Уншиж байна...
Нийтийн сууцанд бөөг бөөлүүлдэггүй хуультай болъё!

Сая хол давсан хүн амтай их хотын соёлд бөө тохирохгүй байна. Үүнийг би хойно давтаж ч хэлэх болно. Яагаад гэвэл хажуу хавирганд минь бөө бөөлөөд салахаа байлаа. Шинэ орон сууцанд 3 жилийн өмнө нүүж ирэхэд нөгөө орцонд нэг бөө айл байдаг тухай гадаа нарлаж суудаг хөгшчүүдийн амнаас сонсдог байв. Хэсэг хугацааны дараа манай орцны зарим давхруудад 2-3 бөө суудаг болсон сураг гарч эхэлсэн. Хэнгэрэг дамар нь ч холоос бүдэг, бүгтхэн сонстдог болохоор нэг их юм ч бодоогүй. Гэтэл өнгөрсөн жилээс баруун хөрш, саяхнаас зүүн хөрш бөөлж эхлэв. Ердөө хананы цаана бөө бөөлөөд наанадаа хажуу айлд минь, цаанадаа улс орон, энэ дэлхийд минь энх амгалан, эрүүл энхийг авчраад лай ланчиг бүхнийг нь зайлуулаад байгаа бол үнэхээр сайхан л байна. Харамсалтай нь, хөрш бөө нар хүүхдийн минь нойрыг зайлуулж, айж цочоогоод байна. Хөгшчүүд угийн нойр муутай дээрээ унтаж чадахаа болиод улаан нүдлэн үүрээр босч дулаан гэрээсээ гарч дуу чимээнээс холддог болов. Залуус бид байнга бөөгийн дуудлага ч юмуу нэг тийм дуу чимээг нь сонссоор байгаад хаа яваа газарт нөгөөх нь чихэнд сонстож дүүнгэтээд сүүлдээ хагас солиорлын байдалтай болж эхэлж ч байх шиг байна. “Айл бүрт нэг Солонгост ажилладаг хүн, нэг архичин, нэг бөө байдаг” болсон гэж хошигноод байсан маань одоо шоглоом болж тайван амьдрал алдагдуулж эхэлж байна. Хамгийн хорлонтой нь нөгөө бөө нар чинь хэдийд ч хамаагүй хамаг байдгаа дуугаргаж бөөлж эхэлдэг. Тэдэнд харанхуй шөнө, хар үүр, амралтын өдөр гээд ер нь ямар байх нь хамаагүй байдаг бололтой. Над шиг ийм зовлонтой айл манай орон сууцныхан бүгд гэхэд болно. Бас өөр орон сууцанд ч ийм зовлон үүсээд түүнийгээ яаж ч чадахгүй байгаа тухайгаа ярьж байсан. “Бөөлөхөө болиоч ээ, хүүхэд уйлаад байна” гэхээр нь “Би бөө хүн шүү. Танайхыг яаж ч чадна” гэдэг тухай, олон удаа ингэж хэлүүлээд айсандаа сүүлдээ өөрсдөө байраа зарж нүүхээр шийдсэн тухайгаа ярьж байна.
Эрхэм улстөрчид, эрх мэдэлтнүүд ээ, Тамхины хяналтын тухай хуультай болсон шиг Бөөгийн хяналтын тухай хуультай болбол яасан юм бэ? Энэ олон бөөгөө цэгцэлж өгөхгүй бол Хөвсгөлөөс эхлээд хөдөөнөөс голдуу тодорч ирсэн бөөнүүд айлын байр түрээсэлдэг юмуу, бөөлж олсон орлогоороо нийтийн сууц худалдаж авч орчихоод бусдын амар тайван амьдралыг бусниулж, “Намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав” гэж жирийн иргэдийг дээрэлхээд байна. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, дэргэд бөө ойрхон” хэцүүхэн амьдрал хотын иргэдийг чинь ядрааж байна шүү, Бат-Үүл дарга аа.  Нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын бөө бөөлөх ёсон эдүгээ цагт сая хол давсан хүн ам төвлөрөөд буй их хотын соёлд тохирохгүй байна. Хотын их ачаалал дунд ажиллаж ядраад ирж буй хүмүүс амрах гэж гэртээ ирээд амар заяагаа үзэхээ байлаа.
Эрх мэдэлтнүүд, эгэлгүй баячууд шиг хөршгүй хаусанд амьдардаггүй болохоор нийтийн сууцныхан бөө хөрштэй болсоор л байна. Орон сууц, олон хүн төвлөрсөн газар бөө бөөлөхийг хориглоно гэсэн хууль гаргачихвал бөө нар уул овоо, сахиус шүтээнтэй газраа очиж бөөлөх байх. Дээрээ хэдэн давхар айлтай, толгой дээгүүр нь баахан хүн хөлхөж байгаа нийтийн орон сууцанд бөөлж байгаа бөөд дээд тэнгэрээс онгод шүтээн нь төвөггүй бууж ирдэг л юм байх даа.
Б.Эрдэнэ

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/