Уншиж байна...

Нийгэм бол хүмүүсийн хамтрал. Энэхүү хүмүүсийн нийгмийг сонирхох нь зөвхөн ажиглах биш цааш нь нийгэмд “анализ” хийхийг
хэлнэ. Үнэхээр байгаа байдалд анализ хийж нийгмийн ертөнцөд дүгнэлт өгөх нь хамгийн чухал байдаг. Нийгмийн дотор байгаа өөрөөр хэлбэл нийтийн дотор байгаа хүн “одоо” ба “энд” гэсэн цэгээс бодит байдлыг мэдэрч мэддэг. Ямарваа нэг өнгөрсөн түүхийн болсон үйл явдлыг хүн мэдрэхгүй, мэдэхгүй мөн өнгөрсний тухай хүмүүс зөвхөн сонсдог эсвэл баримт байвал уншдаг. Ирээдүй, маргаашийн тухай хэн ч мэдэхгүй харин таамагладаг.

Миний бие Б.Б нь удган гэх Лодойжамц овогтой Баярлахын өмнө талын гудамжинд байрладаг.Би хаяа бөөд очиж ноён нуруугаа үзүүлдэг байсан.
Л.Баярлах нь 30 орчим настай, өөрийгөө Хурцжавхлан багшийн шавь гэдэг.
Намайг нэг удаа Л.Баярлахад үзүүлэхэд сахиустай байна гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулж их захад очиж хуяг, дуулга, хэнгэрэг худалдаж авахуулсан.Энэ бүхэнд 1400000 төгрөг зарцуулсан.
Энэ бүхнийг би ломбардад ээмэг бөгжөө тавьж, цалингийн зээл авч байж хэрэглэх мөнгөө цуглуулсан.

Далд үзэгдэл судлаач, Б.Галааридтай Бөө мөргөлийн эргэн тойронд ярилцлаа.

-Манайд яагаад гэнэт ийм олон бөө бий болчихов. Бөө олширсны учир юу бол…
-Монголчууд язгуураасаа тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Гэхдээ тодорхой түүхэн шалтгааны улмаас энэ шүтлэгээсээ ангижраад, үндсэндээ мартаад олон зуун жил болжээ. Үзэл бодол чөлөөтэй болсон 1990 оны тэр цагаас эхлэн уугуул шүтлэг эргэж сэргэх хандлага хүчтэй ажиглагдах болсон.
Одоо бол их хүчтэй, оргил шатандаа явж байна. Бөө мөргөлд бид сайн, муу гэсэн хоёр талтай хандмаар байгаа юм. Сайн зүйлийг нь олж харж, мууг нь шүүмжилж явахгүй бол муу тал нь дийлчих гээд байгаа. Бөө бол дан ганц манайд ингэж анхаарал татаж байгаа юм биш.

Нэгэн цагт Монгол бөхийн хоймор эзэгнэж явсан дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын цол гуншингийн уртыг гайхан бахархдаг байсан цаг аль эрт ард хоцорчээ. Сүүлийн үед өөртөө цол чимэг олгох, нэр сүр өгөх явдал газар авсан энэ цагт бол хоёр аваргын цол чимэг дарагдах аж. Цол чимэг олгодог Төрийн бус байгууллага хэдэн зуугаар тоологдоно. Түүнийгээ нэр алдарт дуртай нэгэнд зарна гээд хөл ихтэй болсон цаг. Ерөөсөө нийгмийн бүхий л салбарт цол гуншинтунууд дүүрэн болсон. Улстөр, урлаг соёл, эдийн засаг, боловсрол гээд бүхий л салбарт цол гуншинтангууд эгнээ байраа хэдийнээ эзэлжээ.

(Сэрэмжлүүлэг)
А. Багшийн ёс зүйгээс
12. Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж чадах өндөр ёс суртахуунтай, 5-оос дээш жил бөөлсөн (буриад бөө бол 5-н чанараа гүйцээсэн) гэрийн болон хээрийн онгодыг тахих чадвартай болсон байхаас гадна бөөгийн эрдэм чадал, увидас хүч нь бүрэлдсэн маш их дадлага туршлага хуримтлуулсан чадварлаг бөөг багш бөө гэнэ.

1980-аад оны дунд үед дэлхий дахинаа янз бүрийн шашны 2639 урсгал үйл ажиллагаа явуулж байсан гэдэг. Америкийн судлаачид ч аль нь “илүү ашигтай”-г тодорхойлох гэж оролдож байлаа. Сонголтыг аль болох эсэргүүцэл багатайгаар нь хийж байв. Мөн ихэнх мөнгийг нь олон тооны дагагчтай, төв байр нь АНУ, эсвэл Лондонд байрладаг урсгалуудыг дагажээ. Жишээлбэл, мормоны урсгалыг АНУ-ын тусгай албад гадаадын орнуудын нутаг дэвсгэр дээр хаалттай мэдээлэл (нийгэм, улстөр, эдийн засаг, цэргийн шинжтэй)-ийг цуглуулах тагнуулын үйл ажиллагаанд, мөн эдгээр улсад болж буй улс төрийн дотоод үйл явцад оролцох, шашин хоорондын үзэн ядалтыг нэмэгдүүлэхэд идэвхтэй ашигладаг.

Мөрийг нь хөөгөөд мөчийг нь тоолоод онгод бүү хэл лус савдаг ч хорлоогүй хүмүүс би үздэг хардаг, мэдэрдэг, зүүдэлдэг ухааны юм яриад ороод ирнэ. Жаахан явуулаад асуухлээр тийм ийм дүртэй хүн орон дээр сууж байсан, үүдэн дээр зогсож байсан гэх мэтээр дэмийрнэ. Ийм хүмүүс сонсмоор байгаа зүйлээ л сонсохыг хүснэ. 

 


Сүүлийн үед шашны сэдэв монголчуудын анхааралд ороод байна. Шашныхан ч өөрсдөө шашны шинэчлэл ярих болов.

Түүнчлэн улс төрийн болон нийгмийн амьдрал ч өөрөө шашны асуудлыг аяндаа дэвшүүлэн тавих болов. Энэ асуудлыг хөндөх бүрт түүх, соёл, үзэл санаа, уламжлал, ертөнцийг үзэх үзэл, улс төр, тэр ч байтугай хувь хүний итгэл үнэмшил зэрэг бүх асуудал хөндөгддөг учраас туйлын зовлонтой, бараг дуусашгүй маргаан тэмцэл болох.

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/