Ер бусын “Онгод”-той хэмээх бөө хүний далд  ухамсар
 
Бөөгийн орчин дахь далд ертөнцийн оршихуйн сэтгэлгээн дотор бөө хүний хэл аялгууны үйл явц чухал үүрэг гүйцэтгэдэг. Бөө мөргөл ч бай, шашин бүрийн урсгалын чиглэл ч бай сүүлийн үед шинжлэх ухааны салбарт ихээхэн олон төрлийн тайлбарууд гарч байдаг учраас ер нь бөө хүний далд ухамсар чухам юундаа байдаг вэ? хаана нь оршин тогтдог вэ? чухам тархинд уу, биенд үү гэх мэт есөн жорын асуудлууд гарч байгаа шүү дээ.
Сүүлийн үед элдэв төрлийн сүнс, бурхан, буг чөтгөр, шулам, тийрэн, хий үзэгдэл болоод далдыг хардаг, зөн билэгч гэх мэт төрөл бүрийн нууц бүхий тайлагдашгүй, тайлбарлахын нөхцөлгүй зүйлүүдэд бүхий л анхаарлаа дэлхийн ба монголын эрдэмтэд, судлаачдын дунд их өрнүүн явагдаж байна. Бөө мөргөлд гурван сүнс байдаг гэж сүсэг бишрэлийн тэрхүү байдлаас үүдэн шинжлэх ухаан мөн сүнсний асуудал дээр янз бүрийн тайлбар өгч, эсэргүүцэн няцааж байсан үе саяхан билээ.
Эрт дээр үеэс уламжлалт бөө мөргөл нь сүсэг бишрэлийн хэлбэрт байх үедээ онцгой чадвар бүхий ой ухаанаа хөгжүүлсэн, өөрийнхөө нууц шившлэг үгийн тусламжтайгаар бөө хүн, бөөгийн орчин дахь далд ертөнцтэйгээ харьцаж байжээ.
Энэхүү үйл явцыг явуулж байсан нь бодит үнэн бөгөөд түүгээр ч барахгүй өнөөг хүртэл бөө хүн далд ухамсрынхаа эрч хүчээр уул ус, овоо хайрхад, шүтлэгтэн хүмүүсийн ахуй амьдралд янз бүрийн нөхцөл шалтгаанууд тохиолдож байсныг нь дүн шинжилгээ гарган хийснийхээ үндсэн дээр аргадан тайтгаруулах арга заслуудыг эдүгээ хүртэл хийж байна.
Орчин үед шинжлэх ухаан, шашин хоёр ер бусын маргаанаа хоёр талд болон түүнээс үүдэн шинжлэх ухааныг материалист, шашинг идеалист гэж одоо ч гэсэн дүгнэлт өгч тодорхойлж байгаа шүү дээ. Яагаад гэвэл, шинжлэх ухаан бол философи үнэлгээний шугаман дээр яг зогсдог бөгөөд харин шашин бол бурхан, онгод, тэнгэрийн гэсэн нөлөө их байдаг учраас тэрхүү байдлаас уялдуулан ихэнхи үед өвөрмөц шинжийг агуулсан гэж үнэлэлтийг бүрэлдүүлдэг байна. Бөө мөргөл бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншил дээр үндэслэгдсэн өв соёл бөгөөд харин үзэл санаа нь онгод, тэнгэр, шүтээн гэсэн нэр томъёондоо дулдуйлдаж байгаа юм шүү дээ.
Философи бол бөө мөргөл, шинжлэх ухаан хоёрыг аль аль талаас нь авч үзэж, тэдгээрийн үзэл санаанд ихээхэн тайлбар тавьдаг. Шинжлэх ухаан бол дэвшүүлж буй үзэл санаагаа баталж нотолж чаддаг учраас тэрхүү нөхцөл шалтгааны утга учрыг нь түмэн олны итгэл үнэмшилд хамгийн их найдвар төрүүлдэг бөгөөд энэ мөн чанараараа мөн албан ёсны болдог нь үнэн.
