Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараад өнгөрсөн арван хоёр дугаар сарын 26-ны 04.00 цагийн үед иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн авто машиных нь дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарсан . Уг хэргийг Э.Мөнхбат гэгч үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.. Баруун хараад “Найман шарга” гэх хүнсний дэлгүүр байдаг. Дээрх хэрэг уг дэлгүүрийн ар талд байрлах хашаанд болжээ. Гэмт этгээдүүд уул уурхайн тэсэлгээний зориулалттай “Амонит 6Ж” гэх бодис хоёр ширхгийг машиных нь дор тавьж, дэлбэлсэн байна.

2018 оны 10 дугаар сарын эхээр Бөө нэртэн З гэгч нь хохирогч С-тэй танилцсан байх юм. Яагаад бөө нэртэн гэж нэрлэв гэхээр энэ алуурчин бөө мөн гэж үү. Хэрэгтэн З гэгч нь өмнө нь гурван ч удаа “шоронд сууж байсан түүхтэй. Тэгээд бөө болж амар хялбар аргаар мөнгө олохоор бусдыг залилах замд оржээ. Энэ аргаар бусдыг залилахдаа иргэн С-ийг уг барьж бөө болгохоор нутгийг нь зорьсон байна.
Тун бонино хугацаанд итгэлийг нь олж чаджээ. Бөө нэртэн З гэгч С-д бөөгийн зан үйл хийхээр цуг явсан байна. С гэгчийг машинтай нь хамт гэрээс нь авч гараад Завхан нутагт очихоор зорьжээ. Улмаар хоорондоо маргалдаж С-ийн амийг өмсөж явсан хувцсаар нь боомилж алсан байна.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн XIV хороо, Дамбадаржаагийн... гудамжинд оршин суух 38 настай Э гэгч 39 настай, эмэгтэй Б-г бөөлүүлж, сахиусыг нь авч өгнө хэмээн биеийг нь халуун чулууны уураар түлж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Хохирогч одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруудах тасагт эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь маш хүнд байгаа аж.
Сүүлийн үед бөө нэрээр гэмт хэрэг үйлдэх, бусдын амь насанд халдах тохиолдол гарсаар байгаа тул иргэдийг болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Д.Болд-Эрдэнэ гэгч Наранзул гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн халуун чулуугаар түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт гарсан эл хэргийг прокурорын байгууллагад хянаж байгаа аж.
Бусдын амь насанд хүрсэн Д.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-т зааснаар бусдыг болгоомжгүй алсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх аж.
СэжигтэнД.Болд-Эрдэнэ талийгаач Наранзулыг бөөгийн чанар авахуулна гэх нэрийдлээр гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлснээр амиа алдсан аж. Талийгаач амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг түлэгдэж, амь насаа алдсан гэсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх байлтай.
Гэтэл чиний заяа төөрөг бөөл юм байна гэсэн мухар сүсгээр далайлгагчид олширчээ. Түүнчлэн бөөнэрийдлээр гэмт хэрэг үйлдэгчид ч элбэгшив. Бөөгэдэг дээд ертөнцийг мэдээллийн санд холбогдох чадвартай энергийн хүчтэй урсгал бүхий чадамжтай хүмүүсийг хэлдэг гэлцдэг. Үнэн чанартаа “үхэгсэд”-тэй үгсэн тохирч хүний оюун ухаанд муйхар бодол төрүүлдэг мунхруулагчид юм. Монгол хүн бүхэн бөөболох ёстой гэж үү.

 

Энэ үйл явдал, манайд бус Өвөрмонголд өрнөж байна. Өвөрмонголчуудын ярьж, бичиж байгаагаар Улаан хад аймгийн Ар хорчин хошууны иргэн Чимэдцэрэнгийн Баяннамсрай гэгч маш богино хугацаанд бөөгийн өндөр дээд цолонд хүрч, монгол төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгаж, Өвөрмонголын сүлжээгээр нэр алдар нь түгэж, олны гайхашралыг төрүүлж байна.
Саяхан тариалан эрхэлж явсан Ч.Баяннамсрай бөө болсоноор хувь заяа нь гэнэт өөрчлөгдөн орон нутагтаа тодорч, Ар монголын бүх цол алдарыг тун багахан хугацаанд хүртсэн алдартан болоод байна. Нутгийн олны ярьж байгаагаар бөө болоод дөрвөн жил болж байгаа гэх юм. 


Манай улс аливаа шашныг Үндсэн хуулиараа хүндэтгэж, ижил тэгш эрхтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч гадны шашны олон төрлийн урсгалууд манайд эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Хэдэн жилийн өмнө христийн сүм хийдийн хэв маягтай байшин цөөхөн харагддаг байсан бол одоо оройдоо загалмай хадсан сүм хийд хаа сайгүй таарах болсон. Хамгийн өнгөтэй өөдтэй барилга нь христийн сүм байгааг

Бусад мэдээ

Jan 09, 2020 20

Бөөгийн түшээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/