Уншиж байна...

Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд иргэн Ж.Баярсайханы машинд тэсрэх бодис тавьж, дэлбэлсэн хэрэг гарчээ. Ж.Баярсайхан нь эхнэрийнхээ хамт тус суманд «Найман шарга» нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг аж.

 

Тэд жилийнхээ заслыг хийлгэхээр Э.Мөнхбат гэгч бөөлдөг залууд үзүүлжээ. Гэтэл Э.Мөнхбат «Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай» хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Харин Ж.Баярсайханд тухайн үед Э.Мөнхбатын нэхсэн мөнгө байхгүй байсан болохоор засал хийлгээгүй юм байна.
Нэхсэн мөнгийг нь өгөөгүйд хорссон бөө Э.Мөнхбат гэгч уурхайн тэсэлгээнд хэрэглэдэг хоёр ширхэг бодис машин доор нь тавьж, тус хэргийг үйлдсэн байна. Энэ хэрэг гарсны дараагаар Ж.Баярсайхан өөрийгөө бөө хэмээсэн Э.Мөнхбатын хэлсэн нь үнэн байсан гэж итгэж байжээ.
Болсон хэргийн талаар сумынхаа Цагдаагийн хэсэгт мэдэгдсэнээр хэрэг гарснаас хойш тав хоногийн дараа буюу 29-ний өдөр гэмт этгээд Э.Мөнхбат болохыг тогтоосон байна. Одоогоор гэмт этгээд болох Э.Мөнхбат нь Зүүнхараа сумын Цагдан хорих төвд хоригдон шалгагдаж байгаа бөгөөд бид газар дээр нь хийсэн сурвалжлагаа маргаашийн дугаарт хүргэх болно.

БӨӨ МАШИН ДЭЛБЭЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны 04.00 цагийн үед иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн автомашиных нь дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Уг хэргийг Э.Мөнхбат гэгч үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Бид уржигдар хэрэг болсон газарт очсон юм. Баруунхараад “Найман шарга” гэх хүнсний дэлгүүр байдаг. Дээрх хэрэг уг дэлгүүрийн ар талд байрлах хашаанд болжээ. Гэмт этгээдүүд уул уурхайн тэсэлгээний зориулалттай “Амонит 6Ж” гэх бодис хоёр ширхгийг машиных нь дор тавьж, дэлбэлсэн байна. Уг хашаанд микроавтобус болон суудлын автомашин байжээ. Гэмт этгээдүүд “Сүзүки” маркийн 67-98 УБС дугаартай суудлын автомашиныг нь дэлбэлжээ.

