдээлэл хийнэ.

 

Бага хуралдайн хуралдааныг удирдах тэргүүлэгчдээр

            1. Гэрэлтуяа-МБНЭ-ийн Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Монгол Бөөгийн Буриадын Их Удган,

2. Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч

3. Ж.Өсөхбаяр- МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Зайран нарыг сонгов.

-Бага хуралдайн хэлэлцэх асуудлыг батлав. Үүнд:

$11.      Нэгэн жил

Илтгэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан. 15 минут

$12.      Монгол Туурагтаны Их тахилгыг зохион байгуулах тухай.

Мэдээлэл. МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Өсөхбаяр                   10 минут

-МБНЭ-ийн Дээд цэцийн Шийдвэр танилцуулна.

$13.      Арван гурван Алтайн толгой уул “Жаргалт хан” хайрханы тахилгын бэлтгэл ажлын явц.

Мэдээлэл: МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Дарьчулуун                           7 минут

-МБНЭ-ийн Дээд цэцийн Шийдвэр танилцуулна.

$14.      Монгол Бөөгийн ёс зүйг хэрэгжүүлэх зорилт.

Мэдээлэл: МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Зайран Батсайхан                                          5 минут

$15.      МБНЭ-ийн цол, шагнал олгох журамын тухай

Танилцуулга: Батчулуун-МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол      Бөөгийн Их Дархан Удган,                               5 минут

$16.      Зохион байгуулалтын асуудал.

-МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгох тухай

МБНЭ-ийн Бага хуралдайн тогтоолыг батална.

-МБНЭ-ийн Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас огцруулах тухай

МБНЭ-ийн Бага хуралдайн тогтоолыг батлав.

Монгол Бөөгийн цол олгох тухай МБНЭ-ийн Дээд цэцийн шийдвэрийг танилцуулж, гардуулав.

Монгол Бөөгийн медалиар шагнах тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн Захирамжийг танилцуулж, гардуулав.

Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргалыг шагнасан Хөвсгөл аймгийн Засаг даргын шагналыг гардууллаа.