Би Батсайхан гэх залуутай анх танилцсанаа дурсах дуртай. Урт гэзэгтэй, зорилгодоо тууштай, хүнд тусархаг, тийм нэг ховор хүн. Түүнтэй уулзаж ярилцаагүй бол түүнийг зайран гэж шүтлэгтэн би лав л танихгүй байсан. Шүтлэгтэн надад бөө хүнийг гаднаас хараад таних чадвар байхгүй. Бөө хүн даруухан байж, бусдаас өөрийгөө нууж явах тавилантай гэж би боддоггүй.


Харин ч олон зуун иргэдэд тэнгэрийн үйлийг хүргэж, төр иргэдийн харилцаанд байдаг ачааллын талыг ч болов хөнгөлж явдаг одоо цагийн “сэтгэл зүйч, эмч, бариач, засалч, нийгмийн ажилтан” гээд олон мэргэжлээр хүмүүст тус хүргэж явдаг. Жинхэнэ бөө бол ийм ачтан. Монгол бөөгийн гайхамшигийг мэдэрсэн иргэд байхад нөгөө талдаа тэднийг үл мэдэх хүмүүс байдаг. Тэдэнд мөнх тэнгэрийн хүчийг яаж мэдрүүлэх вэ? Тиймээс МБНЭ-д бөөгийн 70 орчим байгууллага, нэг мянга орчим гишүүд элсэж, саналаа гаргаж, “Монгол бөөгийн ёс зүй” гэдэг баримтыг гаргаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Дараа нь МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаар “МБНЭ-ээс олгох цол, шагналын журам”-ыг баталсан юм. Түүнд “Мөнх тэнгэр, эзэн Чингисээ хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний үзэл, монгол соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх тэнгэрийн мөнхийн үзэл, Бөө шүтлэгийг уламжлан хөгжүүлэх, түүнийг сүсэгтэн олон түмэнд хүртээн сурталчлах үйлсэд амьдралаа зориулсан Удган, Зайран, Түшээ, сүсэгтэн олныг зүтгэлийг үнэлж шагнаж урамшуулах зорилгоор шагнал, цолыг бий болгож байна.” гэж тодорхой заасан билээ.
1.1. Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шүтлэг болох бөө нартай хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Бөөг дэлхий дахинд сурталчлан таниулах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэх, Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэх, энхтайван тогтоохын төлөөх үйл хэргийг нь залгамжилахад оруулсан хувь нэмэр,
1.2. Монгол Улсын хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санаа, байгаль орчиноо хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр,
1.3. Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон, бөөгийн зан үйлд он удаан жил тасралтгүй ажиллаж, оруулсан хувь нэмрийг тус тус үндэслэн шагналыг олгоно.
МБНЭ-ээс жил бүр салбарын тэргүүний бөө нар, гишүүн, эрдэмтэн судлаач, хандивлагчийг шалгаруулж байна. МБНЭ-ээс уламжлан тодорхойлж, Монгол төрийн байгуулагуудын шагналыг олгох ажлыг зохион байгуулна. Шагналын эх загварыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаар батална гэж заасан. Бөө болоод 1-3 жил болж байгаа хүний БӨӨ хүн нэрлэнэ. Тусгайлан цол олгохгүй. Бөөгийн зан үйлд 4-9 жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Зайран”, “Удган” цол, тэмдэгийг, Бөөгийн зан үйлд 10-14 жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Тэргүүн Зайран”, “Тэргүүн Удган” цол, тэмдэгийг, Бөөгийн зан үйлд 15-20-оос дээш жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Их удган”, “Их зайран” цол, тэмдэгийг, Бөөгийн зан үйлд 21-ээс дээш жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдэгийг тус тус олгож, шагнана. Монгол бөөгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, байгуулсан гавьяаг үндэслэн цолыг шат алгасан олгож болно. Шагналыг тодорхой шалгуур үзүүлэлтээр шалгаж олгодог. Энэ нь шат дээшлэх тусам хатуу байдаг. -Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, нууц санал хураалтаар нийт олонхын (90%-аас дээш) санал авсан бөө нарт олгоно. Монгол Бөөгийн “Их Зайран”, “Их Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж дийлэнх олонхийн (80%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно. Монгол Бөөгийн “Тэргүүн Зайран”, “Тэргүүн Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (60%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн томилсон шалгалтын хэсэг дүнг Дээд цэцийн Зөвлөлд танилцуулна. Шалгалтын дүн нь асуудлыг шийдвэрлэх гол үндэслэл болно. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн болон Бага хуралдайн гишүүн нь энэхүү журмыг зөрчиж, хуурамч тодорхойлолт гаргасан тохиолдолд олгосон цол, тэмдэгийг хурааж, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн, Бага хуралдайн гишүүнээс огцрох үндэслэл болно. Монгол Улсын хууль, журам зөрчсөн, төрийн нэр барьсан шагналыг олгохыг хориглоно. Цол шагнал нь Дээд тэнгэрээс заяасан онгод тэнгэрийн зэрэг, дэв, улаачийн эрэмбийг орлохгүй.” гэж заасан билээ.
