Уншиж байна...

 

Өнөөгийн Монгол орны нүүр царай болсон сэхээтнүүд СЭХЭЭТЭН шиг байж чадахгүй байна. Хэдий их дээд сургуульд он жилээр сурч, боловсорсон, янз бүрийн алтан, мөнгөн сайхан диплом, ромбо, зэрэг цолтой ч харамсалтай нь тэдний цээжинд хувиа бодохоос өөр ямар ч үзэл санаа алга. Үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа өмхөрдөг бол эх оронч үзэл санаагүй хувь хүн хар аяндаа нэг л мэдэхэд өтөл бэртэгчин болж дуусдаг юм байна.


Хичнээн сайхан мэргэжлийн ур чадвартай байгаад ч улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг үл тоодог бол, эх оронч үзэл санаа байхгүй бол тэр мэргэжлийнх нь ур чадвар тийм их хүртээлтэй юм гэж үү...
Зарим тохиолдолд тэр ур чадвар харин ч авилга, луйврийн хүчирхэг зэвсэг болох нь олонтаа байна. Хувиа бодсон, аймхай, бэртэгчин ийм давхрааг яавч сэхээтний давхарга гэж хэлэхгүй. Диплом, зэрэг цолны гол болсон хүмүүсийг сэхээтэн гэж тооцохгүй. Үндэсний гэх бахархалгүй, өөрийн гэх оюун сэтгэлгээний хэлтэрхий ч үгүй тийм хүмүүс их олон байна. Сэхээтнүүдэд байдаг нийтлэг хэв шинж болох зарчимч, оюунлаг төлөв байдал хаа сайгүй ихээр үгүйлэгдэж байна.
Тэд зальхай улс төрчид хуйвалдан хууль гаргаж, баялгийг нь цөлмөж байхад дуугүй л байна. Тэд эрх мэдэлтэн дураараа дургиж, эд хөрөнгөтөн хуулийг уландаа гишгэж байхад дуугүй л байна. Тэд улаан хийрхэгчид, популистууд улс орных нь хувь заяагаар эзэнгүй мэт даажигнан тоглож байхад дуугүй л байна.
Тэд нийгэмд бурангуй соёл газар авч, бусчир явдал дэлгэрч байхад дуугүй л байна. Тэд олон даяараа мухар сүсэгт автаж, хуурамч бөөд шуулуулж, зальжин ламд амь амьдралаа даатгаж, хөёөгөө цуглуулагч оготно мэт гүйлдэцгээж явахад дуугүй л байна. Тэд мэдлэг, оюун, ойлголтын хүрээнд мэтгэлцэж, ойлголцох нь сөөмхөн, тэрсэлдэж үгүйсгэлцэх нь тэнгэр шиг болжээ.
Тийм ч учраас нийгмийн оюун санааг мухар сүсэг эзэлхийлж, овтон зальтнууд олны оройд заларч байна. Монголын оюун санааны ертөнц дэх сэхээтний орон зайг сайн дурынхан нөхөж, хөөрүү эх орончид эзлэн түрэмгийлж байна. Бүхэл бүтэн үндэстний оюун санаа Орифлаймын Оюунгэрэлд ойж буутлаа дэлсүүлж, Сарандаваад санаа алдатлаа савуулж, Арго багшид алга хавсран залбирч байна..
Харийн соёлд хүүхэд залуусаа алдаж, ийн алдах хэрээр өөрийн юм үнэгүйдэж, үндэсний бүхэн он цагийн тоосонд дарагдаж байна. Харийн үзэл санааны дөрөөр төр улсаа дөрлүүлж, ийн дөрлүүлэх хэрээр хөгжил маань хөөс болон замхарч байна. Нийгмийн ёсзүй гүнзгий шоконд орсон сэхээний өвчтөн шиг байна. Эмгэнэл биш гэж үү?
Б.Наминчимэд

Бусад мэдээ

Apr 10, 2024 413

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/