2014 онд Хөвсгөл далайн нэгдсэн их тахилга болж, түүнд Хөвсгөл аймгийн олон улаач нар хүрэлцэн ирсэн билээ. Тэдний дунд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын удган Дамдины Батчулуун хэмээх нэгэн улаач МБНЭ-д гишүүнээр элссэн байдаг. Манай МБНЭ ийнхүү нэг ижил Дамдин овогтой Батчулуун хэмээх хоёр улаачтай болчихов. Миний хувьд бол амархан ялгачихна. Тэр нь бөөгийн цол байсан юм. МБНЭ-ийн байгуулагчдын нэг, Улаанбаатар хотод амьдардаг, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, нөгөө нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, Монгол бөөгийн удган Дамдины .Батчулуун байв. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, Монгол бөөгийн удган Д.Батчулуун нь Хөвсгөлд болсон арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцдог боловч манлайлагчдын эгнээнд үзэгдээд байдаггүй байв.
Харин 2018 оноос эхлэн МБНЭ-ийн үйл ажиллагаанд манлайлагчийн эгнээнд тэргүүлэн оролцох болсон юм. Нэг хэсэгтээ дотоод зөрчлөөс болоод үйл ажиллагаа нь “зарцаад” байсан Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажлыг хөдөлгөөнд оруулахад Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батчулуун тун идэвхитэй ажиллаж эхэлсэн билээ.
Мөн оны 10-р сарын 18-ны өдөр Хөвсгөлийн Мөрөн хотын бөхийн өргөөнд Хөвсгөл аймгийн улаач нарын зөвлөлгөөн болов. Зөвлөлгөөн сумдаас төлөөлөн улаач, шүтлэгтэн нар оролцлоо.
Уулзалт, зөвлөлгөөнд оролцогчид Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлийг дэлгэрүүлэхэд анхаарах асуудлууд, Монгол бөөгийн түүхэн уламжлалт чанарыг хадгалж үлдэх нь, Өнөө цагт монгол бөөг уламжлалаар нь авч яваа хөвсгөлийн улаач нарт манлайлан ажиллах зорилтын мөн чанар, Монгол бөөгийн уламжлалт зүйлийн нарийн нандин зүйлийг алдалгүй хамгаалах зорилт, Монгол бөөгийн хээрийн онгодыг хамгаалах асуудлууд, Хөвсгөлийн нэр зээлдэн явдаг зарим улаач нар байгааг анхааралдаа авч ажиллах, хийгдэх ажлуудаар санал солилцсон.
Уулзалт, зөвлөлгөөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийг сонгоход Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдаачаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, Монгол бөөгийн удган Д.Батчулууныг сонгосон юм. Тэр л үеэс удган маань МБНЭ-ийн үйл ажиллагаанд бүр идэвхитэй оролцох болсон.
Монгол нутгийн хойморь болсон Хөвсгөл нуурын өмнө орших Хатгал тосгонд “Мөсний баяр”-т оролцохоор МБНЭ-ийн төлөөлөл очив. Хүн ихтэй буудал олдохгүй байсанч аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар сонгогдсон зайран Эрдэнэбаатар, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин удган Батчулуун нар гэр бэлтгэчихсэн биднийг угтаж билээ.
Хөвсгөлийнхөн мөсний баяртаа хуран цугларчээ. Түүн дээр бүх аймгуудаас иргэд хүрэлцэн иржээ. Бидний хамгийн их сонирхож байсан ажиллагаа бол оройны галын наадам байлаа. Галын тахилгыг үзэж сонирхохоор олон түмэн хуран цугларсан байлаа. Түүний дараа олон бөө нар хуяглан бөөллөө. Жилээс жилд арга хэмжээ нь өргөссөөр байна. Гэхдээ цаашид анхаарвал зохих хэд хэдэн асуудал байсан бид тэр бүхнээ нэгдгэж Хөвсгөл аймгийн засаг даргатай уулзаад хэлж танилцуулсан билээ. 
 Хавар нь Эрхэл нуурын зүүн урд эрэг дээр МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн Галын тахилга хийлээ. Галын тахилгыг Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ сумын алдарт зайран Д.Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүллээ. Түүний бөөлөлтийг сонирхохоор хотоос 40 гаруй улаач очсон байдаг.
Өнө эртнээс Монголчуудын байгаль дэлхийн гайхамшигийг мэдэрч, онгод юугаа залж, шүтэж ирсэн гайхамшигт газрын нэг бол яах аргагүй Эрдэнэ хайрхан юм. Бас өөртөө асар их нууцыг агуулсан өргөө хайрхан билээ. Тиймээс Хөвсгөл аймгийн МБНЭ-ийн хүрээлэн энэ жилийн төлөвлөгөөт ажилдаа Эрдэнэ хайрханыг тахихаар болсон билээ. Эрдэнэ хайрханы тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн зайран П.Эрдэнэбаатар толгойлон бөөлж, Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун тэргүүлэн бөөлсөн.
Дараа нь болсон МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Тахилгуудад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт болон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Д.Батчулуунд Монгол бөөгийн тэргүүн удган цолны асуудлыг хэлэлцэж олгосон байдаг.
Би хожимдож ухаарч билээ. Удган маань хүнд хэцүү өвчинд шаналан зовж байхдаа шуд зуун хуяглан бөөлж, өөрийн бөөлөөгөө кино дүрсэнд мөнхлөн үлдээж, үлдсэн цөөн хугацаагаа монгол бөөгийнхөө төлөө зориулсан байдаг. Ийм байдлаар МБНЭ-ийн “Алтан сан”-д Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батчулууны сүүлчийн бөөлөлтийн дүрс үлдсэн түүхтэй. Улаачийн амьдрал хэцүү, бас бахархам байдгийг удганыхаа сүүлчийн зүтгэлээс мэдэрч үлдсэн билээ. Таны үйлийг дурсаж, залгамжилж явах Бөөгийн байгууллага байна, хойч үе чинь байна, бид монгол бөөгийнхөө төлөө эрхэмлэн зүтгэх болно.
                     Д.ЖАРГАЛСАЙХАН
 
 
 

Бусад мэдээ

Nov 10, 2019 41

Tseesuren Byambaa

1 (2)
2
2
3
3
20190817_220633
20190817_220633
20190817_220641
20190817_220641
20190817_221037
20190817_221037
20190817_221134
20190817_221134
20190817_221233
20190817_221233
20190817_221421
20190817_221421
20190817_221619
20190817_221619
Previous Next Play Pause
1 (2) 2 3 20190817_220633 20190817_220641 20190817_221037 20190817_221134 20190817_221233 20190817_221421 20190817_221619
Oct 09, 2019 87

ТУВА БӨӨЛӨӨ БҮХИЙ ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.

Sep 29, 2019 285

ОНГОДЫН ТАМЛАГ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/