Уншиж байна...

Нэгдсэн их тахилгад мөрдөх ёс зүй
1. Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь бидэнд үлдээсэн нь Мөнх тэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг. Мөнх тэнгэрийг шүтэж байхдаа Монголчууд хүчирхэг байсан, шинжлэх ухаан, төрийн удирдлага, эдийн засаг, мөнгө санхүү, харилцан холбоо гээд олон салбарт олон гайхамшигийг бүтээсэн дэлхийн хуурай газрыг эзэлсэн их гүрнийг байгуулж чадсан. Энэ бүхэн дэлхийн хэмжээнд монголчууд сэтгэж, удирдаж, зохион байгуулж чадаж байсны гэрч мөн. Түүний илрэл бол монголчуудын оюуны дархлаа, монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл Нэгдсэн тахилга мөн.


2. Монголчуудын сэргэн мандалтыг тунхагласан, өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл цусаа үл хайрлан, хөлсөө газар шороондоо шингээн тэмцэж ирсэн баатарлаг түүх, Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, нэдсэн их хэнгэрэгийн дууг Мөнх хөх тэнгэртээ хүргэх, сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбиралыг сэргээсэн нь их тахилга мөн.
3. Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Бөөгийн нэгдсэн тахилга нь мөнх тэнгэрт нэгдсэн хүчээр өргөлөө өгөх хэлбэр юм.
4. Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Хүн төрлөхтний алтан өлгий, Монгол туургатны толгой шүтээн болсон арван гурван Алтайн их нурууд, Их түүхийн эхлэл болсон гурван голын билчэр, ай сав болон төв хайрхан Ноён уул, Ихэс дээдэс минь Монгол овогтнуудаа нэгтгэх эхийг тавьсан бахархалт зүрх уул, Бурхан халдун хайрхан, Монголын хойморт сувд болон гялалзах Хөвсгөл нуур, Өнө эртнээс өвөг дээдсүүдийн уухайн дуу, морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар, тулгуур Хөх уул, Өмнийн их хамгаалалт болж ирсэн гучин гурван говьдоо зориулсан нэгдсэн Их тахилгыг товлон хийнэ. Нэгдсэн тахилгыг тодорхой хайрхан, лус савдагт дагнаж хийхээс гадна бусад чиглэлээр холбож хийж болно.
5. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах үйлстэй үндэстэн. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн монгол баатруудынхаа өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх нутагт, цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж залж, мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, од тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж, бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж нэгдсэн тахилга хийж байна.
6. Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо авч явах, Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг мөн. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах, түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Тиймээс нэгдсэн тахилгад тэднийг өргөн олноор оролцуулахыг эрмэлзэнэ.
7. Бидний хийж байгаа нь энэ олон тахилга, тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. ”Тэнгэрийн улаач”-д бол Мөнх тэнгэрийн үзлийг түгээгчид мөн. Тэд хийж байгаа үйл бүрээрээ Мөнх тэнгэр, онгодынхоо өмнө амь насаараа тангараг тавин ажилладаг ариун үйлстэн.
8. Нэгдсэн тахилгын товыг Монголын бөөгийн нэгдсэн хуралдайгаар товлоно. Нэгдсэн тахилгын товыг нэг улирлаас багагүй хугацааны өмнө нийтэд зарласан байна. Тус хуралдайгаас Тахилгыг толгойлж бөөлөх “улаач” нарыг батална. Томилогдсон зайран, удган нар хайрхан, овоо, лус савдагт урьдчилан болзоо тавьж ямар идээ, шүүс, өргөл өргөх, онгодын мэдээллийг нийтэд мэдээлнэ.
9. Толгойлж болон тэргүүлж бөөлөх “улаач” нарыг томилно. Толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нар тахилга тус бүрт өргөх өргөлөө бэлтгэнэ. Толгойлж бөөлөх бөө нь хуяглан бөөлнө. Тэргүүлж бөөлөх бөө нар хуур, манжигаар нэгдсэн залбирал хийж дэмжиж болно.
10. Нэгдсэн тахилгад Тэнгэрт айлтгах айлтгалыг өргөж болно. Энэхүү айлтгалыг Бөөгийн зөвлөлөөр хэлэлцсэн байна. Айлтгал нь маш нууцын зэрэглэлд хамаарна. Нэгдсэн тахилгад тэнгэрт хүргэх айлтгалыг Бөөгийн зөвлөлөөс тусгайлан томилогдсон төлөөлөгч мэдүүлнэ.
11. Толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нар, түшээд нь нэгдсэн тахилгад монгол үндэсний хувцастай байна. Толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нар тахилгын дараа Онгодын мэдээллийг бичгээр Бөөгийн зөвлөлд өгнө. Шаардлагатай гэж үзвэл Бөөгийн зөвлөлийн зөвшөөрлөөр зарим мэдээллийг нийтэд мэдээлнэ.

 

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/