Одоо шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн аясаар интеграцчилах аргад шилжиж байгаа бөгөөд харин энэхүү шилжиж буй аргад бол синергетикийн салбарт эрс хүчээ авч байна. Тэрхүү синергетикийн салбарын үндсэн гол зарчим бол аливаа физик системд өөрийн эрхгүй орж, түүнээс шалтгаалан ер бусын үзэгдэлд цэгцрэх тогтолцоо буюу ямарваа нэгэн ер бусын далд эрч хүч үйлчилдэг байна гэж юуны өмнө хүлээн зөвшөөрөх талдаа байдаг. Энэхүү байдлаас үндэслэхэд шинжлэх ухаанд итгэсэн ч итгээгүй ч танин мэдэхүйн нөхцөл шалтгааны шугаман хэлбэр бүхийгээс татгалзаж байх боловч шугаман бус талбарт нэвтрэх нь чухал гэж цаанаасаа шаардагдаж байгаа нь үнэн билээ.
Орчин үед дэлхийн болон монголын эрдэмтэд, судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүнд физик, математикийн шинжлэх ухааны нөхцөлд шугаман бус үзэгдлийг шугаман загварт оруулаад судалдаг аргачлал ихээхэн дэлгэрүүлсэн ажээ. Ийм учраас амьдрал дээр хүн ба байгаль ертөнцийн бодит ба бодит бус үзэгдлүүдэд шугаман байдлаар хязгааргүй үргэлжлүүлэх ойлголтгүй гэж үзэх боловч тэрхүү нөхцөл шалтгааны утга учрыг нь тайлбарлахыг оролддог байна. Иймд дээрхи асуудлаа орхиё. Одоо юуны өмнө бөө хүний далд ухамсар гэж юу вэ? гэсэн асуудалд оръё.
Бидний амьдран буй орчин нөхцөлд бодит юмс маань бүгд л ил харагддаг бөгөөд харин ямарваа нэгэн үл үзэгдэл бүхий л хий хоосон маань далд үзэгдэл буюу далд ертөнц оршдог нь мөнхийн хууль болох гээд байна л даа. Амьдрал дээр бөө хүн бол өөрийгөө бүрэн ухамсарлан, ёс зүйн харьцааг ухаарсан, оюун ухааны гэгээрэлд орохоос өмнө өөрийн гэсэн онгод, тэнгэр гэсэн өвөрмөц сэтгэхүйн орчинд нөхцөн орсноор мөн тэрхүү хэм хэмжээнд илүү ихийг сурахыг мэрийх бөгөөд бөөгийн далд ертөнц байх “Мөнх тэнгэр” гэсэн орчингоо нээхээс гадна түүнтэй танилцан байж л оюунлаг далд ухамсар луу аяндаа шингэн ордог жамтай.
Дээр үеийн бөө нар бол ер бусын далд ертөнцтэйгээ харьцахдаа бөөгийн үйл ажиллагаагаа хийх үедээ зөвхөн оюун санааны хэлбэр дээр үндэслэдгээс шалтгаалан тухайн үед байгаль ертөнц цэвэр орчингоор дүүрэн байсан болохоор тэдний оюун ухаан чинь маш их өндөр чадвартай байжээ гэж дэлхийн болон монголын эрдэмтэд, судлаачдын бичсэн лекц, ном товхимолд дурдсан нь хангалттай хариулт гэж ойлгогдохоор байна. Гэтэл одоо цагийн бөө нар бие, сэтгэл, оюунлаг санааны нэгдлийг бүрэлдүүлж байж л нөгөө онгод, тэнгэр, шүтээн гэсэн үйл явцаа цухуйлгаж байгаа юм шүү дээ. Тэгэхгүй бол яаж ч тийчигнээд онгодтой бөө гэж нэрлүүлэх хувь тавилан нь дутагдах нь магад.
