http://www.zoofirma.ru/

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16.00 цагаас болов. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

 

Нэг. ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН АСУУДАЛ.
МБНЭ-ИЙН ХӨВСГӨЛ НУУР, ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ТУХАЙ

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

МБНЭ-ИЙН ХӨВСГӨЛ НУУР, ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн удирдагчаар:
Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн дэд удирдагчаар
Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр
Монгол бөөгийн тэргүүн зайран П. Эрдэнэбаатар
Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдээр
Төлөөллийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн
Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
Монгол бөөгийн тэргүүн удган АОюунтуул
Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэн
Монгол бөөгийн удган Болортунгалаг
Удган Наранцэцэг

Хоёр. ГАДААД ХАРИЛЦАА
КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ КЭТРИН ИВКОФ НАРНЫ ТАХИЛГАД ОРОЛЦСОН ТУХАЙ
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан