Уншиж байна...

Бөөгийн ёсонд онгодууд анх удаа улаачдаа буух үйл нь цаг хугацаатай бөгөөд тэнгэрийн үүд хаагдсанаас хойш болдоггүй гэж өгүүлжээ. Тэнгэрийн үүд гэгч нь хаагдсанаас хойш шинэ удган, бөө төрдөггүй гэсэн үг. Энэ жилийн тухайд тэнгэрийн үүд аравдугаар сарын 22-нд хаагдсан аж.

Гэтэл Баянзүрх дүүргийн VII хороонд байрладаг орон сууцны зургадугаар давхрын тагтнаас унасан хүн “Бөөгийн онгод орлоо” гэж хэлээд үсэрсэн хэрэг гарсан тухай сонсоод ихэд гайхлаа. Ар гэрийнхэн нь дэггүй хүүхдээ “Бөө болох гэтэл онгод нь орохгүй байж байгаад гэнэт шөнө унтаж байхад нь орж ирснээс ийм юм боллоо” гэж өмөөрсөн тухай телевизийн мэдээгээр цацагдаж байв. Энд логик алга байгаа биз. Тэнгэрийн үүд хаагдтал хаана юу хийж явсан онгод гээч вэ. Эрvvгийн хуулийн 95 дугаар зvйлд “Бусдыг амиа хорлоход хүргэх” гэсэн заалт бий. Энэ зүйлд “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл дээрх тохиолдолд хэнийг шийтгэх вэ. Улаачаа амиа хорлоход хүргэсэн онгодыг уу. Сүүлийн үед бөөгийн онгодтой холбоотой хүний амины хэрэг олонтаа гарах боллоо.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Ээж хад шүтээний дэргэд болсон удган болох гэж байгаад буцалсан халуун усанд шалзарч амиа алдсан эмэгтэйн хэрэг, архинаас гарах гээд халуун архиар утуулж амиа алдсан хэрэг гээд онгод, бөөтэй холбоотой хэргүүд ар араасаа хөвөрч байна. Одоо бүр хэтрээд тагтнаас хүн түрхэж алчихаад “талийгаач бөө байсан юм аа” гэж хэлэх л дутаад байх шиг байна. Тиймээс бөө удгадыг цэгцлэх цаг болжээ. Саяхан нэг мундаг бөө Центрпойнтын хавьцаа бусад бөө нарыг цуглуулаад нэг бүрчлэн шалгаж “Чи жинэхэнэ ориг бөө байна”, “Чи биш, хульхи нь байна” гэх зэргээр “”аттестатчилна” гэсэн сураг гарч байснаа чимээгүй болсон. Мэдээж, нэг ч бөө очоогүй байлгүй. Тэгээд ч бөө бөөгөө хумина гэж юу байх вэ. Энд төрөөс л оролцох хэрэгтэй байна. Иргэд ч хараал хийчих вий гэж айлгүй өөрийнх нь талаар худал чалчсан бөөг цагдаад өгчихмөөр байгаа юм.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүртэл УИХ-ын чуулган дээр бөөгийн талаар "Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй” гэж хэлж байсан билээ. Арга ядсан хүний энэ гуйлтыг хууль тогтоогчид хэрхэн хүлээж авсан, биелүүлэх эсэх нь харин тодорхойгүй байна. Бодвол бүгд л өөрсдийн гэсэн багш, бөөтөй болоод тэр биз. Угтай гэдгээ мэдчихээд авахаар бэлдэж байгаа нөхдүүд ч байж магадгүй юм шүү. С.Ламбаа сайдын хүсэлтийг биелүүлэхгүй цаарглаад байгаа болохоор нь л ингэж хардаж байгаа юм шүү.

Х.Сайхан

 

Бусад мэдээ

Jun 20, 2022 225

ДАШДАВАА УДГАН1

Jun 14, 2022 114

ДАШДАВАА УДГАН

Jun 13, 2022 112

ДАРЖАА ЗАЙРАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/