МБНЭ-д элссэн бүх байгууллагууд хүлээн зөвшөөрсөн болохоор энэ цол нийтийн жишигт нийцэж байна гэсэн үг. Бидний шийдвэр хүн болгонд таалагдах албагүй. МБНЭ бол хамтаар зөвлөлдөн шийдвэр гаргадаг хамтын удирдлагын байгууллага. Монгол бөөгийн хөгжлийн цаашдын хувь заяаг хамтдаа үүрэх үүрэг хүлээж буй бодлогын удирдлагын байгууллага. Үүгээрээ өнгөрсөн 20 гаруй жилд ажиллаж байсан бөөгийн байгууллагуудаас ялгаатай юм. Монгол бөөгөө зөв голдиролоор хөгжүүлэхэд МБНЭ-ийн түүхэн үүрэг гүйцэтгэх учиртай. Өөрөөр хэлбэл бөө нараас өөрсдөөс нь их зүйл шалтгаалах болно.
Цэрэн Бөө жинсэн өмдтэй бөөгийн дээдэс бодвол энэ цагийн тэнгэрийн дээдс бололтой монголын бөөгийн нэгдсэн эвлэл гэгч нь бөөгийн нэр хүндийг бүр унагаж гүйцэв бололтой бөөгийн ёс жаяг маш хатуу шүү тэнгэрээр хамаагүй тоглож байгаад өөрсөдөө юу болов дөө. юу нь ч аймаар цол хэргэмтэй юм дархан л гэнэ их л гэнэ тэргүүн л гэнэ үүнийг чинь та нар бие биендээ өгдөг эд биш дээ яамаарч юм бэ дээ та нарыг.
Эцэст хэлэхэд Монгол бөөг хөгжүүлэх, хамгаалахад хүнд сорилт бүхий хугацааг туулна. Эн бол амаргүй зам. МБНЭ-ийн Дээд цэц Нэгдсэн тахилгыг хийх эрхийг бөөгийн аль нэг байгууллага, бөөгийн багшид олгодог. Уг байгууллага, багш хэн гэдэг бөө, шавиараа хийлгэх нь тэдний асуудал. Байгууллага болгон өөрийн онцлоготой, дэг жаягтай. Тэдний зан үйлээ хийх болон дотоод асуудалд МБНЭ оролцдоггүй. Хэн нэгнийг яаж бөөлөх гэж байна, дотуураа юу өмсөж байна гэдгийг шалгаж явах нь утгагүй хэрэг. Харин бөөгийн зан үйлээ хэрхэн уламжлалт ёсоор зөв авч явж байна гэдэгт хатуу хяналт тавих нь зүйд нийцнэ. Таны шүүмжлэлийг олон хүн тусган авч дараа дараагийн үйлдээ анхаарна биз ээ. Жинсэн өмдтэй бөөлсөн нь Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн нэр хүндийг унагахаасаа илүү тухайн тахилгыг удирдсан багш, хувь хүнтэй шууд холбоотой асуудал. Бөөгийн ёс жаяг маш хатуу, тэнгэрээр хамаагүй тоглож болохгүй гэдгийг мэдэж байгаа. Энэ цаг үед ийм сорилт, дайралтыг туулаад бидэнтэй хамт яваа олон бөө нарт баярлаж явна. Монголын олон зуун иргэд мөнх тэнгэртээ итгэж, бөө шүтлэгтээ зүтгэх хүнд хэцүү, адармаатай бас бахархалтай замыг сонгож байна. Хэн ч мэдэхгүй олон бөө гэх хүний гараар дамжиж, онгод орсон эсэхээ мэдэхгүй будилж, цаг хугацаа, мөнгө хөрөнгө үрж их үйлсийн замыг сонгон яваа иргэд олон байна. Тэдний тоо албан бусаар арван мянга хүрчээ. Зөвхөн нэг багшийн шавийн тоо 100, 500, 1000, 3000 гэх болжээ. Тэгээд одоо яах вэ. Азтай нэг нь чадалтай бөөтэй таарч баярлаж явахад саар нэгэнтэй нь таарч бартаат замыг туулж будилж яваа нь цөөнгүй.
Цэрэн бөө минь яая даа, энэ олон бөө нарыг...
Цаг хугацаа, мөнгө хөрөнгийг нь хэн нэгэн бөө авч бөөгийн уг бариулж бөө болгочихоод, хэцүү хүнд зүйл тохиолдолдвол зайгаа авч зугатаад МБНЭ-ийг заачихаад явж буй цөөнгүй хүмүүс бий. Монгол бөөгийн нэр хүндийг 20-30 жил ашигласан тэднээс Монгол бөөгийн төлөө ажиллах цаг болсоныг анхааруулж хэлмээр байна. Монгол бөөгийнхөө төлөө зүтгэх гэж ядаж яваа хоёрхон настай Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлтэйгээ нэгдэж ажиллаарай. Хоёрхон настай боловч 20 жилтэй тэнцэх зүйлийг хийж чадсан шүү эвлэлийн хэдэн бөө нараараа бахархах ёстой юм шүү.
Монгол бөөгийн Их Зайран Удганы цолны тэмдэг Монгол бөөгийн цол, тэмдгийг одоогийн байдлаар 60 орчим бөө нар хамгаалж, албан ёсоор аваад байгаа. Гэхдээ түүнийг манай бөө нар зүүж хэрэглэхдээ “хойрог” байдаг юм. Цэрэн бөө шиг хүний шүүмжлэлээс болдог юм уу, өмнө нь зүүж байгаагүйгээс болдог юм уу, бараг зүүдэггүй юм. Гэхдээ хэзээ нэг цагт монгол бөө нар өөрсдөөрөө бахархаж энэхүү цол тэмдэгээ зүүдэг болно гэдэгт бид итгэдэг шүү. Бид буруу зүйл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байдаг.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/