Уншиж байна...

ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ-2015 ОН. Монголчуудын гал голомтыг сахин суугаа Эх нутгынхаа төлөө тэмцдэг хүн бүхэнд:

Анхаар, БУРХАН ХАЛДУН халдлагад өртөж эхэллээ.

Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн БУРХАН ХАЛДУН-д бөөлөх явцдаа нисгэгчгүй онгоц зэргээр иж бүрэн тоноглосон гадаадынханыг илрүүлэв.
МБНЭ-ээс зохион байгуулах арга хэмжээний хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 05.00 цагт хийсэн Нарны залбиралд олон зуун бөө, мөнх тэнгэрээ шүтэгчид оролцов. Тэндээс хөдөлсөн цуваа Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт БУРХАН ХАЛДУН-ы цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр очиж байрласан билээ.


2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын зүрх уул БУРХАН ХАЛДУН-д “Тэнгэрийн Улаач” нар Мөнх тэнгэрийн ёслолоор хүндэтгэл үзүүлж бөөлсөн бөгөөд их хайрханаа нэн даруй хамгаалах цаг үе ирсэнийг “Онгод”-ын айлдварууд өгүүлсэн билээ. Мэдээллийн дагуу МБНЭ-ийн төлөөлөл, их хайрханыг хамгаалах үйлст амьдралаа зориулж яваа байгаль хамгаалагч Хурцын хамт цагаан арлын Алтан Үлдийн овооноос хөдөлж БУРХАН ХАЛДУН хайрханыг зорьсон юм. Энэ явцад Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн нисгэгчгүй онгоц зэрэг иж бүрэн судалгааны техник бүхий гадаадын болон монголын бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Тэднээс хайрханд хийсэн иж бүрэн судалгаанууд болон малталт хийсэн материалууд олджээ.
2015 оны 2 дугаар сар 25-ны өдөр МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар хийсэн ярилцлагын хэсгээс:
ЭХЛЭЭД БИД ИХСИЙН ГАЗАР ЛУУГАА ДОВТЛОХОД ХЭН Ч АНЗААРСАНГҮЙ. Дэлхийн улс гүрнүүд засгийн газрууд хоорондоо гэрээ хэлэлцээ хийж, ганцхан туйрыг судлах гэж судлаач эрдэмтэд нь газар мөлхөн тэмтчиж, сантметр, сантметрээр бийр юугаар шүүрдэн газрыг нарийн шинжлэн судалж буй төсөл дээр ажиллагсадыг хараад шинжлэх ухаан гэдгийг биширч явлаа. Гэтэл Монголын урдаа барьдаг эрдэмтэд баг болж, ноёд түшээд нь хамгаалалт болж, хэдхэн хоногийн дотор хүрз, лантуугаар зэвсэглэсэн ирээдүйн эрдэмтэн нэр зүйх оюутнууд, 10, 20, 30 туйрыг ухаж төнхөж байхдаа тааралдав. Тэдний газар цохих лантууны цохилт бүр ирээдүй хойч үе, үр удмаа тийм байдлаар сэглэж байгааг сануулна. Тэгээд одоо тэнд сүлд сүүдэр нь арилчихсан, ургамал ногоо нь өнгө алдан гомдсон тийм газар үлджээ.
ДАРАА НЬ ХҮННҮ, СҮННҮГИЙН ҮЕЭС ГАЛ ГОЛОМТ БОЛЖ ИРСЭН НОЁН ХАЙРХАН ЛУУ ДОВТЛОВ. Их ноёдын чуулга нь түмний нүд харуулдан байж, хулгайгаар шахуу худалдан Ноён хайрханаа устгах төлөвлөгөөг батлав. Ноёд түшмэд, хиа туслахууд, хэвтээ, босуул нараар хамгаалуулан Ноён хайрханыг хүчирхэг техникийн хүчээр малтаж эхлэв. Үлгэрт гардаг шиг аймшигтай олон арван толгойтой, хөлтэй “Мангас” араа шүдээ яралзуулан дээд өвгөдийг минь газрыг хурц хумсаараа малтаж байна. Тэртээ хол Ноён уулыг малтах хүчирхэг техникийн малтуурын чимээ энд гэртээ суугаа миний, бидний зүрхийг самран өвтгөв. Яалтай билээ монгол заяаг. Ийм үйл хийсэн ноёд түшмэл хаадын хойч үе, залгамж чанарт Мөнх тэнгэр гэсгээлээ хайрлана. Баялагийн хараал хүртэнэ өөр хувь заяа байхгүй.
