Мухар сүсгийн номлогчид хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй яваад л байх уу?

 

Монгол улсын эрүүгийн хуулийн 148-р зүйлд "бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах" тухай, залилангийн хэргийн тодорхойлолтыг зааж өгчээ. Тус зүйлийн 1-т “өмчлөх эрх” гэдэгт Иргэний хуулийн 101

дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХИЙГ ОЙЛГОНО гэж заажээ. Тус зүйлийн 2-т "хуурч мэхлэх арга" гэдгээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ гэж заажээ.
2017 оны Үндэсний Статистикын Хорооноос гаргасан гэмт хэргийн статистикын хураангуйг харвал Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн 10 гэмт хэрэг тутмын 6 нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, харин өмчлөх эрхийн эсрэг 10 гэмт хэрэг тутмын 7 нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 6 нь хувийн өмчийг хулгайлах, 2 нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг байжээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тоо 2012 онд 9,023 байснаас жилд дунджаар 17%-аар өсч 2018 оны эцсийн байдлаар 22,468-т хүрчээ. Дээр дурдсан бусдын эд хөрөнгөд халдсан гэмт хэрэгт санхүүгийн залилан, хулгай, дээрэм гэсэн хэдхэн л гэмт үйлдлүүд багтжээ.
Тэгвэл хүмүүсийн (эхчүүд, тэтгэвэрийн хөгшид, залуучууд) мэдэхгүй боловч сайн, сайхныг хүсэмжилсэн сэтгэлийг ашиглан мөнгийг нь залилан авдаг элдэв ид шидийн багш гүрү нар, сүм хийдийн лам нар, ид шидтэнгүүд, фантаз номлогчид мөн адил бусдын эд хөрөнгийг хууран, залилж байгаа хэрэг биш үү? Тэд мөн адил эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг биш үү? Тухайн хүний хөдөлмөрөөрөө олсон мөнгө бол тэр хүний эд хөрөнгө биш хэрэг үү?
Тэдний зааж, номлож байгаа зүйл нь дэлхийд хаана ч хүчинтэй, баталгаатай мэдлэг яг мөн үү? Дэлхийн томоохон их сургуулиудад, академийн байгууллагуудад очоод мэдлэгийн томчуудын өмнө тухайн сэдвээрээ эхлээд лекцээ тавиад ир гэвэл юу болох бол?

Ерөөсөө эхлээд зөн билиг, ид шид, мэлмийн нүд, ямар нэг ирээдүй өнгөрсөнийг хардаг, ном тарни уншиж аргалж, хөөж туудаг, баяжуулдаг, ажил бүтээдэг тархиндаа хар нүхтэй нөхдүүдийн лекц, сургалтыг эхлээд дэлхийн том сургуулиудад сургалтын хөтөлбөрөө баталгаажуулж, докторын зэрэг хамгаалах шаардлагатай бол нэртэй том профессорын удирдлага дор дипломын ажлаа хамгаалаад, олон улсын шинжлэх ухааны нэртэй сэтгүүлүүдэд дипломын ажлаа хэвлүүлж, дор хаяж 10,000 удаа бусад (олон улсын) шинжлэх ухааны мэргэжилтнүүд тухайн ажлы нь иш татаж, шүүмжилж, эх сурвалжы нь шалгаж, эцэстээ олон улсад баталгаатай гэдэг нь нотлогдсон үед л олон нийтэд нээлттэй сургалт, семинар явуулах ёстой биш үү?

Хэрэв ингэж олон улсад баталгаажаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй, эх үүсвэр нь тодорхойгүй, үнэн худалы нь ялгах боломжгүй ид шидийн худал хуурмагаа бусад хүмүүст үнэн мэт, бодит мэтээр сурталчилан, хариуд нь мөнгө авсан бол энэ өөрөө бусдын эд хөрөнгийг хууран, залилсан гэх Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 2-т шууд хамаарах биш үү?
Тус зүйлийн 1-т заасан АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ-г хэн олгох вэ? Эрхээ яаж эдлэх вэ?
Дээр нь нэмж дурдахад, хэрэв зөн билгийн, мэлмийн нүдтэй, ирээдүйг эсвэл өнгөрсөнийг хардаг эсвэл аялдаг, ном тарни уншиж аргалдаг, эдгээдэг, баяжуулдаг, бороо оруулдаг, туяагаар эмчилдэг нөхдүүдийн олон нийтэд сурталчилж байгаа “ид шид” нь олон улсад баталгаагүй (олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээр дэлхийн мэдлэгийн томоохон институциас баталгаажсан, бусад шинжлэх ухааны мэргэжилнүүд бичсэн материал, түүнд ашигласан эх сурвалжуудыг нь шалгаж, асууж, шүүмжлэх боломжтой гэсэн ойлголтыг хөндөв) болох нь нотлогдвол тэдгээр ид шидтэнгүүд хүн төрөлхтөний баталгаатай мэдлэгийн нэрийг ашиглаж бусдыг хуурсан, мэддэг мэт худал дүр исгэж бодит байдлыг нуун дарагдуулсан гэмт хэрэгт унана гэсэн үг болж таарах нь ээ? Тэдэнд их сургууль, академийн цол олгож, гэмт үйлдлийг нь өдөөж, өөхшүүлсэн хүмүүс, албан байгууллагууд, боловсролын байгууллагууд хам хэрэгтэн болж таарах нь ээ?

