Уншиж байна...
Төр засаг нэг л биш ээ. Урьд өмнө эдийн засаг хямарч байсан уу гэвэл хямарч л байсан. Зөвхөн өнөөдөр хямарчихаад байгаа юм биш. Хамтдаа хэлэлцээд хямралыг даваад гарсан түүх саяхан байв. Нийгмийн амьдрал ядуурч, сайд нар огцорч байв уу гэвэл ядуурч, огцорч л байсан. Энэ нь дэлхий нийтийн жишиг, хүний нийгмийн жамт ёс. Харин төр засаг маань энэ бүгдээс нэг л өөр замаар яваад байгаа нь сонирхол татахаас гадна айдас төрүүлнэ. Үнэнийг хэлэхэд сүүлийн хоёр жилд нийт иргэд нэг л айдас дундуур явж иржээ.
    Албан тушаал, суудлын төлөөх хэт улайрал, хувийн эрх ашгийг өндөрт тавьсан байдал, улстөрийн хүчнүүдийн хоорондын толхилцоон, намын дотоод самуун гээд бүгд өөр болчихжээ. Монгол Улсыг дөнгөж өчигдөрхөн байгуулсан юм шиг хэдэн сайд дарга нар индэр дээрээс ихэд дөвчигнөх юм. Ийн дөвчигнөхдөө дандаа худлаа ярина. Хямрал нүүрлэлээ хэмээн хаа хаанаа халаглах. Амьдрал ядуурлаа хэмээн гэрт гадаагүй үглэх. Тэгээд шийдвэр гаргах түвшинд ээлжит, ээлжит бусаар хурал хуй зарлаад л хөл болно. Ингэхээр нь ард олон одоо л нэг арга хэмжээ авах нь гэтэл байдаггүй. Өнөөх хуралдаан маань нам эвслүүдийн хэрүүл болж, сүүлдээ намын дотоод хуйвалдаан руу орчих жишээтэй. Яачихсан Засгийн газар, яачихсан УИХ вэ.
    Тэртээ тэргүй монголчууд бидэнд итгэж найдах төр үгүй энэ цаг дор өөрсдөдөө л итгэж амьдрахаас өөр аргагүй. Монголчууд л болсон хойно зүдэрч ядуурахаараа өнөөх лам хар болж хэдэн төгрөгөө бариад гүйдэг биз дээ. Түүнээс биш бид чинь тарган цатгалан явахдаа тэднийг тоож хардаггүй бас сэхүүн зантай улс. Угаасаа тэнгэр язгууртан бид нар бөөгийн шашинт улс. Тэгэхээр бид нарт Төрийн зайран Д.Бямбадорж хэмээх нэг хүн байх ёстой. Д.Бямбадоржид чухам хэн Төрийн хэмээх цол чимэг хайрласныг мэдэхгүй. Хаа сайгүй л өөрийгөө Төрийн зайран хэмээн хэлж, хэлүүлж явах юм билээ. Өөрийнхөө уран бүтээлийн номыг гаргахдаа “Төрийн зайран Д.Бямбадорж” хэмээн тодоос тод бичсэнээс харвал яах аргагүй Төрөөс хайрласан мэт. Ингээд Монгол Улсад хүчинтэй мөрдөгдөж байгаа хууль дүрмийг хараад байхаар “Төрийн зайран” гэсэн нэршил, түүнийг хэн нэгэнд олгох тухай нэгээхэн ч үг өгүүлбэр байхгүй.
    Үнэхээр л төрд хэрэгтэй, Төрийн цол чимэгтэй зайран юм бол одоо хэргээ гаргах цаг нь болсон. Төрийн хэмээх нэрийг тэр болгон зүүгээд байдаггүй гэдгийг ч та бүхэн сайн мэдэх байх. Яагаав, өнөөх Сүхбаатар жанжны тухай кинонд “Харав уу, та нар. Ардын намын жанжин намайг төрд хэрэгтэй зайран гэлээ” хэмээн нэрт жүжигчин цээжээ дэлдэж зогсдог доо. Тэгэхдээ та бүхний ажил үйлсийн төлөө өдөр шөнөгүй хэнгэрэг дэлдэж, хамаг эд эсээ үхүүлж байгаа шахуу юм ярьдаг биз дээ. Хэдийгээр тус кинонд үүнийг өгүүлэгчийг эсрэг дүрээр гаргасан ч энэ бол гарцаа байхгүй Монголоо гэсэн зүрх сэтгэл, улс эх орноо гэсэн иргэн хүний зовнил юм. Тэгэхээр нэгэнт Төрийн хэмээх цол хүртсэн л юм бол энэ болохгүй байгаа төр улсаа засалцахад гар бие оролцмоор байна. Ер нь Төрийн нэрийг ийн хаа хамаагүй хэрэглэж, барьж явж болдог юм уу гээд олон асуудал хөндөгдөнө шүү. Хууль журмаар оноогдсон ийм нэршил үгүй атал ийн нэрлүүлж яваа нь өөрөө гэмт хэрэг болох учиртай. Чухам энэ нэрийг яагаад сонгож, юуны тулд улайраад байна гээд ярих юм бол олон асуудал босох нь дамжиггүй. Ямар ард олон өгчихсөн хоч биш. Төрийн нэрээр яваад байгаад хамаг учир бий. “Суурин” Балдан, “Нохой” Дорж гээд ард түмний өгчихсөн хоч биш биз дээ. Төрийн зайран шүү дээ.
     Улс эх орныхоо уруу дорой байдлыг арилгахын төлөө хаврын шороон дунд иргэд талбай дээр жагсч байхад Төрийн зайран цонхоор харж зогссон байлгүй. Эсвэл хэн нэгийг бөө болгох аянд мордож байсан ч болох юм. Хэрвээ Төрийн зайран хэмээх цолыг Төрөөс олгодог бол зарим хүмүүст өгөх хэрэгтэй. Тухайлбал, болсон болоогүй Төрийн төлөө зүтгэж, эдийн засгийг унагасан хэрнээ унагаагүй хэмээн гүрийж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайдад ч өгөхөд яагаад болохгүй гэж. Д.Бямбадорж зайрантанд сануулахад Төр үнэ төлбөргүй хэрэглүүлсэн нэрийнхээ төлөөсийг нэхэх цаг нь нэгэнт болчихлоо. Нэг хувийн хэвшлийн нэрийг зөвшөөрөлгүй ашигласныхаа төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээдэг биз дээ. Тэр ч бүү хэл ял авч байсан тохиолдол бий. 
С.Баяр
 
 

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/