Уншиж байна...

Хоёр мянган цааны баярын гол арга хэмжээ нь бөөгийн галын тахилга, хөтөлбөрт тараасан тува бөөгийн шидийг харуулах бөөлөө байлаа. Бид цаатан отго, бөөгийн галын тахилга бэлтгэсэн талбайн дунд байрласан болохоор гадаадын жуулчид, сонирхогчид ихээр асууж, сурч байлаа.

Хөтөлбөрт тусгасан тува бөөгийн шидийг харуулах бөөлөө цагтаа хийгдээгүй тул асууж сурсан жуулчид, иргэд их байсан. Сумын удирдлага галын тахилга хийх модыг нь босгоод бусдыг нь зөнгөөр нь орхигдуулсан байсан тул галын тахилга хийгдэх, эс хийгдэх нь тодорхойгүй байсаар хөтөлбөрт тусгасан цаг хугацаа өнгөрчээ.


Баруун, зүүн тайгын цаатангууд бүгд сумын төвд орж ирсэн байсан. Тэдэнтэй хамт бүхэл бүтэн цаатан бөөгийн төлөөлөл ирсэн байлаа. Бидний зорилго бол тэдэнтэй уулзах явдал байв. Бид зорилгодоо хүрсэн. Олон сайхан түүхэн уламжлалаа авч яваа улаач нартай уулзсан нь юутай завшаан билээ. Энэ бүх уулзалтуудад МБНЭ-ийн Залуучуудын удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Цэндсүрэн, Монгол бөөгийн удган Хүнбиш нар оролцож, их зүйл сонсож, үзэж суралцлаа.
Наадам дууссан боловч галын тахилга хийхээр бэлтгэсэн мод хэвэндээ үлдэв. Галын тахилга хийгдээгүйн гол шалтгаан нь бөө нарт нутгийн захиргаа үл тоож хандсан, модыг нь босгоод тавивал нэрээ бодоод хэдэн бөө нар нь олон түмний өмнө бөөлж л таараа гэсэн байдлаар тоомсоргүй хандсан явдал байсан.
Хоёр мянган цааны баярын арга хэмжээ дуусч, бөөгийн галын тахилга хийгдэлгүй хоцорч үлдэв. Тиймээс МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бөө нартайгаа уулзсаных галын тахилгаа хийхээр болсон. Наадам тарж, цаатангууд тайгадаа буцсан, ихэнх жуулчид тарсан байлаа ч, хүлээж байсан зон олон богино хугацаанд цугларсан юм.
Цаатан бөөгийн нэртэй улаач, Монгол бөөгийн тэргүүн зайран Төмжий буюу Нэргүй зайран бөөгийн галын тахилгыг толгойлон бөөлж эхэлж, дараа нь Монгол бөөгийн зайран Эрдэнэ-Очир “боссон” билээ. Галын тахилгын төгсгөл үед бидэн дээр Монгол бөөгийн их зайран Моко буюу Батбаяр хүрэлцэн ирж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүндэтгэн олон түмэндээ цаатан бөөлөлтийн мөн чанарыг тод томруун харуулсан бөөлөлт хийсэн билээ.
Ийнхүү ард олны хүсэн хүлээсэн бөөгийн галын тахилга болж өнгөрлөө.
djmedia:173

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/