МОНГОЛ БӨӨГИЙН БАЙГУУЛЛАГА ЦОЛЫГ ХЭРХЭН ОЛГОДОГ ВЭ

 

МБНЭ байгуулагдаад тулгамдсан асуудал нь бөөгийн ёс зүй байсан юм. 2012 оны 6 дугаар сар 11-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайгаар “Монгол бөөгийн ёс зүй”-г баталсан юм. Дараачийн тулгамдсан асуудал бөөгийн цолны тухай байв.

МБНЭ-ийг байгуулагдаж байх үед олон бөөгийн байгууллагаас 64 нэрийн цол хэргэм олгож байв. Өөрөөр хэлбэл бөөгийн цол олголт биднээс өмнө бий болчихсон, нэг хүний шийдвэрээр олгодог байв.
МБНЭ-ийн хамт олон цол олгох тухай хэлэлцээд цолыг цэгцлэх бодлого дэвшүүлсэн. Ингээд хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Бөө нараа мөн, бишийг ялгах асуудал гарч ирсэн. Бид элссэн гишүүдээсээ эхэлсэн билээ.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2013 оны 4 дүгаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “МБНЭ-ийн цол олгоход мөрдөх журам”-ыг батлав.
Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан бөө нарт Монгол бөөгийн цол, тэмдэгийг олгохоор шийдвэрлэж байна.

1дүгээрзүйл. Цол олгох үндэслэл.
1.1. Үндэсний оюун санааны дархлааг хамгаалах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр,
1.2. Монгол Улсын хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санаа, байгаль орчиноо хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр,
1.3. Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд идэвхитэй оруулсан хувь нэмрийг тус тус үндэслэн цол, тэмдэгийг олгоно.
1.4. Монгол бөөгийн цолыг МБНЭ-ээс уламжлан тодорхойлж, олгох ажлыг зохион байгуулна.
1.6. Цолны эх загварыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаар батална.

2 дугаар зүйл. Цолны нэр, шалгуур үзүүлэлт
2.1. Уг бариад 1-3 жил болж байгаа хүнийг “Улаач” хүн нэрлэнэ. Тусгайлан цол олгохгүй.
2.2. Бөөгийн зан үйлд 3-5 жил зүтгэсэн, Дээд тэнгэр, удмын тэнгэр онгод нь сонгож тамгалсан, байгалиас заяасан зөн мэдрэмж, далдыг харах увидас чадвартай, заяагдмал эрчим хүчтэй, Эх болсон байгаль дэлхий, хүн төрөлхтөн, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн, Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайтар мэдлэгтэй, тэнгэрийн өмнө өргөсөн андгай тангарагаа гүнээ ухамсарласан, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн зан үйлийг эрхлэн үйлдэгч эгэл бус хүмүүнд, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Зайран”, “Удган” цол, тэмдэгийг
2.3. Бөөгийн зан үйлд 7-12 жил зүтгэсэн, (Буриад бөө бол 5-н чанараа гүйцээсэн) бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж чадах өндөр ёс суртахуунтай, гэрийн болон хээрийн онгодыг тахих чадвартай, бөөгийн эрдэм чадал, увидас хүч нь бүрэлдсэн, дадлага туршлага хуримтлуулсан, чадварлаг бөөд, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол бөөгийн “Тэргүүн зайран”, “Тэргүүн удган” цолыг тэмдэгийг,
2.4. Бөөгийн зан үйлд 13-аас дээш жил зүтгэсэн, Монгол бөөгийн тэнгэрийн болон савдаг, лусын эзэнтэй харьцаж чаддаг, тэдгээрийг тахих тахилгын чадварыг эзэмшсэн, нэгдсэн их тахилгад толгойлж бөөлсөн, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, тэднийг манлайлан дагуулсан, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол бөөгийн “Тэргүүн дээд удган”, “Тэргүүн дээд зайран” цолыг,
2.5. Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, Монгол бөөгийн уламжлалт ёс зүйг чанд сахидаг, өөрийн отог язгуурт тэргүүлэх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдсэн их тахилгыг удирдан зохион байгуулсан, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Их удган”, “Их зайран” цол, тэмдэгийг
2.6. Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, бөөгийн шид бүрэлдсэн, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдгийг
2.7. Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, Монгол туургатан удган, зайран нарт толгойлон удирдах хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн, Монгол Бөөгийн “Их дархан удган”, “Их дархан зайран” цолыг тус тус олгоно.

