Хөхөчү бол Мэнлиг эцгийн долоон хөвгүүний нэг, алдартай зайран бөө байжээ. Хөхөчү бөөг тэнгэр газартай шууд харилцан ярилцдаг аугаа хүчтэй ид шидтэй хүн гэж жирийн нүүдэлчин шүтэн биширдэг байснаар үл барам Чингис ч түүнээс ширвээдэн айдаг байжээ. Тэв тэнгэр хэмээх Хөхөчү бөөг их ид шидтэй гэж хүмүүс хүндэлдэг байжээ. Түүний бие өвлийн хүйтэнд харз усанд орж нүцгэлэн суухад уур савсдаг, цагаан морь унаж, дээд тэнгэрт очиж ярилцдаг гэж цуурхан хэлэлцдэг байжээ. Хөхөчү бөө Чингисийг тэнгэрийн тааллаар хаан болох ёстой хүн гэх зэргээр олны дунд алдаршуулан ярьж Тэмүжинг хаанд өргөмжлөгдөхөд Чингис цолыг өргөж байсан гэдэг.


Нэгэн өдөр Мэнлигийн долоон хөвгүүн нийлж, Чингис хааны дүү Хавт Хасарыг элбэж занчсан байна. Тэгээд Хасар энэ тухай ах Чингист гомдол мэдүүлсэн тухай дурджээ. Чингис Хасарт өгүүлрүүн:
-Амьтанд дийлэгддэггүй хүн гэдэг биш билүү. Яагаад дийлэгдэв хэмээхэд Хасар нулимс унагаж гарч яваад гурван өдөр ирсэнгүй гэж “Нууц товчоонд” дурджээ. Энэ явдлын дараа Хөхөчү бөө Чингист өгүүлрүүн:
-Мөнх тэнгэрийн сахиус нэг удаа Тэмүжин улсын эрхийг барина. Нэг удаа Хасар улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас болгоомжлохгүй бол болохгүй гэж айлтгаж, ах дүү хоёрыг эвдрэлцүүлж, хооронд нь яс хаяж байжээ. Түүний дараа Хөхөчү бөөгийн нөлөө улам нэмэгдэж есөн хэлтэн улс Хөхөчү бөөд хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос олон хүн очиж захирагджээ. Мөн Чингисийн дүү Отчигин ноён Тэмүгэгийн харьяат иргэн Хөхөчү бөөд очиж захирагдах болжээ. Отчигин өөрийн харьяат иргэнийг буцаан өгөхийг шаардахад Хөхөчү бөө ах дүү нарынхаа хамт Отчигиныг доромжлон Тэв Тэнгэрийн араас сөгдүүлжээ. Отчигин тэр явдлын тухай маргааш нь Чингис хааныг босоогүй орон дотроо байхад ирж мэдүүлэхэд Бөртэ үжин орон дотроос өндийн сууж нулимс унагаж: “Тэд хонхтон нар яасан хэцүү хүмүүс вэ? Урьд Хасарыг бүслэн жанчив. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв. Энэ ямар ёс вэ? Чамайг амьд байхад ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Нас барсны дараа үлдсэн их улсыг чинь үр хүүхдээр чинь мэдүүлэх үү, яасан хэцүү хонхтон нар вэ?” гэж нулимс цувруулав.
Чингис үүнийг сонсоод: “Тэв Тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд” гэж зарлиг болгов. Отчигин нулимсаа арчин гараад, гурван бөх хүнийг бэлтгэж Тэв Тэнгэр эцэг, ах дүү нарын хамт орж ирэхэд Отчигин Хөхөчү бөөгийн дээлийн заамнаас барьж өчигдөр чи намайг наманчлуулсан билүү, одоо хүчээ үзэлцэе гэхэд Тэв Тэнгэр мөн Отчигины дээлний захаас барин авав. Чингис өгүүлрүүн:
-Та нар гадагш гарч хүчээ тэмцэлдэгтүн.
Тэгээд гадагш гарахад нөгөө гурван бөх очиж Тэв Тэнгэрийг барьж нурууг нь хугалан алав. Тэв Тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалж алаад дээр нь нэгэн бор гэр бариулаад, өрхийг нь бүтээж, үүдийг нь хүнээр сахиулж байсан гэдэг. Гурав дахь өглөө босоход өрх нь нээгдэж, Тэв Тэнгэрийн хүүр нь үгүй болсон байлаа. Чингис хаан өгүүлрүүн “Тэв Тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үгийг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэж хэлсэн байна. Энэ явдал 1210 онд болсон бололтой.
Ард олны дунд нөлөө нь ихэссэн Тэв Тэнгэр ихэмсэг болж, Чингисийн өөдөөс илүү дэлүү үгийг аймшиггүй хэлж, аливаа хэрэгт хутгалдан оролцдог болжээ. Түүгээр ч үл барам Чингисийн дүү нарыг дарлан доромжлох болсон учир Чингис түүнийг үгүй хийхээр шийджээ.

Бусад мэдээ

Mar 17, 2020 42

Бие манжиг

Mar 17, 2020 39

ДАРХАНД УУЛЗАВ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/