Монгол бөөгийн амьд түүх, удам дамжсан бөө, Монголын бөөгийн эвлэлийг анхлан байгуулалцсан хүний нэг, 2012 оны Монгол бөөгийн дээд шагнал болох “Онгон байгаль дэлхийгээ аваръя” цомын эзнээр тодорсон, 2019 онд Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн од” одонгоор шагнагдсан МБНЭ-ийн гишүүн, Монгол бөөгийн Дархан Зайран Ц.Чулуунбаатартай товчхон ярилцлага хийсэн юм.
-2012 он Монгол бөөгийн хувьд түүхэн үйл явдлаар баян байлаа, харин таны хувьд юу хэлмээр байна.
-Үнэхээр 2012 он Монгол бөөгийн хувьд түүхэн үйл явдлаар баян байлаа. Анх удаа бөө нар нэгдэж Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг байгуулав. Тэгээд Хүннүгийн  алтан өлгий Ноён уулын тахилгыг зохион байгуулсан. Анх удаа олон зуун бөө нар эх дэлхий байгаль орчиноо хамгаалан зогсож, бөөгийн тахилгыг хийлээ. Тэнд би хамгийн ахмад бөөгийн хувьд тэргүүлэн бөөлсөн билээ.
Түүний дараа Хар зүрхний Хөх нуурт хийсэн Их эзэн Чингис хааны 850 жилийн ойд зориулсан Их тахилга, тайлгад Олон мянган бөө нар нэгдэн цуглаж чадсан нь монголын түүхэнд тохиосон нэн чухал тэмдэглэлт явдал байлаа. Энэ бүхэнд би бүгдэд нь оролцлоо. Оролцох ёстой миний үүрэг гэж хүлээж авсан.
Тэгээд ч Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс дээд шагнал болох “Онгон байгаль дэлхийгээ аваръя” цомоор намайг шагнасанд би баяртай байгаа. Одоо л монгол бөө уламжлалт дэг жаягтаа орж, эрчимтэй хөгжих нь гэж дотроо баярлаж хүлээн авч байгаа.
-Таныг Монгол бөөгийн бахархал болсон удам дамжсан бөө нарын нэг гэж үздэг, тэр талаар тодруулахгүй юу.
                -Анх ээжийн аавын аав Арднаа гэдэг хүн 4 хүүхэдийн хамт Одоогийн Цэцэрлэг сумын ард орших Ширхэдэнд очиж амьдарсан юм гэсэн. Миний ээжийн аав Мангаа гэдэг хүн Долзод гэдэг удган хүнтэй амьдарч байхад охин нь болох миний ээж Цэгмид төрсөн гэдэг.
Миний ээж Цэгмэд аав, ээжийн асрамжинд байгаад 18 настай байхдаа миний аав О.Жамсран гэдэг хүнтэй танилцаж, хамтран амьдрах болсон. Тэр үеэс ээжийн бие хачин болж хээр, ой модоор тэнэдэг болсон. Тэр бүхнийг  Зөөлөнгийн хүрээний цорж лам үзээд ээжийг минь  бөө болох хүн байна онгод тэнгэрийг босгож бөө болгосон юм гэнэлээ.
-Та өөрийнхөө талаар тодруулж ярихгүй юу.
 -Ээж минь намайг 1950 онд Улаан уул сумын төвийн ард Тоосгоны хонхорт төрүүлсэн гэсэн. Ингээд эцэг, эхийн гар дээр өсөөд 1958 онд Улаан уул сумын сургуульд орж 4 дүгээр анги төгссөн. 1959 онд орон даяар өрнөсөн нийгэмчлэх үйл явдлын үеэр “Жаргалант амьдрал” нэгдэлд элсэн орсон. Ээж минь ярихдаа намайг 5 настай байхад засаг төрийн бодлого их өөрчлөгдөж,  бөө шүтлэгээ нууцлах болсон гэдэг. Тэгээд Зүүн навчтын гэдэг газар ээж өмсөж байсан бөөгийн хувцасаа аваачиж шатааж байсан гэсэн. Гэлээ ч миний ээж нууцаар онгодтойгоо харьцсаар ирсэн түүхтэй.
  -1990 оны ардчилсан хувьсал бөөгийн шүтлэгийг ил тод хөгжүүлэх түүхэн боломжийг олгосон, тэр үеийн тухай дурсамжаа ярихгүй юу.
-Тиймээ. Манай аймаг Мөрөн Хотод Ардчилалын салхи гарч эхлэхэд Аймгийн дарга агсан Батсуурь, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын баатар Э.Бат-үүл, Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсан нар ирж ээжтэй уулзаж бөөгийн шүтлэг ил тод болсоныг хэлсэнээр ээж минь ихэд баярлаж, тэр дөрвөн хүний зан мөрийг засаж онгод сахиусандаа даатгасан юм. Миний ээж Баянзүрх сумын Агарын хайрхан тахидаг байсан. Дараа нь би 16 жилийн дараа очиж тахисан юмаа. Ээжийгээ нас өөд болсоны дараа Би онгод шүтээний нь аваад одоо болтол барьж байгаа.  Мөн ээжээс минь Голомт төвийн тэргүүн Ш.Сүхбат хаана онгод тэнгэр босгох вэ гэж асуухад ээж маань Туул голын хөвөөнд босгох хэрэгтэй гэж хэлсэн.
