Уншиж байна...

Бөө болох шалтгаан улаачийн ёс зүй 1. Мөнх тэнгэрт хамааралгүй, түүнд захирагддаггүй хүчин зүйл орчлон ертөнцөд нэгээхэн бээрч үгүй болой.

Мөнх тэнгэрийн бөө шүтлэг бол орчлон ертөнцийг бүхэлд нь багтаасан байгалийн хүчин зүйл бөгөөд хэн нэгний үндэслэн гаргасан ном, номлол болох шашин огт биш гэдгийг сайтар ойлгох. 2. Монгол бөөгийн уламжлалт ёс зүй бол Манх тэнгэрийн бичигдээгүй хуулв бөгөөд зөрчих аваас тэнгэр гэсгээнэ гэдгийг асар сайг ойлгох.Өөрөөр хэлбэл Монгол бөөгийн ёс зүйг зөрчсөн хүмүүнийг хувь тавилан хатуу шийтгэдэг гэдгийг санаж мөрдлөг болгох. 3. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн зан үйлийг эрхлэн үйлдэгч эгэл бус хүмүүнийг бөө хүн буюу бөө улаач гэнэ. Бөө болох хүн нь дээд тэнгэр, удмын тэнгэр сахиусууд нь сонгож тамгалсан, удам дамжсан байгалиас заяасан зөн мэдрэмж далдыг харах увидас чадвартай заяагдмал эрчим хүчтэй хүмүүс байдаг. Дурын хүн өөрийн хүсэлтээр бөө болж болдоггүйг анхаарах. 4. Орчлон ертөнцтэйгээ зөвөөр харилцах тэр л арга ухааныг бөө ухаан гэнэ. Үүнийг бөө улаач хүмүн нь сайтар ойлгож ухамсарлан нарийн учир зангилааг нь тайлж амьдралд бодитой бүтээлчээр хэрэгжүүлж чаддаг байх. 5. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж,далд ертөнцөөс орчлон хорвоо хүмүүний амьдрал ямар их нөлөөлөл хамааралтай байдаг учир шалтгааныг эгэл хүмүүст тайлбарлан таниулж онгод тэнгэрийн ертөнцтэй харьцан хүмүүсийг холбон зуучилж, амьдралд нь тохиох саад тотгор бэрхшээл зовлонгоос нь салгаж зам мөрийг нь засамжилан аз жаргалтай сайхан амьдрал, амжилтанд хүргэх нь бөө хүний үндсэн үүрэг мөн. 6. Бөө болох хүн эгэл хүний харж чадахгүй зүйлийг харах, мэдрэх, сонсох, унаж татах, эдгэшгүй өвчин эмгэг мэт зүйлд нэрвэгдэх ухаан санаа нь түр зуур гадны нөлөөлөлд орох зэргийг онгодын бариа гэнэ. Гэвч тухайн хүн үнэн чанаручир шалтгааныг бөө нараар сайтар шалгуулан тодруулсаны үндсэн дээр бөөгийн уг барих эсэхийг шийдэх 7. Бөөгийн онгодын бариа бөө болохоор заяагдсан хүнд хэдэн ч насанд илэрч болох ч үүнийг бөөлсөн хугацаа жилд оруулан тооцох нь буруу. Зөвхөн хуур амилуулах, яслуулах, залаалуулах, анхны бөөллөгөөс хойш л (эхний чанар, чандруу нэрэх үйлээс хойш) бөөлсөн жил хугацааг тооцно. 8. Монголчууд бидний өвөг дээдсийн маань сургаж хэлсэнээр бол чөмөг дүүрсэн байх. Энэ нь эмэгтэй хүүхэд 13 нас, эрэгтэй хүүхэд 15 нас хүрэхэд бөө болох боломжтой ч ухаарал төлөвшил суусан насанд нь бөөгийн угийг бариулах. 9. Бөө улаач нь гэр бүл болон нийгмийн дотор тодорхой боловсрол төлөвшил хүмүүжилтэй бие хүн болсон байх. Өвөг дээдэс удам угсаа, олон түмний хүлээсэн үүргээ, тэнгэрийн өмнө өргөсөн андгай тангарагаа гүнээ ухамсарлах. 10. Бөө болохоор тодорсон улаач нь биеэ тоох, ихэмсэг бардам зан гаргах, хорон санаа, атаа жөтөө, уур хорсол, өсөрхөл, хувиа бодсон байдал, хүнлэг энэрэнгүй бус хатуу сэтгэл зэрэг хүмүүний алив муу зан чанараас ангид байх. Үүний тулд бие болоод сэтгэлээ сайтар бэлтгэсэн байх. 11. Эх болсон байгаль дэлхийгээ хүн төрөлхтөн, түмэн олноо, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн байх. Үүний тулд Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайтар мэдлэгтэй байх. 12. Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай.Өндөр чадвартай нэр хүндтэй бөө бол улс орон ард түмнийхээ бахархал мөн. 13. Бөө хүн заавал бөөгөөр дагнан амьдрах албагүй. Бөөгийн зан үйлийн хажуугаар мэргэжил боловсрол, ажил хөдөлмөр эрхлэн нийгэмд тустай олон зүйлийг хийж,бусдын адил ажиллаж амьдарч болдог гэдгийг санахад илүүдэхгүй. 21-р зуунд амьдарч байгаа өнөө үед мухар сүсэгт хөтлүүлэхгүй байх. Үүний тулд далд ухамсар ба бөөгийн талаар анхны мэдэгдэхүүнтэй байх. 14. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг билээ. Бөө хүн ажил амралтаа зөв зохицуулж, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг байх. Үүний тулд буруу дадал зуршил, архи, тамхи зэрэг хорт идээнээс татгалзан хэзээ ч эрүүл саруул ухаанаа алдахгүй байх.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/