3 дугаар зүйл. Цолыг тодорхойлох, олгох
Монгол бөөгийн ёс зүйг баримталсан байдал, Монголын бөөгийн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, цол,тэмдэгийг олгохдоо:
3.1. Монгол бөөгийн цол насан туршид нь үнэлж байхаар олгогдоно.
3.2. Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, нууц санал хураалтаар дийлэнх олонхийн (90%) санал авсан бөө нарт олгоно.
3.3. Монгол Бөөгийн “Их Зайран”, “Их Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (80%-аасдээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно.
3.4. Монгол Бөөгийн “Тэргүүн Дээд Зайран”, “Тэргүүн Дээд Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (70%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно.
3.5. Монгол бөөгийн “Тэргүүн Зайран”, “Тэргүүн удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (51%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно.
3.6. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар хэлэлцэхэд Бөөгийн зөвлөлийн шийдвэр, Багш бөөгийн тодорхойлолт байж болно.
3.7. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг шалгасан дүнгээ Дээд цэцийн хуралдайд танилцуулна. Ажлын хэсгийн дүн нь асуудлыг шийдвэрлэх гол үндэслэл болно.
3.7. Монгол Бөөгийн цол авах хүсэмжлэгч нь МБНЭ-ийн Дээд цэцэд хүсэлт гаргана.
3.8. МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөл, Дээд цэцийн хуралдайн хуралдааны шийдвэрийг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар цол, тэмдэгийг олгоно.
3.10. МБНЭ-ийн гишүүнд элсээгүй бөөд Монгол бөөгийн цол олгохыг хориглоно.

4 дүгээр зүйл. Цол хураах, бууруулах хариуцлага тооцох тухай.
4.1. Монгол бөөгийн ёс зүйг ноцтой зөрчсөн нь батлагаажсан нөхцөлд Монгол бөөгийн зөвлөлөөр хэлэлцэж, эсвэл МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Монгол бөөгийн цолыг хасч хураана. Үүнд:
4.1.1. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн нь хуурамч тодорхойлолт гаргасан тохиолдолд олгосон цол, тэмдэгийг хурааж, Дээд цэцийн хуралдайн гишүүнээс огцрох үндэслэл болно.
4.1.2. Монгол бөөгийн нэгдсэн их тахилгыг толгойлж бөөлөх ажиллагааг тасалдуулсан,
4.1.3. Монгол улс болон гадаадын улсад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон.

Энэ журмийн 3.7-д заасан МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг нь бусдад хүндрэл учруулахгүй байх зорилгоор голдуу Тахилга хийхээр гишүүд цугларсан үед цол олгох бөөг Хуяглан бөөлөлт хийлгэдэг. Кино болон фото дүрсийг нь авдаг. Дээд цэцийн хуралдайн хуралдаанд оруулж хэлэлцдэг. Шаардлагатай гэж үзвэл кино дүрсийг хуралдаанд танилцуулдаг юм.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдааны нууц санал хураалтыг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирам гаргаж цол, тэмдэгийг олгоно. Өөрөөр хэлбэл зөвхөн хамтын удирдлагын шийдвэр гаргасан нөхцөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар цол, тэмдэгийг олгох эрх үүсч байгаа юм.


Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Nov 10, 2019 12

Tseesuren Byambaa

1 (2)
2
2
3
3
20190817_220633
20190817_220633
20190817_220641
20190817_220641
20190817_221037
20190817_221037
20190817_221134
20190817_221134
20190817_221233
20190817_221233
20190817_221421
20190817_221421
20190817_221619
20190817_221619
Previous Next Play Pause
1 (2) 2 3 20190817_220633 20190817_220641 20190817_221037 20190817_221134 20190817_221233 20190817_221421 20190817_221619
Oct 09, 2019 80

ТУВА БӨӨЛӨӨ БҮХИЙ ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.

Sep 29, 2019 274

ОНГОДЫН ТАМЛАГ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/