Шарын шашны лам хүн уул нь номоороо бол орчлонгийн бүх нүглийг тэвчих ёстой юм байна. Мөнгө бол нэг нүгэл нь. Гэтэл миний ажил бүтэх үү, би сайн хүнтэй учирах уу, би гадаад явж чадах уу гэсэн аргаа барсан хүмүүст ухаарлын сургаал хайрлаад явуулахын оронд өгсөн мөнгий нь халааслаад авсан бол тэр лам дан ганц шашныхаа хуулийг зөрчөөд барахгүй эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл биш үү?

Яг ирээдүйг харж чадах уу? Үнэхээр ирээдүйг харж чаддаг байсан бол хүмүүс хууртсаар, хууртсаар нэг л өдөр сайн хань, асар их мөнгө, баяжуулах тарнийн нууц, ажил бүтээдэг үрэл, төрөл бүрийн шившлэгийнхээ үр дүнг хожмын нэг өдөр та нараас нэхнэ гэдгийг харж чадсангүй юу? Мөнгий нь халааслаад золгсохгүй Монгол хүн энэ сайхан шашныг ойлгодоггүй үхэр мал учираас өөртөө гомд гэж давхар доромжилсоор байх уу?
Өгөө аваа тэнцэх нь хүний хорвоогийн шударга ёс учираас Монголчууд мөнгөө өгч барсан учир одоо хариугаа нэхэж, шаардаж авч, шударга ёсыг тогтоох цаг болжээ. Хууль бол шударга ёсыг хамгаалдаг хэрэгсэл мөн биз дээ? Аливаа халдлагаас хамгаалах эрхийг хэрэгжүүлэх хэрэгсэл нь хууль мөн биз дээ?

Бодит байдал дээр дан ганц лам ч биш ирээдүйг харж чаддаг гэж дүр исгэсэн бол шашны хувцас өмсөж, хийдэд сууснаар бодит байдлыг гуйвуулсан, эсрэг талаа тухайн дүр төрхөөрөө хууран мэхэлсэн, хууран мэхлэх үйл ажиллагаагаа үгээр, үйл хөдлөлөөр илэрхийлсэн буюу Эрүүгийн хуулийн 148-р зүйлийг илт, тодорхой зөрчиж байгаа хэрэг биш үү? Тийм гэмт хэрэгтнийг хаацайлан, өөрийн ивээл дор байлгах ямар ч сүм хийд бас 148-р зүйлийг зөрчиж байгаа хэрэг биш үү? Гэтэл гэмгүй хүн шиг гэмт үйлдэл, гэмт хэргээ үйлдсээр, олон гэнэн, гэмгүй эмэгтэйчүүд, хөгшид, залуучуудыг хохироосоор л байх уу?
Монголын төр ард түмнээ ид шидтэнгүүдэд, тархиндаа хар нүхтэй дүр исгэгч нарт залилуулан, эд хөрөнгөөрөө хохирохы нь хараад л суух хэрэг үү?
Хүн төрөлхтөний мэдлэгийн эсрэг нулимж, ид шидтэнгүүд, дүр исгэгч нарыг өөхшүүлээд л суух хэрэг үү?
АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ гэж хоосон үг бичсэн хэрэг үү?


Моралтай Монгол Сан

Бусад мэдээ

Nov 10, 2019 82

Tseesuren Byambaa

1 (2)
2
2
3
3
20190817_220633
20190817_220633
20190817_220641
20190817_220641
20190817_221037
20190817_221037
20190817_221134
20190817_221134
20190817_221233
20190817_221233
20190817_221421
20190817_221421
20190817_221619
20190817_221619
Previous Next Play Pause
1 (2) 2 3 20190817_220633 20190817_220641 20190817_221037 20190817_221134 20190817_221233 20190817_221421 20190817_221619
Oct 09, 2019 95

ТУВА БӨӨЛӨӨ БҮХИЙ ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/