Дархадын их бөө Баглаан заргачийн хүү Арилдий заарин дээдэс баячуудын адуу малыг булаан авч ядууст түгээдэг сайн эр байжээ. Түүнийг баривчлан шийтгэх гэсэн боловч Арилдий бөө бүргэд шувуу болон хувирчихаад баригдаж өгөхгүй байв. Энэ бөө тамхи их татдаг учир тамхины утаанд амархан баригдах болно гэж төлгөчийн хэлсэнээр түүнийг хундсын Улаан хад гэдэг газраас баривчлан аваад Улиастайд хүргэж эзний зарлигаар цавчин алах гэтэл бөөгийн хүзүүг сэлэм даахгүй байжээ.


Тэгэхээр нь бөө “Та нар намайг хороож чадахгүй. Миний амийг, ээж хамгаалаад байна. Намайг бүү зовоо. Би ээжийгээ явуулчихья. Та нар тэгээд цавч” гээд шивштэл хоёр мөрнөөс нь хоёр бүргэд гараад нисэн одсоны дараа цаазаар авчээ. Энэ үеэр Арилдий бөөгийн ээж Баглаан удган бөөлж “Ганц хүүгийн минь алдын төдий биеийг нууж чаддаггүй яасан хангай вэ” гэж хундсын Улаан хадыг аянгаар бут ниргүүлээд Улиастайн манж сайдыг алах гэж онгодоо явуулсан боловч онгод нь сайдыг хорлож чадахгүй эргэж ирээд Баглаан удганы дөрвөн мөчийг эвхэртэл татуулав. Удган Далайням гэгчийн тусламжтайгаар онгоддоо өргөл засал хийж сэргээд хүргэн хүү жөгд ясны хар заарингаар сайдыг алуулах болжээ.
Гэтэл бас л хар бөөгийн хонхинуур Улиастайд хүрэлгүй харин хадам ээжийнх нь зүүн мээм рүү орчихжээ. Баглаан удган хүргэнийхээ хонхинуурыг таниад чи үүнийгээ ав гэжээ. Хар бөө хонхинуураа аваад “Чи ингээд төөрөлд” гэж хэлээд амыг нь хадаад хаячихжээ. Үүнээс болж хар бөөгийн ганц хүүгийн хоолой бөглөрч эхнэр Амаажий нь боож үхэв. Аргагүйн эрхэнд хар бөө хонхинуураа хадсан хадаасыг мулталж хүүгийнхээ амийг аварсан гэдэг.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/