Хүүхэд бол хүүхэд. Тэдэнд төрөлхийн авьяас заяаж болох боловч түүнийг “нууж, дарах “ нас гэж бий. Тэрхүү авьяас чадвар илэрч янз бүрийн үйлдэл гаргаж, айлдвар шиг зүйл ярьж болно. Хүүхдийн ийм байдлыг томчуул л дэврээхгүй бол хүүхэд өөрийгөө сурталчилж нийгэмд түгэхгүй. 

Насанд хүрээгүй хүүхдүүдээ Нэгдсэн тахилга дээр авчрах явдал эхлээд гарч байв. Улаач нарын бөөлөхийг хараад савны таг барьчихсан, түүнийгээ элдэв зүйлээр нүдэн “томчуулаа” дууриаж бөөлж, элдэв явдал үйлдэл байдал нүдэнд өртдөг байсан. Томчуул өхөөрдөж хүүхэд ч тэрэндээ баясан хөөрч бөөг дууриах үйлдэл хийнэ.
Нэг удаа фейсбүүк жиргээнд гурван настай бөө хүүхдийн тухай тавьсан байлаа. Тэгээд хийгэмд түгж шүүмжлэл өрнөсөн юм. Манай нэг гишүүн Нэгдсэн тахилга дээр бяцхан хүүхдээ хуяглаж, бас жижигхэн хэнгэрэг бариулсан яваатай таарсан.
МБНЭ-ийн ДЦХ-аар энэ асуудлыг яаралтай авч хэлэлцсэн юм. Тэгээд ийм байдлыг бөөгийн зан үйлд гаргаж болохгүйг хатуу анхааруулж, таслан зүгсоох үүрэг өгсөн.
МБНЭ-ээс баталсан “Монгол бөөгийн ёс зүй”-д
“ 7.Бөөгийн онгодын бариа бөө болохоор заяагдсан хүнд хэдэн ч насанд илэрч болох ч үүнийг бөөлсөн хугацаа жилд оруулан тооцох нь буруу. Зөвхөн хуур амилуулах, яслуулах, залаалуулах, анхны бөөллөгөөс хойш л (эхний чанар, чандруу нэрэх үйлээс хойш) бөөлсөн жил хугацааг тооцно.
8.Монголчууд бидний өвөг дээдсийн маань сургаж хэлсэнээр бол чөмөг дүүрсэн байх. Энэ нь эмэгтэй хүүхэд 13 нас, эрэгтэй хүүхэд 15 нас хүрэхэд бөө болох боломжтой ч ухаарал төлөвшил суусан насанд нь бөөгийн угийг бариулах.” Гэж заасан байдаг.
Монгол бөөгийн ёс зүйг сахигтун.


жиргээ "Гурван настай бөө"

Зуд болохоор нохой зоолно
Зовлон ихэдхээр .........

Бусад мэдээ

Jun 21, 2020 115

Онгод

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/