Уншиж байна...

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн Бага хуралдайн 6-р хуралдаанаас Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэж энэ өдөр хүндэтгэлийн бөөлөөн хийхээр шийдвэрлэж байсан байдаг.


Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ.
Тиймээс МБНЭ-ийн Залуучуудын байгууллагыг энэ өдөр томоохон арга хэмжээ зохион байгуулж байхаар тохоосон билээ. Харамсалтай нь өнөөдөр монголын бөөд зүтгэж байгаа залуус хүчээ нэгтгэн сайхан арга хэмжээ хийх төвшинд хүрээгүй байна.
Жил бүр галын тахилга хийж, залуус чөлөөтэй бөөлөх хэлбэрээр өнөөг хүрч ирлээ. Энэхүү арга хэмжээнд монгол үндэсний бөхийн барилдаан, урлагын тоглолт хийж байсан.
Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, удган Нямжав улаанбаатар хотод ирж, Хүй долоон худагийн хөндийд хүндэтгэлийн бөөлөөн хийсэн билээ. Тайгын уламжлалт бөөлөлтийг харуулсан өвөрмөц бөөлөлт хийсэн. Бид тэр холын тайгаас улаачийг залж авчиран бөөлөлт хийлгэлээ, залууст үзэж харах сайхан боломж бүрдүүлсэн. Ийм боломжийг ашиглан бага ч гэсэн зүйлийг мэдээд, сураад авах боломжийг олгосон.
“Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс жил бүр дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирах нийтийн арга хэмжээг зохион байгуулж хэвшмээр байна. Олонд хүргэж чадвал бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Энэхүү бөөлөлтийн дараа удган Майцэцэг бөөгийн зан үйл хийсэн билээ.

2
2
20220922_180525
20220922_180525
20220922_184353
20220922_184353
zxc1337
zxc1337
4
4
20220922_151638
20220922_151638
20220922_175609
20220922_175609
20220922_195514
20220922_195514
Previous Next Play Pause
2 20220922_180525 20220922_184353 zxc1337 4 20220922_151638 20220922_175609 20220922_195514

Бусад мэдээ

Mar 30, 2024 326

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 168

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/