Монголд хамгийн их байгаа зүйл юу гэж хүнээс асуувал приус машин болон бөө гэж хариулах байх. Хэн ч билээ нэг хүн 33 мянган бөөтэй болж байж ханаж, цадна гэж ярьж байсан. Тэр үнэн бол манай улсын бөөгийн тоо тэр хэмжээнд бараг хүрчихсэн байх. Гэр хорооллын нэг гудамжинд гэхэд гурван бөө байх жишээтэй. Шөнө орой болохоор л хэнгэргээ балбаад, хавь ойрын хүн унтуулахгүй ядаргаа болно доо, харин ч нэг. Зарим айл бөөгөөс зугтаж, хашаа байшингаа хүртэл зараад нүүж байгаа гэнэ, цаана чинь.
Гэхдээ Улаанбаатараас ойр хавьд нь бөө байхгүй хашаа олно гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Харин ганцхан бөөтэй гудамж байвал хаашаа юм гэхээс. Гэхдээ хойд, урд талын гудамжинд байгаа бөөгийн хэнгэргээ хамаг хүчээрээ балбах дуу ч бас сонсогдоно гэдгийг тооцох хэрэгтэй юм. Тэгэхээр бөөгөөс зугтах боломж байхгүй гэсэн үг.  Үгүй ээ, бод доо. Цаана чинь гудамжиндаа хэдэн бөөтэй гэдгээсээ шалтгаалаад хашаа байшингийн үнэ өсч байна гэнэ. Ойр хавьд нь ердөө ганцхан бөөтэй хашаа байшингийн үнэ даруй 4-5 саяар нэмэгдэж байгаа юм байх аа. Хамгийн гол нь тав тух, шөнө нойр үргээх хэнгэрэг байхгүй гэдгээрээ давуу тал болоод байгаа гэсэн. 
 
Бөө нар эдийн засагт хүртэл нөлөөлж, үл хөдлөх хөрөнгийн үнийг унагаж байна шүү дээ. За энэ юу ч биш.  Сүүлийн үед бөө нар сүрхий хөлжиж байгаа юм уу даа. Том, жижиг хотхон, байр байшинд 2-3 бөөтэй болчихож. Аргагүй дээ, өнөө цагт лам, бөө хоёр олж байгаа орлогынхоо хэмжээгээр олигархиудын араас жагсч байхад.  Саяхан нэг найзтайгаа уулзлаа.  Хажуу талын айлынх нь хэн нэгэн нь бөө гэнэ ээ. Тэгээд орой орондоо ороод сайхан унтах гэхээр л хэнгэргээ нүдээд эхэлдэг юм байх. Түүнээс болоод бүтэн нойртой хонож үзэлгүй нэлээд удаж байгаа гэсэн.
За тэр нойр ч яамай, хоёр нялх хүүхэд нь айж, цочиж уйлаад хэцүүддэг гэнэ ээ. Байн байн ширэглэхэд аяганд бөөгийн дүрс гардаг. Аргаа барахдаа нүүхээр болж байгаа гэсэн.  Одоогийн байрнууд хана нь гэж хальс болсон. Хажуу айлын эхнэр, нөхөр хоёрын яриа хажууд нь суугаад чагнаж байгаа юм шиг чанга сонсогддог ч байр байгаа нь үнэн. Тийм байхад хамаг хүчээрээ балбаж байгаа хэнгэргийн дуу хавь ойроор нэг цуурайталгүй яах вэ дээ.
Тэгээд ганцхан сонин юм байгаа нь тэр бөөгийн онгод тэнгэр нь харанхуй шөнө болоод, хамаг амьтан унтаж амрах үеэр буудаг нь ч бас юув дээ.  Эсвэл бөө хүмүүс албаар тэгж бусдын амрах цагийг тааруулж хэнгэргээ балбаж, хүүхэд айлгана гэж баймааргүй юм. Энэ асуудлыг хэн нэгэн нь жаахан анхаарна байгаа. Одоо төрд хандах нь хаашаа юм. Барилгын компанийн захирлуудыг зузаан ханатай байр бариач гэж гуймаар ч юм уу. Эсвэл Бөөгийн холбоо гэж байгуулаад, онгод тэнгэрүүдийг өдөр бууж байхаар зохицуулах арга чарга хайх хэрэгтэй байх.  Гэхдээ энэ бүхэн жаахан хүндрэлтэй ажил болчихоод байна.
Тиймээс “Бөөгүй байр хайж байна” гэсэн зар өгөөд, нүүвэл арай амар болов уу. Ядаж байхад бөөтэй байр авахгүй гээд хүн амьтан сонирхохгүй ч байж магадгүй шүү.  Тэгээд гудамжиндаа цөөхөн бөөтэй хашаа байшингийн үнэ нэмэгдээд байхад орцондоо бөөгүй байр бол ч бүр дийлдэхгүй болох байх аа, яваандаа.  Одоо бол Зайсан болоод Туул голын эрэг хавиар байгаа том хотхонууд их үнэтэй байгаа. Хэдхэн жилийн дараа бөөгүй байр хамгийн үнэтэй болж байж ч магадгүй юм. Ер нь энэ барилгын компаниуд “Бөөгийн хотхон” гээд аятайхан байшингууд барьчих хэрэгтэй.
Тэнд нь Монголын олон мянган бөө нарын арай мөнгөтэй, хөрөнгөтэй нь очоод орчих нь биз. Арай жаахан ядуувтар бөө нар нь “Бөөгийн хороолол” үүсгэчихгүй юу. Тэгээд хэнгэргээ шөнө нүднэ үү, өдөр балбана уу хамаа байж уу. Онгод тэнгэрүүд нь төөрөлдөөд, солигдоод байхгүй бол хэн нэгний амгалан тайван байдлыг алдагдуулаад байхгүй амар зүгээр.  Иргэд ч гэсэн бөө дээр очиход бүх зүйл нэг дороо амар байхгүй юу. Сонголт хийгээч ээ...
 
 

Бусад мэдээ

Nov 10, 2019 83

Tseesuren Byambaa

1 (2)
2
2
3
3
20190817_220633
20190817_220633
20190817_220641
20190817_220641
20190817_221037
20190817_221037
20190817_221134
20190817_221134
20190817_221233
20190817_221233
20190817_221421
20190817_221421
20190817_221619
20190817_221619
Previous Next Play Pause
1 (2) 2 3 20190817_220633 20190817_220641 20190817_221037 20190817_221134 20190817_221233 20190817_221421 20190817_221619
Oct 09, 2019 96

ТУВА БӨӨЛӨӨ БҮХИЙ ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/