Уншиж байна...

Одоогоос зургаан жилийн өмнө “Нийслэл таймс” сонинд ийм нэгэн өгүүлэл гарсан. Өнөөдөр энэ мэт үзэгдэл гарах нь таслан зогсоогдсон. Энэ бол манай бөөгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн. Шүтлэгтэн нар ч тэр үеийг бодвол мэдлэгтэй болжээ. Хэнд хандахаа мэддэг болсон байна.
Одоо нэг дор хэт олноор шавь босгодог зан үйлд анхаарах цаг болжээ. Багш нь шавь нартаа анхаарал тавьдаг бол бөөгийн үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт гарна.

Бөө боллоо гэх зэргээр солиоролд их орж байна. Хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг муу байгаа нь ийм ойлголт давамгайлахад хүргэж байна. Олон улсын ангилалтай, унаж татдаг өвчин байдаг. Энэ төрлийн өвчин эрүүл байж байгаад 20 гаруй насандаа гэнэт ухаан санаа нь самуурах байдлаар илрэх нь ч бий

-БҮР ДУНДАД ЗУУНААС Л СҮНС, ИД ШИДИЙГ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХОЛБОДОГ БОЛСОН-
Бөө, бөө болохоор онгод тэнгэрээ хүлээж байгаа гэх хүмүүс сүүлийн үед сэтгэцийн эмчилгээ хийлгэх нь ихэсчээ. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал, анагаах ухааны доктор, дэд профессор П.Насанцэнгэлтэй ярилцлаа.

Цэл залуухан насны гоо сайханаар бахархаж, цэнгэж жаргаж явах ид насанд хэн нэгний буруутай үйлдлээс болж, амьдралын гашууныг амсаж, зовлонд унасан нэгэн МБНЭ-д хандсан билээ. Тэрхүү амьдралын гашуун, зовлонг биерээ туулж яваа түүнийг хараад хэн ч дуу алдахаар ажээ. Түүний ажил үйлс, амьдрал хэвийн явж үргэлжилж байсан. Залуу бүсгүй бөөгөөр засал хийлгэхээр өөрийгөө Зайран Чанцалын Батбаяр гэж нэрлэсэн нэгэнд ханджээ. Тэр тодорхой нэг өдөр бөөгийн зан үйл хийж, бөөгийн “хорхоглох угаалга” гэгчийг үйлдэж өгчээ. Энэ зан үйлииг хийлээ гэж бүсгүй М-ээс нэг сая таван зуун мянган төгрөг авсан байна.

Өнөө сүрхий онгодоо авсан түмэн олны төлөө буян үйлдэнэ хэмээн ам тангараг өгч байсан бөө, удганууд сар шиний засал нэрээр хэрэг үйлдэх нь ихсэв. Ажил амьдрал нь нэг л тэгширэхгүй байхаар манайхан өөрсдөөсөө боллоо гэж огтхон ч бодолгүйгээр мухар сүсэгтээ дийлдэн лам хувраг, бөө удганыг үнэд оруулж, байдгаа барьчихаад дээрээс нь өөрөө хохироод үлдсэн нэгэн хэргийн талаар өгүүлье.

2013 оны 4 сарын 24
“Бөө нар хүний аминд хүрлээ”, “Бөө мансууруулах бодис нуун хилээр гарахыг завдлаа”, “Үйлчлүүлэгчийнхээ машиныг бөө шатаажээ” зэрэг сэтгэл сэртхийлгэсэн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсч, “Намайг бөө бол гэсэн”, “Бөө болоход дор хаяж 10 сая төгрөг шаардлагатай гэнэ”, “Манайхнаас нэг нь бөө болохгүй бол олон хүний амь нас эндэнэ гэлээ” гэх зэрэг эвгүй үгийг олон ч хүний амнаас дуулсаар...

Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн шашин нь бөө мөргөл. Бөөгийн улаач, онго, шүтээнд өөрсдийн амьдралаа даатгах нь сүүлийн үед элбэгшив. Ялангуяа ойрын хэдэн жил бөөгийн бороо буюу бөөг бөөнөөр нь төрүүлэх аян өрнүүлсэн юм шиг л болчихлоо. Энэ нь Ерөнхийлөгчийн дургуйцлыг хүргэж, бүр бөө нарыг “хянах”-аар сэтгэл шулуудав бололтой. Төрийн тэргүүн өвөг дээдсээс өдгөөг хүртэл уламжилж ирсэн энэ шашиндаа юунд ингэж хатуурхав. Түүний гэнэтийн энэ шийдвэрийг зай¬ран, удгадын зарим нь таалж, зарим нэг нь дургуйцэж байгаа гэнэ.

МБНЭ-ийн нэгэн удаагийн тахилгад удган Л гэгчийн удирдсан 30 гаруй дан хүүхдүүдээс бүрдсэн нэгэн баг ирж оролцсон байдаг. Бид бөөгийн төлөө зүтгэж яваа нэгнээ “адлаж” хөөдөггүй. Харин нэгдсэн тахилгадаа хамруулж, зөв буруугаа ухаарахад тусладаг. Энэ удаа ч бид тийм байдлаар хандсан. Гэхдээ Бөөгийн зөвлөлд энэ байдлыг хэлэлцсэн. Тухайн багшийн шавь нар нь голдуу бага насны сургуулийн хүүхдүүд байгаа нь анхаарал татаж байсан.

Хүүхэд бол хүүхэд. Тэдэнд төрөлхийн авьяас заяаж болох боловч түүнийг “нууж, дарах “ нас гэж бий. Тэрхүү авьяас чадвар илэрч янз бүрийн үйлдэл гаргаж, айлдвар шиг зүйл ярьж болно. Хүүхдийн ийм байдлыг томчуул л дэврээхгүй бол хүүхэд өөрийгөө сурталчилж нийгэмд түгэхгүй. 

Насанд хүрээгүй хүүхдүүдээ Нэгдсэн тахилга дээр авчрах явдал эхлээд гарч байв. Улаач нарын бөөлөхийг хараад савны таг барьчихсан, түүнийгээ элдэв зүйлээр нүдэн “томчуулаа” дууриаж бөөлж, элдэв явдал үйлдэл байдал нүдэнд өртдөг байсан. Томчуул өхөөрдөж хүүхэд ч тэрэндээ баясан хөөрч бөөг дууриах үйлдэл хийнэ.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/