Турк Улсын ноёд шийдвэр гаргаж байх юм. Харийн нутагт байгаа Европ тивийг чичрүүлж байсан Сулейман хааны зөвхөн нэг бунханг хамгаалах гэж Турк улс Сири Улсын хилийг зөрчин 500 гаруй цэрэг, 100 орчим танк, хуягт техник илгээв. Гэтэл Монголын ноёд шийдвэр гаргаж байх юм. Тэд өөрийн нутагт байгаа эртний их цагаан хэрмийг бариулах хүртэл суу алдрыг цуурайтуулж явсан Хүннү гүрний 250 гаруй бунхан, булш орших Ноён уул руу гадаадынхантай хамт, тухайлбал “Сентерра гоулд” хэмээх компаны хэдэн мянгаар тоологдох ажилтан, хэдэн зуугаар тоологдох ачигч машин, газар малтагч хүнд механизмын хамт довтолгон илгээж байх юм. Ийм үйл хийснийг Мөнх тэнгэр яавч мартахгүй. Хоёр өөр газар бараг ижил зүйл рүү нэгэн цаг хугацаанд довтолсон хоёр үйл явдал тохиов. Хэн яаж хандав, хараач. Монголын өнөөгийн ноёд ард түмнийхээ өмнө, цаашилбал дэлхий нийтийн өмнө ичиж үхэмээр шившигт хутгалдаж байна.
ЭНЭ ҮЕД МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨЛГИЙ НУТАГ, ГУРВАН ГОЛЫН БЭЛЧИР, МОНГОЛ УЛСЫН ЗҮРХ УУЛ “БУРХАН ХАЛДУН”-Д ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГИЙГ ЗӨРЧИН ХАЛДАХ ШИЙДВЭР ГАРАВ. Ингэж нэрлэхээс өөрөөр юу гэхэв. Эхлээд аялал жуулчлалын бүс болгох юм гэнэ, улмаар тэнд хүн үзэж, гайхширан бишрээд байхаар үйл явц өрнөх юм гэнэ. Онгон байгальд нь гар хөл хүрэхгүй юм байх. Өнөө үлгэрт гардаг шиг “хутга хүрэлгүй мах идэж, хундага тулгалгүй архи хүртэж” жаргалын орон болгох юм байх. Тийм үе ирнэ л дээ. Одоо арай цаг нь биш ажээ.
Эхлээд өнгөрсөн үе рүүгээ хүрз, жоотуу барин дайрч эхэлсэн тэд, өнөөдөр хүнд техникийн шанагаар малтаж байна. Маргааш тэд монголын газар нутгийн алтан гагнаасыг бусдад худалдаж дуусгана. Баялагийг нь янз бүрийн гэрээ хэлэлцээрээр халхлаад зөөгөөд дуусна. Тэгээд хойч үед юу үлдэх вэ? Ямар биднээс хоол гуйсан биш, газрын хөрсөн дор байгаа алт, уран, газрын ховор элемент, энэ их баялагаа өөрсдөө эзэмших чадалтай болсон үедээ яагаад ухаж болдоггүй гэж...
Зөвхөн Оюу толгойн баялагийг Монголдоо үнэ цэнэтэй, үр бүтээлтэй гадагш гаргалаа гэхэд бид улс төр, эдийн засаг гээд олон талаар босоод л ирэхээр байгаа шүү дээ. Гэтэл бахь байдгаараа ард түмэн ядуу хэвээр. Бид ийм хувь тавилантай юм гэж үү. Түүнд ганцхан хариулт бий, тэр нь “үгүй” гэсэн дөрвөн үсэг шүү дээ.
Монголын бөө нар нэгдсэн тахилгууд хийнэ. Эдгээр буруу үйл явдалд саад хотгор хийх зан үйлийг хийж, таслан зогсоох болно.

 

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/