Дэлбэрэлтийн уршгаар машины шал цөмөрч, салхины болон хаалга, арын шил, хойд, урд буфер нь хагарсан байна. Ойр орчмын айлуудад дэлбэ рэлт хүчтэй мэдрэгдсэн ч, тус суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУын хөрөнгө оруулалттай тэсрэх бодисын үйлдвэрийнхэн туршилт хийж байна гэж бодоод анзаараагүй өнгөрч. “Ж.Баярсайханы машин шатсан байхыг өглөө мэдсэн” гэж ойр орчмын нь айлынхан болон дэлгүүрийн худалдагч ярьж байв. Ж.Баярсайханы дэлгүүртэй залгаа, дугуй засварын газар ажиллуулдаг хүнтэй уулзахад “Тэр шөнө би эндээ хоносон. Их хүчтэй дэлбэрэлт болж, газар доргисон. Хааяа ийм чимээ гардаг болохоор анзаараагүй унтсан” гэв. Биднийг тэнд очиход “Найман шарга” дэлгүүрийн эзэд гэртээ байсангүй.
Хөршүүд нь “Өглөөгүүр байсан юмсан. Хот руу явцгаасан юм болов уу. Эсвэл Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэс рүү явсан байх” гэж байлаа. Дэлгүүрийн ваакуум цонх дэлбэрэлтийн уршгаар хагарч, гялгар цаасаар таглажээ. Цонх төдийгүй гэр, дэлгүүрийг нь тусгаарласан шилэн хаалга ч хагарсан байв. Ж.Баярсайхан, түүний эхнэр Туяа нар эзгүй тул Баруунхараагийн Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Х.Ганхөлөгтэй уулзахад “Би арванхоёрдугаар сарын сүүлчээр шинээр томилогдож ирсэн. Намайг энд шилжиж ирэхээс өмнө энэ хэрэг болсон учраас та бүхэнд мэдээлэл өгөх боломжгүй. Иргэн Ж.Баярсайханы машины дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэргийг Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, хошууч Г.Батхуяг тэргүүтэй ажилтнууд шалгаж байгаа” гэв. Дэлбэрэлт болох үед гудамжинд явж байсан хүн суудлын автомашинтай хүмүүс Ж.Баярсайханы хашаанаас гарч, зугтаж яв - сан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөр гэмт хэрэгт, хоёр хүн холбоотой болохыг нь мэджээ.
Хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа цагдаагийн ажилтнууд зайран гэх Э.Мөнхбатыг сэжиглэн Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэст саатуулсан байна. Бид хохирогч нартай холбогдож зарим зүйлийг тодруулах гэсэн боловч ямар нэгэн зүйл ярихыг хүссэнгүй. Тэндээсээ Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийнхэн тэй уулзахаар очлоо. Тус хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, хошууч Г.Батхуягаас хэргийн талаар лавлахад “Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалт дууссаны дараа прокурорын зөвшөөрлөөр зарим мэдээллийг өгч болох байх” гэсэн юм. Тус сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурор Г.Чагдараас хэргийн явцын талаар лавлахад “Уг хэрэгт холбогдуулж хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа учраас бидэнд илүү мэдээлэл алга. Ямар ч байсан иргэн Ж.Баярсайханы машины дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэргийг илрүүлсэн. Нарийвчлан шалгах олон зүйл байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Сэжигтэн Э.Мөнхбатыг цагдан хорьсон” гэв.
Тус Цагдаагийн хэлтсийн өөр нэгэн эх сурвалж “Сэжигтэн Э.Мөнхбатыг бөө болсон, үздэг, арга засал хийдэг гэхээр нь Ж.Баярсайхан гэр бүлийнхнээ үзүүлэхээр очсон юм билээ. Гэтэл Э.Мөнхбат “Энэ оны сүүлчээр танайд ихээхэн гарз хохирол учирна. Цаашлаад та нарын амь насанд ч аюул учирч болзошгүй. Нэг сая төгрөг аваад ир, аргалж өгнө” гэжээ. Ж.Баярсайхан мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед мөнгө төгрөгний боломж байгаагүй тул заслаа хийлгэж чадахгүй байсаар оны сүүлч болсон. Гэтэл машин дэлбэлэх үед 95… дугаараас миний утас руу залгаж “Шаардсан мөнгийг өг, эс тэгвэл гэр бүлд чинь муу зүйл болно. Цагдаад хэлбэл амь насанд чинь аюул учруулна” гэж заналхийлсэн” гэжээ. ЭЦГ-ын ажилтнууд залгасан дугаар болон бусад нотлох баримтыг цуглуулснаар Э.Мөнхбат уг хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон байна. Тэсрэх бодисыг хаанаас хэрхэн олж авсныг ч илрүүлжээ.
Цагдаагийнхан эхэндээ Баруунхараад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн тэсэлгээний бодисын үйлдвэрээс хэн нэгэн тэсрэх бодис авч Э.Мөнхбатад худалдсан байж болзошгүй гэж таамаглаж байсан гэнэ. Гэвч тус үйлдвэр орон нутгийн цагдаагийн байгууллагын хяналтад үйл ажиллагаа явуулдаг учраас тэндээс тэсрэх бодис авах ямар ч боломжгүйг тогтоожээ. Тус үйлдвэр Дархан-Уул, Сэлэнгэ болон Төв аймгийн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг тэсэлгээний бодисоор хангадаг юм байна. Сэжигтэн Э.Мөнхбат цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Уул уурхайн зориулалттай тэсэлгээний бодисыг “Нарантуул” захаас танихгүй хүнээс нэг бүрийг нь 10 мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэсрэх бодис авсан хүнээ танихгүй байх. Манай найз намайг Ж.Баярсайханд зааж өгсөн юм билээ. Тэр хүн дэлгүүр ажиллуулдаг, гайгүй мөнгөтэй юм шиг байхаар нь хэдэн төгрөг авъя гэж бодсон юм. Тэгээд шинэ оны өмнөхөн машиныг нь дэлбэлж, гарз гарч байгаа гэж ойлгуулъя гэж бодсон” гэжээ.
"Улс төрийн тойм" сонин

Бусад мэдээ

Mar 07, 2024 290

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 102

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 179

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1900

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 148

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 194

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/