-Монгол бөөгийн “Онголог хайрхан” төвийнхөө тухай талаар  ярихгүй юу.
-Би Улаанбаатарт ирээд  бөөгийн Голомт төвд гэр бүлийн хамт орсон юм. Тэр үеээс Голомт төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон удган зайран нарын замыг засаж багшилж байсан. Голомт төв байхаас эхлээд уул ус лус савдагийг одоог хүртэл тахиж явна. Олон шавь төрүүлсэн .
Дараа нь би, гэр бүлийнхаа хамт монгол бөөгийн “Онголог хайрхан” төвийг байгуулж,  тэргүүнээр ажиллах болсон. Удам дамжсан бөө хүний хувьд бөөгийнхөө төлөө их зүйл хийх ёстой гэж бодож бөөгийн төвийг байгуулж ажиллах болсон. Миний гэргий Удган Лхагва-Эрдэнэ гэдэг. Одоо бид Монгол Бөөгийн Нгэдсэн Эвлэлд элсээд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.  Манай гэр бүлийн хүн энэ эвлэлд өөрийн чин сэтгэл зүрхээр зүтгэж байгаа удган юмаа.
 -Таны хадам аав бөө хүн байсан гэдэг.
- Тиймээ. Миний гэргий Удган Лхагва-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Сүхбаатар Алдар нэгдлийн 3-р багийн нутагт М.Нямхүүгийн гэр бүлд гурав дахь охин болж төрсөн юм. Ээжийг нь С.Пүрэв гэдэг байсан.  Аав Нямхүү нь одоогийн Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум хоёрын залгаанд амьдарч байгаа. Домбон хавчуу нутагт Нямхүүгийн аав Модол өвөө нь төрж өссөн гэдэг. Модол гуай онгодоо босгож биедээ оруулахдаа өөрийн хамаатан Могол ахаараа багшлуулсан гэдэг. Тэр үед дайн дажин болж байсан цаг тул одоогийн Домбон хавчуу гэдэг газар Модол , Могол хоёр хадан хясаа Агуйд шөнө дөлөөр нуугдан байж, Модол гуайн онгодыг босгож биед нь оруулж өгсөн гэдэг. Миний гэргийн аав хэлдэг байсан юм. Хэцүү үед миний хадам аав Нямхүү гуай Модол, Могол гуай хоёроор онгодоо босгуулж сэтэл татуулан даян дээрхи онгод буулгасан юм гэдэг. Тэгээд  хадам аав Нямхүү нь онгод нь орж бөөлдөг байсан юм. Хадамийнх цагаан сүүлтэй, хар хоньтой байсан юм. Хадам аав маань цагаан далаар мэргэлж байдаг байсан. Цагаан далаар мэргэлэхдээ хүнээр тоо хэлүүлж байгаад мэргэлж өгдөг байсан.
Та гэргийнхээ тухай тодотгож ярихгүй юу.
-Гэргий Удган Лхагва-Эрдэнэ нь Хөвсгөл аймаг Алдар нэгдэл Баян-Эрхэтийн зүүн салаанд төрсөн. 1966 онд Бүрэн Сумын сургуульд орж, 1974 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөнгөн хүнсний сургуулийг тогоочийн мэргэжилээр 1976 онд дүүргэсэн. 1977 онд Хөвсгөл аймаг Худалдаа бэлтгэлийн трест нийтийн хоолны 1 дүгээр гуанзад тогоочоор томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа 1984 онд ахуй үйлчилгээний оёдлын мэргэжил, 1989 онд жолооны курс төгссөн. Одоо Би гэргийнхээ хамт Мөнх хөх тэнгэр, бөөгийнхөө төлөө зүтгэж явандаа.
 -Танд ирж байгаа онд эрүүл энх, их амжилтыг хүсье.
-Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Бага хуралдайн дөрөвдүгээр хуралдаанаас гаргасан  “Монгол Бөөгийн ёс зүй”-г бөө нар, түшээ, сүсэгтэн олон мөрдөж ажиллаваас одоо тулгамдаад байгаа олон асуудлыг зөв голдирлоор шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байгаа. Та бүхэнд ч гэсэн их амжилт хүсье.
 

Бусад мэдээ

Jun 21, 2020 115

Онгод

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/