Зүгээр л нэг энгийн дээлэн дээр нүдээ хагас хугас боогоод хуурдан явган бөөлөөг хийсэн болж болдоггүй учир бас бий шүү хөө. Сэргэлэн аягаа сайн базаагаад, мэдрэл мэдрэмжээ сайн нөөцөлсөн Тэнгэрийн замчид харин өөрийн арга барилаараа явган бөөлөөгийнхээ угтуулгыг дэгдээж болно. Харин эхэлж, ӨӨРИЙГӨӨ ОЛЖ, ОНГОДОО ТАНИХ гэж оролдож байгаа Тэнгэрийн тамгатан үрсүүд Улаач болох гэж зүглэж яваа барамууддаа өөрийн биеэр ойлгож мэдэрсэнээ хуваалций гэж бодлоо. Авах гээх ухаанаар хандаж, өлгөн егөөдөлгүй ухаандаа болгоож авч хайрлаарай, улаачид аа!


Цэнхэр дээл, цэнхэр малгай, цэнхэр хадаг, цэнхэр бүс, цахилгаангүй түрийтэй гутал /бойтог/, 7, 9, 13 салаа манжиг зэхээд нүдээ эхний удаа хадгаар ороогоод явган бөөлөөг хийнэ. Эхний удаа угтуулга зэхэж хуурын эзэндээ ундаалга бэлтгэнэ. 4 зүгийн лусыг аргадаж жижиг тагшиндаа сүү, хар цай /эсвэл архи/, сүүтэй цай, булгийн ус хийнэ. Мөн дунд зэргийн тагшинд идээ бэлтгээд тэгээд хуурдана даа. Хэрэв онгод гулсаад орж ирэх гээд байвал ундаалга зэхэх үедээ хуураа хөглөхөөс өмнө 3 удаа ундаалга бүрээс амсалт хийнэ, мөн өргөж өөдөө цацруулах учиртай. Харин эд бүрийн хэллэг үгс тусдаа бас бий.
Яагаад ийм дэгтэй юм бэ гэхээр ДАРХАД угшил өнөө хэр бүрэн бүтнээрээ өвөг дээдсийнхээ ариун нандин бүхнийг хадгалж ирсэн болохоор л тэр шүү дээ. Явган бөөлөх үед онгод зулайгаас чинь аваад аажуудаа бүх л биеийн тэнь цэг бүрээр гулгаж орж ирээд, бүтэн уусах үедээ баруун хөлний эрхий хурууны өндгөнд шигдэнээ кккк. Хаа ч явсан хамтдаа л гэж мэд дээ, тэр үед. Сайхан шүү хөө. Хөх лусын эзэн, Дээд тэнгэрийн Хурмастын хишигт хүндлэл үзүүлдэг учиртай юм.
Хэллэг үгс буюу дуудлага, тамлагаа энд тэндээс копи пээст хийгээд хүртдэггүйн учир бол бас л их учиртай зүйлээ. Ямар юм хэлэх билээ, зүүдээ манаж үл дийлнэ, шүлэг нтр-т авьяасгүй, урлаг үл ойшоон гэх мэтчилэн хүмүүн өөрснийгөө чамлах хэрэггүй ээ ккк. Тэр хэллэг нь аливаа үйл хийх гэж зориод, түүнээ бүтээхийн төлөө нэг л алхам хийж урагш ахих тэр мөчид өөрөө л аандаа уусаад чамд орж ирдэг. Хэн нэгний юмнаас копи хийвэл тэр чиний дуудлага биш шүү дээ. Өөрт уусах тэр дуудлага тамлагад Тань онгодын маань гарвал, үйл, юуны төлөө яах гэж ирсэн нь бүгд л багтана. Бас үйл хийх бүрт өөрчлөгдөнө. Угтах үйлийгээ бас зөгнөн хэлж өгдөг юм шүү. Тийм болохоор тэр амнаас ундарч гарч ирээд байгаа үгс Тэнь чиний явах замын чиглүүлэгч шүү дээ. ОНГОД бол чиглүүлэгч, харин УЛААЧ бол замч биш гэж үү, айн? ккк
Хуурын гайхамшиг юундаа вэ, гэж үү? Хуураар орсон онгод чиний биеийг л эзэмдэнэ үү гэхээс биш чиний тахилын эдэнд барагтай л бол уусаж тэндээ "суурьшихгүй" шүү дээ. Тэдэнд тахилын эд хэрэггүй, харин чамайг зорьж ирсэн л болохоор ЧИ л тэдэнд хэрэгтэй! Хичээх биш зүтгэж, удам бүрийнхээ унтарч байгаа бүхнээ бадамлуулж, тасарч байгаа үндсээ тордох гэж, халцарч байгаа газар шорооныхоо төлөө ТА урагшилж, үйлэндээ гарч дэвж салбагнах учиртай юм шүү хөө. Хуягаа хөдөрч, хэцээ жолоодон лусдыг аргад! Хуураа эгшиглүүлж, хуурандаа уусгаж Онгодоо өөрийн бодолдоо шингээн Увидасаа нээ! Хүмүүн зонд Тэнгэрийн шүтээнийхээ гайхамшигийг бадруул! Хуяггүйгээр, хэцгүйгээр, өмсгөлгүйгээр өөрөөрөө байж, өрөөл бүгдэд тус дэмээ үзүүлэх өнө эртнээс өвлөгдөн ирсэн тэр нэгэн УВИДАС Танд бий юм шүү хөө. Түүнээ л сэрээвэл, хүмүүний итгэл буцаад ууснаа. БӨӨ гэгч чухам үүгээрээ өөр биш гэж үү?....кккк Амжилт хүсье!

Сарьдаг хайрханы цоохор ирвэс улаачхан Tseesuren Byambaa
2016 оны 8-р сарын 31

Бусад мэдээ

Feb 05, 2021 145

ОНГОД

Jan 26, 2021 99

Дээл

Jan 26, 2021 118

ГУТЛЫН ТУХАЙ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/