Дээрхийн Гэгээн Далай лам энэ сарын 5-8-нд Энэтхэгийн Бангалор хотын Хамбалам Коттоны нэрэмжит сургуульд болсон англи-энэтхэг сургуулийн захирлуудын бага хуралд оролцож, үг хэллээ.
 
                   Дээрхийн Гэгээнтэн “Хүндэт ах эгч дүү нар минь. Бид адилхан хүмүүс учир би хүмүүстэй ингэж харьцахыг хүсдэг. Хэрэв би өөрийгөө түвд хүн, эсвэл буддын лам, үгүй бол Далай лам гээд байвал бидний хооронд зай үүсч, би ганцаардсан мэт санагддаг. Би орчин үеийн боловсролын хичээлд нэг ч цаг сууж үзээгүй. Гэхдээ миний яриа орчин үеийн боловсрол эзэмшиж, нэр хүндтэй болсон та бүхэнд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.
   Хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тэгэх ч эрхтэй. Аз жаргалыг олохын тулд бүх хүн төрөлхтөнийг юу нэгтгэж байгаа вэ гэдэг талаар тодорхой төсөөлөлтэй болох хэрэгтэй гэж би боддог. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа ихэнх бэрхшээл асуудлыг бид өөрсдөө үүсгэсэн байдаг. Хүмүүсийг манай, танай болгон хуваах нь хүчирхийлэл, худал хуурмагт хүргэдэг. Энэ нь бас авилга гарах шалтгаан болж байгаа юм. Дан ганц ном уншиж, залбираад хүчирхийллийг зогсоож чадахгүй” гэж яриагаа эхэллээ.
 
           Ямар ч шашны зорилго нь бүх нийтийн сайн сайхан байдаг тул шашны нэрийг барьсан сөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй. Энэтхэг бол олон шашинт хүмүүс энх тайвнаар зэрэгцэн амьдрах жинхэнэ үлгэр жишээ болсон газар. Мянга гаруй жил энд янз бүрийн шашинтнууд энх тайвнаар оршин, цэцэглэн хөгжиж байна.
   
          Христосын шашин та эгч нар маань дэлхий дахинд боловсролын хөгжилд их хувь нэмэр оруулж байна. ГЭХДЭЭ ЗАРИМДАА ЭНЭ ҮЙЛ ХЭРГИЙНХЭЭ ХАЖУУГААР БУСДЫГ ӨӨРСДИЙН ШАШИНД ОРУУЛАХ ГЭСЭН ЗОРИЛГО БАЙНА УУ ДАА ГЭЖ НАДАД БОДОГДДОГ. ЖИШЭЭ НЬ, САЯХАН БИ МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙГАА СОЛОНГОС ХРИСТОСЫН НОМЛОГЧИД НУТГИЙН ИРГЭДИЙГ ӨӨРИЙН ШАШИНД ОРУУЛАХ ГЭЖ ОРОЛДСОН ТАЛААР ДУУЛЖ МЭДЛЭЭ. БИ ТЭДЭНД МОНГОЛ БОЛ БУРХАНЫ ШАШИНТ ОРОН. ХЭДИЙГЭЭР ХРИСТОСЫН ШАШИНТНУУД БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ТУСАЛЖ ДЭМЖИЖ БАЙГАА НЬ БАХАРХАЛТАЙ Ч ҮҮНИЙХЭЭ ТӨЛБӨРТ ШАШИНДАА ОРУУЛАХ ГЭДЭГ НЬ БАЙЖ БОЛОХГҮЙ АСУУДАЛ ГЭЖ ХЭЛСЭН. Би Хойд Америк, Өмнөд Америк, Европ гээд олон газарт лекц уншдаг. Гэхдээ би христосын шашинтай орнуудад лекц уншихдаа хүмүүс өөрийн төрөлх шашиндаа үлдсэн нь дээр шүү гэдгийг үргэлж онцолж хэлдэг. 1960-аад оны үед Түвдийн цагаачид зөвхөн зам засварын ажилд л орж чаддаг хүнд үе байсан. Би Түвдийн Засгийн газрын нэгэн гишүүний ар гэрийнхэнтэй танил байлаа. Түүнийг нас барсаны дараа гэрийнхэн нь их ядуу зүдүү амьдарч байсан юм. Гэтэл түүний бэлэвсэн эхнэр нь над дээр ирээд “Христосын номлогч нар хүүхдүүдэд нь боловсрол олгоод их тусалсан.Тиймээс би энэ насандаа Христосын шашин шүтнэ, Харин хойд насандаа заавал буддын шашинтан болно” гэж хэлж билээ. Харж байгаа биз дээ, түүний толгой бүр эргэчихсэн байгаа юм. Дэлхийд байгаад олоон тэрбум хүний нэг тэрбум нь шашин шүтдэггүй гэсэн тооцоо бий. Үнэнийг хэлэхэд үлдсэн зургаан тэрбум дотор ч яг жинхэнэ шүтлэгтэн ховор байгаа. Тэд ном мөргөл уншдаг ч авлига авч, муу юм хийсээр л байна. Би Кубын нэгэн цагаачтай уулзахад тэр өдөр бүр Фидель Кастрог аль болох хурдан диваажинд яваасай гэж залбирдаг гэж байсан. Бид ч гэсэн бүх авлигач, мөнгөөр өөрийгөө худалдсан хүмүүс хурдан түргэн диваажинд морилоосой гэж залбирах хэрэгтэй ч байж болох юм” гэж ярьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт бүх шашин, шүтлэг болон шүтлэггүй хүмүүст ижил тэгш ханддаг хууль байдагт талархал илэрхийлээд энэ бол орчин үеийн ямар ч нийгэм үлгэрлэн дуурайх зүйл гэж үнэллээ. Далай лам авлига, хээл хахууль өмөн үү өвчин мэт бүх дэлхийг идэж байна. Түүнтэй тэмцэх хэрэгтэй, зүгээр орхиж болохгүй гэж захилаа. Гэгээнтэн Энэтхэгийн парламентийн гишүүнтэй уулзан, яагаад ядуучуудад хангалттай туслахгүй байгааг асуухад тэр хөрөнгө мөнгө гаргаж байгаа, харамсалтай нь ихэнх хөрөнгө замдаа түшмэлүүдийн халаасанд орчихоод байна гэж гомдоллосныг яриад Хятадад ч байдал ийм байгаа, бид авлига бол хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй, тэмцэх ёстой гэж онцолсон.
 

Бусад мэдээ

Jan 09, 2020 37

Бөөгийн түшээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/