Энэхүү байдлаас нөхцөл шалтгааны гол утга учрыг одоо цагийн эрдэмтэд, судлаачид янз бүрээр тайлбар хийж байгаа юм шүү дээ. Ингэж тайлбарлалаа гэхэд өнөө цагийн бөө нар чинь төрөл бүрийн бясалгалыг тогтмол хийж, байгаль ертөнцтэйгээ танилцан байхдаа ч гэсэн  оюунлаг эрч хүч их чадварлаг болж байгаа нь сайшаалттай байна.
Ер нь бөө хүн зүрхнээсээ сэргээгдэн буй цусан хангамж нь их тархины ухааралд шингээн хүлээн авч байгаа тэр оюунлаг ухаан “Тэнгэр” гэсэн далд ертөнцийн нэр томъёондоо дулдуйлж байгаа юм шүү дээ. Энэ бол ёстой бөө хүний зүрх, тархины хөгжил хэр зэрэг хөгжиж байна тэр л утгаараа “Мөнх тэнгэр” нь оршиж байгаа юм. Саяхан монголын эрдэмтэн Н.Нагаанбуу гуай “...наад уураг тархи чинь л “Мөнх тэнгэр” оршиж байгаа юм гэж дүгнэж ярьж байгаа нь үнэний хувьтай. Тийм учраас бөө ч бай, лам ч бай, жирийн иргэд байсан  ч түүний уураг тархины оршил нь “Мөнх тэнгэр”-тэй юм байна гэж үнэлэгдэхээр болж байна шүү дээ.
Харин бөөгийн орчинд онгодтойгоо нөхцөлдөн оршин буй бөө хүний далд ухамсар бол түүний оюун ухааны асар их чадвартай өвөг дээдсийн онгод-сүнс нь өөрийнх нь махан биенд нь оршиж буй зүрхэн дотор оршиж байгаа сүнс нь сэрээд тархинд нь ухааруулаад гурав дахь ертөнцтэйгээ ямарваа нэгэн байдлаар (сэрэл, хүртэхүйн шинж чанараар) харьцан ер бусын асуудал үүссэнээс үүдэн байгаа нь тэр л далд ухамсар сэрж байна гэж хэлэхэд илүүдэхгүй. Түүнээсээ халин бүр “Тэнгэр язгуур “гэж шинэ нэр томъёог одоо босгож байгаа л даа. Энэ нь монголын эрдэмтэн О.Лхагваа, Бат-Отгон, Н.Нагаанбуу... болон бүр цаашилбал бөө судлаачид, бөөчүүд, жирийн иргэдүүд хүртэл “Тэнгэр язгуур” гэдэг үгийг тухайн хүн гэдэг ертөнцийн өдөр тутмын амьдралын ба мэдээллийн хэрэгслэлүүд цацагдсаар байна. Түүгээр ч барахгүй хүүхэд залуучуудын амны уншлага болж байгааг нуух юун.
Ийм учраас ер нь бөө хүний далд ухамсар чухам хаанаас гараад байна вэ? гэхэд хүн ба байгаль ертөнцийн бодит ба бодит бус зүйлүүдийн ил тод байгаа юмс үзэгдлүүдтэйгээ бөө нар чинь харьцангуй дээд ой ухааны эрч хүчинтэй санамсаргүй учирч байгаагаас шалтгаалан өнгөрсөн, одоо, ирээдүйн цагийн аяс бүхий үе улиран байгаа ч гэсэн урьд өмнөх үеийн ер бусын амьдралын тохиолдлуудыг өөрсдөө бүрэн ухамсарлаж ойлгох ба онгод, тэнгэр, шүтээнтэйгээ харилцаж байх үеийн их ой ухааны далд ухамсарт байдлаа улам хөгжүүлсний үндсэн дээр бөө хүний далд ухамсарын мөн чанар байна.
 
С.Лхагважав.

Бусад мэдээ

Jun 14, 2019 218

Миний хоёр ижий

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/