Нэгэн цагт Монгол бөхийн хоймор эзэгнэж явсан дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын цол гуншингийн уртыг гайхан бахархдаг байсан цаг аль эрт ард хоцорчээ. Сүүлийн үед өөртөө цол чимэг олгох, нэр сүр өгөх явдал газар авсан энэ цагт бол хоёр аваргын цол чимэг дарагдах аж. Цол чимэг олгодог Төрийн бус байгууллага хэдэн зуугаар тоологдоно. Түүнийгээ нэр алдарт дуртай нэгэнд зарна гээд хөл ихтэй болсон цаг. Ерөөсөө нийгмийн бүхий л салбарт цол гуншинтунууд дүүрэн болсон. Улстөр, урлаг соёл, эдийн засаг, боловсрол гээд бүхий л салбарт цол гуншинтангууд эгнээ байраа хэдийнээ эзэлжээ. Энд зөвхөн ганц нэгэн жишээ татъя. Тухайлбал, П.Давааням гэх нөхрийн цол гуншин бараг богино өгүүллэгийн хэмжээнд очих нь. Тодруулбал, П.Давааням нь “Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн, Хунтайж, Чингисийн ач, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршал корпус командлагч, Баатар, Дэлхийн аварга, АНУ-ын их сургуулийн хүндэт профессор гээд хөвөрнө. Үхсэн хатсаны дэлхийн аварга, Хунтайж вэ. Юун профессор. Хэн түүнд өгөв гэхээр тэндээс эндээс өгсөн тодорхой баримт байхгүй. Хэдэн дуртай гарууд Төрийн бус байгууллага байгуулж бие биеэндээ цол чимэг хайрладаг бололтой юм. Гэтэл үүнээс ч илүү гарчихаар хүмүүс бас бий. Яагаав өнөөх мөнгө далладаг, мөнгө тогтоодог Б.Сарандаваа. Түүний цол чимгийг жагсаавал “Монгол Аура” энергийн төвийн тэргүүн, Монгол Улсын боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, Сүнс судлаач, Түмэн гэрэлт Дарь эх, мөнгө баригч, дуудагч, мөнгөний эрлэг, Ямандаг хотхоны эзэн, Мозабекийн хүндэт эдийн засагч, философич" гэнэ дээ. Б.Сарандаваагийн боловсрол судлах, хүндэт эдийн засагч энэ тэр бол өмнөөс нь ичиж үхмээр. Юуных нь эдийн засагч байхав дээ. Ёстой л хүн луйвардаж олсон мөнгөө тоолж барвал их юм. Ийм цол гуншинтай хүмүүс Монгол Улсаар дүүрлээ. Хамгийн сонирхолтой нь манай эрх баригчид, УИХ-ын гишүүд хүртэл энэ мэт цол гуншинд туйлын дуртай. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сонин сэтгүүлийг аваад харвал бас л хэрэгтэй хэрэггүй цол гуншин хөвөрдгийг уншигч та анзаарсан байх. Тэгэхээр ч бусад нь арга байж уу даа. Н.Дөл

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/