Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажил уламжлалт ёсоор сайн байна. Монгол бөөгийн Буриадын их удган, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Х.Гэрэлтуяагийнд очиж, “Хун хатан ижий” бөөгийн төвөөр орж, түүний онгодын өргөөнд хүндэтгэл үзүүллээ. Бид ирэх онд болох Монгол Улсын тулгуур уул Хөх уулын Нэгдсэн их тахилгын бэлтгэл ажлын хүрээнд сумдын бөөгийн байгууллагыг бэхжүүлэх зорилт тавьж цөөнгүй сумдаар орж ажилласан юм.


Аймаг сумдад намрын ажил өрнөж, хадланд гарцгаасан, сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж байгаа үе таарсан тул хүн төв суурин газар хүн цөөтөй байсан ч манай гишүүд цугларч энэ жилийн хийсэн ажилаа ярилцаж, санал солилцлоо.
Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн гишүүдтэй уулзсан билээ. Тус сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын их зайран Г.Болд угтаж, энэ жилийн Монгол Улсын тулгуур уул Хөх уулын Нэгдсэн их тахилгыг зохион байгуулсан тухай танилцуулсан юм. Энэ сум МБНЭ-ийн 30 гаруй гишүүнтэй
Мөн Хэнтий аймгийн Дадал суманд болсон “АЛТАРГАНА-2014” наадмын ажиллагаанд оролцож ОХУ-ын Буриадын бөө нартай уулзаж ярилцсан дүнг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд танилцууллаа.
Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дамдинхүү, дэд тэргүүн “Авай цагаан тэнгэр” бөөгийн холбооны тэргүүн, зайран Батдоржтай уулзаж, шинээр байгуулсан бөөгийн өргөөтэй танилцсан юм. Энэ суманд МБНЭ-ийн 20 орчим бөө нартай.
Дорнод аймгийн Баян-Уул сумын бөө нартай Зайран Б.Түмэнжаргалын гэрт уулзсан юм. Нутгийн удган, зайран нар цугларч бөөгийн өнөөгийн нөхцөл байдлаа хоорондоо ярилцсан билээ. Мөнх тэнгэр, бөөгийн үйл ажиллагаанд зориулсан хувь нэмрийг үндэслэн Зайран Б.Түмэнжаргалыг МБНЭ-ийн “хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан юм.
Баян-Уул сумын төвөөс урагш 10 орчим км-т орших “Тэнгэрийн сүлдэр” бөөгийн холбооны чанар хийж байгаа газарт очсон билээ. Тэр мөчид зайран Оюунбаатар шавь нартаа бөөлж байсан бөгөөд бид өргөө гэрт нь зочилсон юм. Эгнэн суусан бидний нэгэн болох Монгол бөөгийн Буриадын их зайран Г.Болдыг зайрантан онгодоороо дайрч угтаж билээ. Энд хатуу дэг жаягтай ажээ. Энд зураг авах хориотой.
Тэндээс бид Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ирж, МБНЭ-ийн Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Мөнхтайвантай уулзсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МБНЭ-ийн Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэн ажил төдийлөн сайнгүй байсан нь тэргүүн Мөнхтайваний ажилтай шууд холбоотой байсан. Мөнхтайвантай төрийн байгууллагад ажиллахын зэрэгцээ чөлөөт цагаараа хүүхэд залуучидтай хамтран онгоцны зарварын нислэгээр олон улсын тэмцээнд түрүүлж, одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон зэрэг шалтгаанаар зав муутай байгаагаа хэлж байсан. Тиймээс бид удган Соёл-Эрдэнийг МБНЭ-тэй хамтран ажиллах саналыг тавьсан юм.


Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/