Уншиж байна...

Бөөгийн зан үйлийн тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 19-нд буюу өчигдөр 22.30 цагийн үед Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн мэлхий хадны орчимд бөө нар нийлж зан үйл хийхэд, нэг хүн галд шатаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 28 настай Э нь зан үйлийн галын тахилга үйлдэж байгаад шатаж нас баржээ.

Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Бөөгийн тахилгад нийт 20 гаруй иргэн оролцсон аж.

Би хэн нэгнийг муулах гэж бичиж байгаа юм биш ээ. Намайг ОХУ, БНХАУ-д ажлаар явж байхад албан хүмүүс асуудаг юм. Танай бөө нар ямар өндөр эрдмийн цол, зэрэгтэй байдаг юм бэ? гэж. Энэ бүхэнд хариулахад намайг ичгэвтэр байдалд оруулдаг.
ОХУ-ын Улаан-Үд хотод 16 хүний бүрэлдэхүүнтэй Монголын Зурхай Судлалын Академийнхан айлчлан иржээ. Хотын холбогдох албан тушаалтнуудын надад танилцуулснаар ирж байгаа бүх бөө нар доктор цолтой, профессорын зэрэгтэй байх юм. Тус хотод байрладаг Монголын консулын газар тодруулга авч байх юм.
Оросын байгууллага, иргэд Шинжлэх ухаан өндөр хөгжсөн, эрдмийн цолыг олон жил хөдөлмөрлөж зүтгэж байж хамгаалдаг, олон жил оюуны хөдөлмөр эрхэлж байж хүртдэг профессорын зэрэг олгодог болохоор цол, зэргийг дээд зэргээр үнэлж ойлгодог хүмүүс билээ.

Эрх баригчид, төр засгийн бүрэлдэхүүнээс эхлээд нийгмийн бүхий л салбарт ихийг мэдэгч, далдыг харагч бөө нар олширчээ. “Би та нарын сайн сайхны төлөө энэ хэнгэргийг 20 жил нүдэж байна” хэмээн агсарч байгаа бөөтэй таарах болов. “Би чиний найзыг үхлүүт байхад чинь босгоо биз дээ” гэж агсамнаж байгаа эмэгтэй ч тааралдах болжээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт бөө нэр зүүсэн луйварчингууд олширсон тухай мэдээлэл ихэд цацагдах болж, энэ тухай үлгэр домог шиг яриа газар авсаар. Ингээд нэгэн жишээ дурдая.

Хөдөө орон нутагт хүнийг шууд хараад л хэлдэг бөө нар үе үехэн зочилж, зүдэрсэн олны хэдэн төгрөгийг ёстой хүүдийлдэг юм байх. Тодруулбал, Сүхбаатар аймгийн нэгэн суманд энэ явдал болжээ.

Нэгэн цагт Монгол бөхийн хоймор эзэгнэж явсан дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын цол гуншингийн уртыг гайхан бахархдаг байсан цаг аль эрт ард хоцорчээ.

Хүн төрлөхтний эртний шүтлэг мөргөл болох бөө мөргөл нь 2010 оноос авхуулаад одоо ямар байдалтай байна вэ? Айл бүр бөөтэй байх маркетинг хүчээ авч эхэлсэн . Бөөгийн нэг нууц бол онгод. Онгод гэдэг нь ямар нэгэн цаг үед амьдарч байсан бөөгийн хүчирхэг болсон сүнс байх бөгөөд хүн байсан гэдэг нь тодорхой юм.

 Багшийн ёс зүйгээс
12. Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж чадах өндөр ёс суртахуунтай, 5-оос дээш жил бөөлсөн (буриад бөө бол 5-н чанараа гүйцээсэн) гэрийн болон хээрийн онгодыг тахих чадвартай болсон байхаас гадна бөөгийн эрдэм чадал, увидас хүч нь бүрэлдсэн маш их дадлага туршлага хуримтлуулсан чадварлаг бөөг багш бөө гэнэ.

Магадгүй дийлэнх чинь "чи бөөгийн тэнгэртэй юм байна угаа ав. Ханш нээхээр эсхүл хаахаас өмнө ав. Шахаад эхэлчиж хойшлуулж болохгүй" гэдэг үгсийг сонсчихсон л тууж яваа гэдэгт итгэлтэй байна. Нэг уриалга хэлмээр санагдаад хэл загтнаад болдоггүй. Тэгж хэлсэн хүнд хуц гэж хэлээд амьдарцгаа. Та бүхний дийлэнх чинь хөдөлмөрлөхдөө илүү анхаараасай. Хүн байгаасай. Хүн шиг амьдраасай гэж хэлмээр байна. Энэ далдын ертөнцийн зам мөрийг төрмөл хүмүүст нь даатгаад орхичих. Битгий гомдоорой гэхдээ энэ замруу хошуу дүрэх нэг хэрэг хуруу дүрэх бол огт өөр хэрэг шүү. Дийлэнх чинь хувцасны гол л болно.

Хүн төрөлхтний гол гурван шашны нэг болох будда нь манай эриний өмнөх VI зуунд, христ шашин манай эриний I зуунд үүссэн бол мусульман шашин манай эриний VII зуунд үүссэн гэж үздэг. Харин түүхчид, археологичид, эрдэмтдийн үзэж буйгаар бөөгийн шашин нь нэн эрт “неолит” буюу шинэ чулуун зэвсгийн үеэс бий болсон аж. Энэ нь манай эриний өмнөх 9500 жилээс эхэлдэг байна. Бөө гэж бидний үл мэдэх ертөнцтэй холбоо тогтоож, тэндхийн янз бүрийн сүнсүүдтэй харилцаж чаддаг хүмүүсийг хэлдэг.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/