Уншиж байна...

Цан хүүрэг татуулан, хахир хүйтний эрчийг мэдрүүлэн өвлийн улирал айлчлан ирлээ. МБНЭ-ийн 2014 оны “Шинэ жил”-ийн арга хэмжээ олон улсын “Соёл” төвд 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шагналын хур буусан нижгэр сайхан болж өнгөрлөө. Арга хэмжээнд нийт 170 хүн оролцсоноос 20 урлаг соёлын алдартанууд ирж уран бүтээлийн дээжээрээ мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол үндэсний Тэнгэр шүтлэгт-Бөө мөргөл Төр хүлээн зөвшөөрөх цаг хугацаа ойртсоор байна. Хүннү гүрнээс эзэн Чингис хааны Их гүрэн, Бүгд найрамдах засаглал, Ардчилсан өөрчлөлт хэмээх түүхэн явцад жинхэнэ Тэнгэр шүтлэгээ эрхэмлэн дэээдэлдэг Монгол зүтгэлтэн мэндлэх цаг ойртсоор байна. Хэдий бүтэн жил хөл хориотой байсан боловч бид багагүй ажил амжуулжээ.

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн далан гуравдугаар хуралдаан, онлайн хэлбэрээр болж өнгөрлөө. МБНЭ-ийн хуралдаан хоёр дахь удаа ийм хэлбэрээр хийгдэж байна. 

Хуралдаанд ДЦХ-н байнгын гишүүдийн ирц 61,5 хувьтай байв. Хуралд аймгуудаас Б.Бадамсүрэн, Дархан аймгийн удирдагч, Б.Нанжаа Орхон аймгийн удирдагч, Ж. Өлзийсайхан Дундговь аймгийн удирдагч, Т.Цэндсүрэн Хөвсгөл аймгийн удирдагч, Ц.Бор Өмнөговь аймгийн удирдагч, Б.Энхбаатар Өмнөговь.Цогт-Цэций БЗ удирдагч, Буянцэцэг Өмнөговь.Цогт-Цэций БЗ удирдагч, Ж.Сонинжаргал Завхан. Нөмрөгийн БЗ удирдагч, Б.Энхээ Баян-Өлгий аймгийн удирдагч, Отгонбилэг Хэнтий аймгийн удирдагч, Зина Чингис хотын БЗ-ийн удирдагч, Хоролгарав, Батмөнх Сүхбаатар аймгийн удирдагч, Оюунзул Сүхбаатар аймгийн дэд удирдагч, болон Б.Сарнай, Болортунгалаг, Мөнхбаяр нар урилгаар оролцлоо.

Монголын бөөгийн томоохон төлөөлгч Зайран Хурцжавхлан, Удган Ц.Оюунбаттай ярилцаж, МБНЭ-ийн Дээд цэцэд сонгогдох төлөөллийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хэллээ.

2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн Бөөгийн зөвлөл хуралдаж аймгуудын Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэж, Хариуцсан Дээд цэцийн гишүүдийн ажлын хариуцлагыг дүгнэж ярилцлаа.

АЙМГУУДЫН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ,ДҮН
МБНЭ-ийн Дээд цэцийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3 тоот шийдвэрийн биелэлтийг гаргаж, МБНЭ-ийн Аймаг, нийслэлийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэлээ.

МБНЭ-ийн Нийслэл аймаг, дүүргийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг тухайн жилийн 11 дотор нэгтгэн дүгнэж байх ажээ.

 

Screenshot (290)
Screenshot (290)
Previous Next Play Pause
Screenshot (290)

Баян-Өлгий аймгийн Бөөгийн хүрээлэнгийн хурал болж, 2014 онд хийсэн ажлын талаар ярилцсан байна. Хурлын эхэнд Баян-Өлгий аймгийн удган, МБНЭ-ийн “Хүрэл шонхор” медальт Энхтуяагийн дурсгалыг хүндэтгэсэн байна. Бөөгийн хүрээлэнгийн хамт олон 2015 онд болох Монгол Улсын толгой уул” Цэнгэл хайрхан” буюу “Цаст хайрхан”-ы Нэгдсэн Их тахилгын бэлтгэл хангах ажлын талаар зөвлөлдөж, ажлаа хуваарьлаж авсан байна. Мөн МБНЭ-ийн Бага хуралдайн Наймдугаар хуралдаанд гурван төлөөлөгч оролцуулахаар болжээ.

 

МБНЭ-д сүүлийн хоёр жилд гишүүнээр элссэн залуучууд цуглав. Цуглааны эхэнд “2014-БНХАУ,Ордос-2” тойрон аялал баримтад киног үзүүлэв. Залуучуудад МБНЭ-ээс 2014 онд зохион байгуулсан ажлуудын талаар дэлэгрэнгүй мэдээллийг МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү хийлээ. Хийсэн мэдээлэлтэй холбогдуулан оролцогчид асуулт тавьж, харилцан ярилцлаа. Мөнх тэнгэрээ шүтдэг Залуучуудаас МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын Зөвлөлд ажиллах залуусын нэр дэвшүүлэлт боллоо. Шинэлэг сэтгэлгээтэй олон сайхан залуучууд Монголын бөөгийн төлөө ажилах саналаа илэрхийлж байлаа.

 

1
1
2
2
IMG_6583
IMG_6583
IMG_6585
IMG_6585
IMG_6587
IMG_6587
Previous Next Play Pause
1 2 IMG_6583 IMG_6585 IMG_6587

Монголчуудыг дэлхий андахаа больжээ. Одоогийн тооллоор 1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааныг элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар, Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуусыг цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйтэс байсангүй. Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 382

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 173

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/