http://www.zoofirma.ru/

МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

2015.01.16 Дугаар 43 Улаанбаатар хот

Цол олгох тухай
2015 оны 1 дүгээр сарын 16-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг. Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор
1. Ж.Пүрэвсүрэн-МБНЭ-ийн гишүүн
Олгосугай

 

2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн 6 дугаар хуралдаанаас гаргасан “Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулах ажлыг санаачилж, бөөгийн зан үйлээр хүндэтгэл үзүүлэх ажлыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлсүгэй”. гэсэн шийдвэрийг биелүүлэхэд МБНЭ-ийн гишүүн, удган Ж.Пүрэвсүрэн нь үнэтэй хувь нэмэр оруулсан.

⦁ МОНГОЛ ТӨРИЙН ДААЛГАВРААР ЯПОН УЛСАД ОЧИЖ, 34 НАСАНДАА ЦААЗЛАГДСАН, МОНГОЛ ТӨРИЙН ЭЛЧ, ДИПЛОМАТЧ ТУУШИН, СЭЦЭН, САРТУГ НАРЫН ШАРИЛ БОЛОН,
⦁ ШАЙО ГОЛЫН ХӨВӨӨНД ЕВРОПЫН ШИГШМЭЛ 65 МЯНГАН ЦЭРГИЙГ ХИАР ЦОХИН УСТГАСАН, МОНГОЛ ТӨРИЙН ДАЙТАХ ХОСГҮЙ УР ЧАДВАР, СҮР ХҮЧИЙГ ҮЗҮҮЛСЭН ТУЛАЛДААНД АМЬ ҮРЭГДСЭН МОНГОЛЫН 1000 ДАЙЧДЫН БУЛШНААС ТЭДНИЙ АЛДАР ГАВЪЯАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН БӨӨЛЖ, ШҮНСЭГЛЭСЭН ШОРООГ ЭХ НУТАГТ ЗАЛЖ АВЧИРАХ ХҮНДТЭЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭСЭН
⦁ “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

⦁ 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. ⦁ Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.