Уншиж байна...

Энэ үйл явдал, манайд бус Өвөрмонголд өрнөж байна. Өвөрмонголчуудын ярьж, бичиж байгаагаар Улаан хад аймгийн Ар хорчин хошууны иргэн Чимэдцэрэнгийн Баяннамсрай гэгч маш богино хугацаанд бөөгийн өндөр дээд цолонд хүрч, монгол төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгаж, Өвөрмонголын сүлжээгээр нэр алдар нь түгэж, олны гайхашралыг төрүүлж байна.
Саяхан тариалан эрхэлж явсан Ч.Баяннамсрай бөө болсоноор хувь заяа нь гэнэт өөрчлөгдөн орон нутагтаа тодорч, Ар монголын бүх цол алдарыг тун багахан хугацаанд хүртсэн алдартан болоод байна. Нутгийн олны ярьж байгаагаар бөө болоод дөрвөн жил болж байгаа гэх юм.

Саяхан 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр “Өөрийн улаачийн эрдмийн бүтээлүүдээрээ болон онгод сахиусынхаа шидийн эрдмээр ДЭЛХИЙН ХҮН СУДЛАЛЫН САЛБАРТ МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛИЙГ ШИНЖЛЭХ УХААН МӨН хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн амжилтыг нь үнэлж, Монгол бөөгийн зан үйлийн Мөнх тэнгэрийн алтан буултаар Зарлиг илгээж МОНГОЛ ТӨРИЙН ИХ ЗАЙРАН цолтноор тодруулсаныг баталсан үнэмлэхийг Дэлхийн нүүдэлчдийн дээд Амин хүч судлалын Академийн Эрдмийн зөвлөлийн дарга Сүнс Д.Одгэрэл гэгч тамгаа дарж, мутраа хайрлаж олгожээ. Төрийн зайран хэмээх цолыг Сүнс Одгэрэл зайран Бямбадоржид анхлан олгож байсан түүхтэй. Иргэд ч төрөөс олгосон мэт ойлголттой болоод олон жилийн нүүр үзэж байгаа. Хэрэг дээрээ иймэрхүү маягаар, ганц хүний үзэмжээр олгодог шагнал юм.
Дараагийн нэг хачирхалтай мэдээлэл нь Төрийн зайран болоод удалгүй, 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 358 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал болох “Алтан Гадас” одонгоор шагнагджээ.
Чингис хааны дүр бүтээсэн, урлагын салбарт их амжилт гаргасан, алдартай бөхөд “Алтан гадас” шагнал олгосон нь өвөрмонголд олны талархалыг хүлээж байсан бол харин энэ удаагийн шинэхэн улаачид олгосон цол, төрийн шагнал нь монголын гэх олон зүйлийн нэр хүндийг шалд нь хүртэл унагахад хүрчээ.
Ийнхүү өвөрмонгол “улаач” 3-4 жилийн дотор бөөгийн дээд цол, төрийн дээд шагналаар жил хүрэхгүй хугацаанд тодорсон гайхамшигт учрал тохиож байна.
Монголын соёлын өвийг олон мянган жил тээж яваа, Монгол уламжлалт бөө шүтлэгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, амьдралынхаа 20-30 жилийг Монгол бөө шүтлэгт зориулсан цөөнгүй “улаач”-ыг төрийн дээд шагналд таван жил тодорхойлсон боловч албан ёсоор нэг ч улаачид олгогдолгүй хойшлогдсон бол харин гадаадад тодорсон бөөд тун ахархан хугацаанд өндөр нэр хүнд, цол, алдарт хоёрыг хүртээж байгаа нь ойлгоход бэрх боллоо. Дүгнээд үзвэл монголын гэх болгон үнэ цэнэгүй болж, гадаадынх гэхээр хэн ч байсан тахин шүтдэг үзэл байсаар байгааг илэрхийлэв. Зарим талаар арай үгүй байлгүй дээ гэж бодоход хүрч байна.
Ямарч байсан улаач нараас нэг ч гэсэн хүн Монгол төрийн дээд шагнал хүртсэнд баяр хүргэх нь зүйтэй байх аа.
Д.Хүрэлбаатар

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1899

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 191

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/